1 MONGOLIA’S SUCCESS AND CHALLENGES AGAINST COVID-19 WWW.EASTASIAFORUM.ORG PUBLISHED:2020/08/13      2 FIRST EVER RAILWAY BRIDGE CONNECTING RUSSIA & CHINA TO OPEN IN 2022 WWW.RT.COM PUBLISHED:2020/08/13      3 CABINET MEETING: SMALL, MEDIUM-SIZED ENTERPRISE DIRECTORATE ESTABLISHED WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2020/08/13      4 MAN DIES OF BUBONIC PLAGUE IN MONGOLIA WWW.CHANNELNEWSASIA.COM PUBLISHED:2020/08/13      5 MONGOLIA’S SUMO CHAMPIONS WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2020/08/13      6 REGISTERED UNEMPLOYED DECREASED BY 0.9 PERCENT FROM JUNE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/08/13      7 GOVERNMENT DEBT ROSE BY 1.7 TIMES BETWEEN 2015-2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/08/13      8 RUSSIA HAS $1.5BN PLAN TO DENT CHINA’S RARE EARTH DOMINANCE WWW.MINING.COM PUBLISHED:2020/08/13      9 CHINA’S BOOMING COPPER IMPORTS AN ECHO OF THE LAST CRISIS WWW.MINING.COM PUBLISHED:2020/08/13      10 IOM FACILITATES RETURN OF 185 MONGOLIANS STRANDED IN CZECHIA WWW.RELIEFWEB.INT PUBLISHED:2020/08/12      ДЭМБ: КОРОНАВИРУСНИЙ УЧРУУЛЖ БУЙ ХОХИРОЛ САРД $375 ТЭРБУМААР ХЭМЖИГДЭЖ БАЙНА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2020/08/14     АЯЛАХАД ТОХИРОМЖГҮЙ, АЮУЛТАЙ БҮСЭД МОНГОЛЫГ БАГТААВ WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2020/08/14     ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ХАНГАСАН ХӨЛБӨМБӨГИЙН “TDB CENTER” ЦЭНГЭЛДЭХИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/08/14     ОРОСЫН КОМПАНИУДЫН АШИГ ЭРС БУУРЧ БАЙГААГ АНХААРУУЛАВ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2020/08/14     ХЯТАД УЛС 2035 ОНООС ӨМНӨ ТӨМӨР ЗАМЫН УРТАА 200,000 КМ-ЭЭР СУНГАНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2020/08/13     ЭКСПОРТ ӨМНӨХ САРААС 16.9 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/08/13     УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ЯРИЛЦАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2020/08/13     ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСЫГ ГАДААД, ДОТООДОД ХӨРВҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2020/08/13     ЛОКАРНО КИНО НААДАМД МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИД ГУРВАН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2020/08/13     ОРОС УЛС ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ХЯТАД УЛСТАЙ ӨРСӨЛДӨХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЗАРЛАЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2020/08/13    

Монгол Улс өрийн хэмжээгээр 70 дугаарт жагсаж байна www.news.mn

Монгол Улсын нийт гадаад өр 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 30.5 тэрбум ам.долларт хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний 232%-д хүрлээ. Ингэснээр өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж, ард иргэд өрийн дарамтанд орох эрсдэлтэй байна гэсэн ташаа ойлголт гарч байгаа учраас энэ талаарх мэдээллийг нэгтгэн хүргэхээр шийдлээ.
 
Бид нийт гадаад өрийн дотоод эдийн засагт үзүүлэх нөлөөг ярихын тулд эхлээд тэрхүү гадаад өрийн зээлдэгч нь хэн бэ гэдгийг авч үзэх шаардлагатай болж байна. Ингэхийн тулд нийт гадаад өрийг салбараар авч үзье. Одоогоор нийт 30.5 тэрбум ам.долларын гадаад өрийн 30%-ийг улсын сектор буюу Засгийн газар (7.2 тэрбум ам.доллар) болон төв банк (2.0 тэрбум ам.доллар)-ны бүрдүүлж байгаа бол үлдсэн 70%-ийг хувийн секторын аж ахуйн нэгж, иргэдийн авсан санхүүжилт бүрдүүлж байна.
 
ОУВС-гийн гишүүн орнуудын 2019 оны албан ёсны статистикаас харахад нийт 122 улсаас манай улсын өрийн хэмжээ 70 дугаар байранд жагсаж байна. Дэлхийд муугаараа тэргүүлээд байгаа хэрэг биш гэсэн үг. Бусад улсуудын зөвхөн Засгийн газрын гадаад өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд нь харьцуулахад Япон 198%, Грек 194%, Португали 123% гэх мэтчилэн байгаа бол Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт 2018 онд 59%, 2020 онд 53.6 болж буурчээ.
 
Өөрөөр хэлбэл татвар төлөгчид хамаарах, улсын төсвөөс төлөх дүн нь зөвхөн Засгийн газрын өрийн үлдэгдэл буюу 7.2 тэрбум ам.доллар (нийт өрийн 24%) юм. Дэлхийн улс орнуудын засгийн газар гадаад өрийн санхүүжилтийг үндсэн хоёр шалтгааны улмаас авах тохиолдол байдаг. Нэгдүгээрт богино хугацаанд төсвийн алдагдлаа нөхөх, хоёрдугаарт төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлэх. Энэ төрлийн санхүүжилтийн өрийн үйлчилгээг улсын төсвөөс эргэн төлдөг гэдэг утгаараа тухайн улсын ард иргэдийн амьдралд үзүүлэх шууд нөлөө их. Харин хувийн салбарын гадаад өрийн үлдэгдэл болох 21.3 тэрбум ам.долларын 10.7 тэрбум ам.доллар буюу 50.2%-ийг гадаадын шууд хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн компани хоорондын зээллэг, 10%-ийг банкны салбар, 40%-ийг бусад салбарын өрийн санхүүжилт бүрдүүлж байна.
 
Засгийн газрын өр ба эрсдэл
 
Аливаа улсын хувьд гадаад өрийн зохистой санхүүжилт нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх, богино хугацааны төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх давуу талуудыг бий болгодог. Харин улс орнууд төсвийн бодлогын орон зайг тогтвортой байлгах, төсөв дээр ирэх өрийн үйлчилгээний дарамтыг бага байлгахын тулд засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг урт хугацаанд тогтвортой түвшинд барихыг зорьдог.
 
Монгол Улстай ижил орлогын ангилалд байдаг болон манайхаас өндөр орлоготой нийт 28 улсын тоон мэдээллээс үзэхэд улс орнуудын хувьд төсвийн бодлогын орон зайг хангах, төсөвт ирэх өрийн үйлчилгээний дарамтыг бага түвшинд барихын тулд засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг урт хугацаанд 60%-иас хэтрүүлэхгүй барихыг зорьдог гэсэн үр дүнг ОУВС-гаас гаргасан. Монгол улсын хувьд энэ харьцаа 2018 онд 59% байсан бол 2020 оны байдлаар 53.6% болж буураад байна (Зураг 3).
 
Засгийн газрын өрийн бүтцийн хувьд 2021-2024 онд төлөгдөх гадаад бондууд 2,488 сая ам.доллар байгаа бол үлдсэн дүнг харьцангуй урт хугацаат, хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Төв банкны хувьд Хятадын Ардын банкинд (ХАБ) төлөх 1,692 сая ам.долларын своп хэлцлийн хугацаа 2020 оны 8 дугаар сард дуусах ба Монголбанк болон ХАБ-ны зүгээс гэрээний хугацааг 2023 он хүртэл сунгах тохиролцоонд хүрээд байна.
 
Хэдийгээр тоон утгын хувьд ийнхүү нэмэгдэж байгаа хэдий ч бид өрийн эрсдэлийг үнэлэхийн тулд нийт эдийн засагт харьцуулсан харьцааг чухалчилж авч үзэх хэрэгтэй. ОУВС-гаас улс орнуудын өрийн харьцааг хамгийн сүүлийн байдлаар харуулсан дүнгээс үзэхэд 2018 оны байдлаар Монгол Улс нийт 168 орноос 61 дүгээр байранд (ЗГ өр/ДНБ-ий харьцаа 59%) байна
 
Хувийн салбарын гадаад өр, түүний онцлог
 
Монгол улсын эдийн засаг уул уурхайд түшиглэж ирсэн цагаас хойш энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулагч толгой компаниасаа зээлийн санхүүжилтийг ихээр авах болсон нь хувийн салбарын гадаад өрийн өсөлтийг тайлбарлах гол хүчин зүйл болсон.
 
Нийт хувийн салбарын гадаад өрийн сүүлийн 10 жилийн өсөлтийн 45%-ийг шууд хөрөнгө оруулагчийн зээл дангаар бүрдүүлж байгаа. Энэ 2020 оны байдлаарх нийт гадаад өрийн үлдэгдлийн 35%-тай тэнцэж байгаа юм. Шууд хөрөнгө оруулагчийн зээлийг өрийн хэрэгсэл гэхээс илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл гадаадын толгой компаниас Монгол дахь охин компанидаа оруулж буй дүрмийн сангаас гадуурх санхүүжилтийг энэ ангилалд бүртгэдэг. Иймд энэ төрлийн зээл нь хүүний түвшин ихэвчлэн 0%, эргэн төлөх нөхцөл нь тухайн компанийн ашигт ажиллагаанаас хамаарч уян хатан тогтдог, хугацааны хувьд харьцангуй урт байдаг зэрэг давуу талуудтай санхүүжилтийн хэлбэр юм.
Арилжааны банкуудын хувьд хямд өртөгтэй гадаад валютын эх үүсвэр татан төвлөрүүлснээр банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг хэвийн түвшинд хадгалах, хөрвөх чадвараа нэмэгдүүлэх давуу талуудтай. Энэ нь эргээд Монгол улсын нийт банкны салбарын тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө гэсэн үг юм. Одоогийн байдлаар банкны салбарын гадаад өр нийт гадаад өрийн 7%-ийг бүрдүүлж байгаа нь харьцангуй эрсдэл багатай гэж хэлж болохоор байна.


Нийтэлсэн огноо2020-07-09