1 IOM FACILITATES RETURN OF 185 MONGOLIANS STRANDED IN CZECHIA WWW.RELIEFWEB.INT PUBLISHED:2020/08/12      2 MONGOLIA’S REPATRIATION STATISTICS WWW.NEWS.MN PUBLISHED:2020/08/12      3 WORLD BANK POLICY RECOMMENDATIONS ON MONGOLIA DISCUSSED WITH PARLIAMENT SPEAKER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/08/12      4 WASHINGTON THREATENS TO KICK CHINESE COMPANIES OFF US STOCK EXCHANGES WWW.CNN.COM PUBLISHED:2020/08/12      5 PUTIN HAILS NEW SPUTNIK MOMENT AS RUSSIA IS FIRST TO APPROVE A COVID-19 VACCINE WWW.REUTERS.COM PUBLISHED:2020/08/12      6 A SURPRISE 'SAFE-HAVEN' INVESTMENT HAS SURGED 180% SINCE MARCH WWW.CNN.COM PUBLISHED:2020/08/12      7 CHINA-MONGOLIA BORDER PORT SEES CARGO VOLUME INCREASES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2020/08/12      8 TİKA’S AGRICULTURAL SUPPORT FOR MONGOLIA CONTINUES WWW.TIKA.GOV.TR PUBLISHED:2020/08/12      9 FIRST PART OF MONGOLIA’S 30K SHEEP DONATION TO CHINA TO BE DELIVERED IN SEPTEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/08/11      10 INVESTORS CALL FOR GREATER RIO TINTO ACCOUNTABILITY OVER DESTROYED CAVES WWW.REUTERS.COM PUBLISHED:2020/08/11      МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ХОЁР ТАЛ САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАВ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2020/08/12     ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЗОГСООНО WWW.ICON.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     ИХ БРИТАНИЙН ЭДИЙН ЗАСАГ УНАЛТАД ОРСНЫГ ЗАРЛАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     ЭРЭЭНИЙ БООМТООР ТЭЭВЭРЛЭСЭН ХЯТАДЫН АЧААНЫ ХЭМЖЭЭ НЭМЭГДЖЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     МОНГОЛ УЛС ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИН ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГООР ДЭЛХИЙН 193 ОРНООС 121-Т ЖАГСАЖ БАЙНА WWW.ICON.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     KEIKYU ГРУПП ИНВЕСКОР ПРОПЕРТИ КОМПАНИТАЙ ХАМТРАН МОНГОЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД АЖИЛЛАНА WWW.ICON.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     ОХУ БҮТЭЭСЭН ВАКЦИНАА “СПУТНИК V” ХЭМЭЭН НЭРЛЭЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     БНСУ-Д АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН 11 ЖИЛД БАЙГААГҮЙ ӨНДӨР ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2020/08/12     ЦАХИЛГААН АВТОБУС 10 ДАХИН БАГА ЗАРДЛААР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2020/08/11    

Нийслэлийн төсөв 203.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ www.news.mn

Монгол Улсын хоёр дахь том төсөв яах аргагүй Нийслэлийн төсөв. Нийслэлийн төсөв гэдэг нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагддаг есөн дүүргийн төсвийн нийт дүнг хэлнэ.
 
Улаанбаатар хот энэ жил 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Энэ нь 2019 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн сан болон тусгай зориулалтын шилжүүлгийг хотын шууд төсөвт, хотын шууд төсвөөр дамжуулж дүүрэг хуваарилдаг.
 
2020 оны нийслэлийн төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлж, 892.2 тэрбум төгрөгийн зарлага гарахаар тооцжээ. Мөн 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Гэтэл энэ жил Covid-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор хагас жилийн дүн нь төлөвлөсөн гүйцэтгэлдээ хараахан хүрээгүй байна.
 
Тодруулбал, 2020 оны хагас жилийн байдлаар нийслэлийн төсөвт 617.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ хэмээн тооцож байсан бол гүйцэтгэлээр 413.9 тэрбум төгрөг цугларчээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсөв төлөвлөгөөнөөсөө 203,9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
 
Дүүргүүдээс зөвхөн Багахангай дүүрэг төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Тодруулбал, Багахангай дүүрэг 2020 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн төсөвт 166 сая төгрөг төвлөрүүлэх ёстой байсан ч 222 сая төгрөг төвлөрүүлэв. Мөн тус дүүрэг нь хагас жилийн хугацаанд 3.7 тэрбум төгрөг зарцуулах байснаас 3.2 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.
 
Багануур дүүрэг эхний хагас жилийн байдлаар 1 тэрбум 19 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж, 11.6 тэрбум төгрөгийн зарцуулжээ.
Баянгол дүүргийн хувьд эхний хагас жилийн байдлаар 14.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 54.8 тэрбум төгрөгийг зарцуулав.
Баянзүрх дүүрэг эхний хагас жилийн байдлаар 17.9 тэрбум төгрөг төвлөрүүлж, 72.6 тэрбум төгрөгийг зарцууллаа.
Налайх дүүрэг эхний хагас жилийн байдлаар 1.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 13.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Сонгинохайрхан дүүрэг эхний хагас жилийн байдлаар 8.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 66.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Сүхбаатар дүүрэг эхний хагас жилийн байдлаар 29.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, 54.1 тэрбум төгрөгийг зарцуулав.
Чингэлтэй дүүрэг эхний хагас жилийн байдлаар 24.9 тэрбум төгрөг төвлөрүүлж, 46.8 тэрбум төгрөгийг зарцуулав.
Хан-Уул дүүрэг эхний хагас жилийн байдлаар 18.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, 48.8 тэрбум төгрөгийг зарцуулав.
Улаанбаатар хот эхний хагас жилийн байдлаар 298.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 246.8 тэрбум төгрөг зарцуулжээ.


Нийтэлсэн огноо2020-07-30