1 PREMIER LEAGUE RIGHTS: NEW CHINA BROADCAST DEAL AGREED WWW.BBC.COM PUBLISHED:2020/09/18      2 ACCELERATING MONGOLIA’S DEVELOPMENT REQUIRES A SHIFT “FROM MINES TO MINDS”: WORLD BANK WWW.WORLDBANK.ORG PUBLISHED:2020/09/18      3 NO NEW CASES OF CORONAVIRUS IN MONGOLIA PAST DAY WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2020/09/18      4 CHINA TO BUILD 'HEALTH SILK ROAD' WITH RUSSIA, KAZAKSTAN, KYRGYZSTAN AND MONGOLIA WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2020/09/18      5 UPDATES ON CONSTRUCTION OF WASTEWATER RECYCLING PLANT DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/09/18      6 NOMGON THE MONGOLIAN GAS GIANT – STOCKS SKYROCKET! WWW.NEWS.MN PUBLISHED:2020/09/18      7 RIO TINTO TO RAISE USD 500 MILLION TO DEVELOP OYU TOLGOI WWW.NEWS.MN PUBLISHED:2020/09/18      8 RIO NEEDS A CEO TO FIX ITS REPUTATION. HERE ARE SOME CANDIDATES WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2020/09/17      9 MONGOLIAN FM TO MAKE FIRST VISIT TO RUSSIA AFTER PANDEMIC WWW.NEWS.MN PUBLISHED:2020/09/17      10 GROSS INDUSTRIAL OUTPUT DROPS BY 18.4 PERCENT FROM PREVIOUS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/09/17      I-VIII САРД ШИНЭ АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 14.6 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2020/09/17     УБТЗ:ОРОН НУТГИЙН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТ 96.7 ХУВЬТАЙ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2020/09/17     НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО 4,9 ХУВИАР БАГАСЖЭЭ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2020/09/17     "САЙД ВАН И-ГИЙН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР 700 САЯ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН СОЛИЛЦОХ ЗАХИДАЛ БАЙГУУЛСАН" WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2020/09/17     МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙГААС ОЛСОН $1 ТУТМЫН 1%-ИЙГ НЬ Л ХОЙЧ ҮЕДЭЭ ХУРИМТЛУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2020/09/17     БНХАУ ГАДААД ХЭРГИЙН САЙДЫНХАА МОНГОЛД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТАЛААР ЮУ ГЭЖ МЭДЭЭЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/09/17     ИХ 20-ИЙН ЭДИЙН ЗАСАГ ХОЁРДУГААР УЛИРАЛД 6,9 ХУВИАР АГШЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/09/17     ЭНЭ ӨВӨЛ 20 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/09/17     НИЙТ 958.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ ХӨНГӨЛӨЛТ ОЛГОЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2020/09/16     УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ ТОГТВОРТОЙ ӨСГӨЖ, ХАА-Н БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/09/16    

Монгол Улс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дэлхийн 193 орноос 121-т жагсаж байна www.icon.mn

Манай улсын 3.3 сая хүний 1.6 сая буюу 50.8 хувь нь эмэгтэйчүүд.
УИХ-ын 2020 оны сонгуульд 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь өмнөх жилүүдээс хамгийн их суудал авсан жил болов. 2019 оны байдлаар Засгийн газрын яамд, агентлаг, нийслэл, аймаг дүүргийн газар хэлтсийн дарга нарын 40 хүртэлх хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн талаарх уулзалт зохион байгуулсан байна.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-ын КОЙКА байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Жендэрийн үндэсний хорооны төлөөллүүдтэй уулзсан талаар тус яамнаас мэдээллээ.
Монгол Улс 2018 оны байдлаар жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр дэлхийн 144 орноос 58 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Жендэрийн тэгш бус байдлын индексээр 160 орноос 65 дугаарт, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дэлхийн 193 орноос 121-т жагсдаг. Тиймээс манай улсад жендэрийн тэгш байдлыг хангах, олон улсын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБХХ-өөс БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран дөрвөн жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Энэ сарын 21-нийг хүртэл УИХ, Засгийн газрын яамд, агентлаг, ТББ, хэвлэл мэдээллийн холбогдох албан тушаалтнуудтай уулзан санал солилцож төслийн баримт бичгийг эцэслэн боловсруулах аж. Үүнтэй холбоотойгоор дээрх уулзалтыг зохион байгуулж “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг сайжруулах талаар санал бодлоо солилцжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Охид, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэхээс илүүтэй хандлагаа өөрчилж гэр бүлийн, нийгмийн оролцоонд идэвхтэй байхаас эхлээд бүх шатанд оролцоог нь нэмэгдүүлэх нь чухал. Зөвхөн шийдвэр гаргах төвшинд очиж байж сая улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах бус өөрийн гэр бүл, найз нөхдийн хүрээллээс эхлээд оролцоогоо нэмэгдүүлэх боломжтой гэдгийг ойлгуулах нөлөөллийн ажлыг урт хугацаанд үе шаттай зохион байгуулах нь илүү үр дүнтэй” гэв.
Тэгэхдээ зорилтот бүлгээ сегмэнтлээд тухай бүрт тохирсон тодорхой бодлого, төлөвлөгөөтэй нөлөөллийн ажлаа явуулахыг санал болгов. Тухайлбал, одоо үеийн залуусын анхаарлыг татах, тэдэнд хүрэх дуу хоолой нэг өөр, малчны хотонд байгаа малчинд хүрч ажиллах бас нэг өөр гэдгийг онцолж байсан юм.
Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон БНСУ-ын КОЙКА байгууллага хамтран үндэсний хэмжээнд жендэрийн тэгш байдлын тухай сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.


Нийтэлсэн огноо2020-08-12