1 DECADES OF WORK, AND HALF A DOSE OF FORTUNE, DROVE OXFORD VACCINE SUCCESS WWW.REUTERS.COM PUBLISHED:2020/11/24      2 FLYING FLESH-EATING DINOSAUR THE SIZE OF A PLANE DISCOVERED IN MONGOLIA WWW.THESUN.CO.UK PUBLISHED:2020/11/24      3 ARE CABLE CARS THE FUTURE OF TRANSPORT IN UB? WWW.MONGOLIAWEEKLY.ORG PUBLISHED:2020/11/24      4 11 NEW COVID-19 CASES REPORTED, TOTAL IN MONGOLIA REACHES 640 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/11/24      5 TECK INCREASES STEELMAKING COAL SALES TO CHINA WWW.MINING.COM PUBLISHED:2020/11/24      6 CENTRAL BANK LOWERS POLICY RATE TO 6 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/11/23      7 MONGOLIAN BANKS DASHBOARD - NOVEMBER 2020 WWW.FITCHRATINGS.COM PUBLISHED:2020/11/23      8 MONGOLIAN WINS PRIZE FOR TV SHOW ON JAPANESE INTERNEES WWW.ASAHI.COM PUBLISHED:2020/11/23      9 OYU TOLGOI ANNOUNCES PERFORMANCE RESULTS FOR THIRD QUARTER 2020 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/11/23      10 MONGOLIA ADDS 21 COVID-19 CASES, BRINGING TOTAL TO 629 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2020/11/23      МОНГОЛ, ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГ БУУРЧ, ХЯТАДЫНХ ӨСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/11/24     АГААРЫН ХӨЛГӨӨР ОНЫ ЭХНИЙ 10 САРД ДОТООДОД 72.9 ТН АЧАА ТЭЭВЭРЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2020/11/24     ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭЖ БУЙ ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2020/11/24     УЛСЫН ТӨСӨВ ЭХНИЙ АРВАН САРД 3.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2020/11/24     НИЙСЛЭЛИЙН 30 БАЙРШИЛД 478.74 ТОНН НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/11/24     БНХАУ-ЫН ХУБЭЙ МУЖ БОЛОН ӨМӨЗО МАНАЙ УЛСАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/11/24     ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР НҮҮРСНИЙ 112 МАШИН ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/11/24     ТӨСВИЙГ ТОДОТГОХ УУ? WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/11/24     533 ББСБ, 256 ХЗХ ХАРИЛЦАГЧИЙНХАА ЗЭЭЛИЙГ ХОЙШЛУУЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭВ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2020/11/23     МОНГОЛБАНК: ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ЭРГЭН ТӨЛӨЛТИЙНХӨӨ ХУГАЦААГ ИРЭХ ОНЫ ДОЛДУГААР САР ХҮРТЭЛ СУНГАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2020/11/23    

Монголын коксжих нүүрсний үнэ нэмэгдэх төлөвтэй байна www.news.mn

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр "Ногоон гарц" журам хэрэгжүүлж эхэлсэн нь нүүрсний экспортод ихээхэн дэмжлэг болж байна. Өнөөдрийн байдлаар Монголын угаасан коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 1020-1040 юань орчим байгаа ч хил дээрх үнэ цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд мэдээлэв.
 
БНХАУ-ын Хэбэй мужийн Таншан руу тээвэрлэх Монголын коксжих нүүрсний хэмжээ эрс өсчээ. Урд хөршийн төрийн өмчит үйлдвэрүүд нийлүүлэлтээ тогтвортой байлгахын тулд тонн тутмын үнийг 30-70 юаниар нэмэгдүүлсэн байна. Хятадын Үндэсний нүүрсний ассоциацийн төлөөлөгч нар энэ сард Шивээхүрэн-Сэхэ боомтод зочилсон нь энэ боомтын гарц нэмэгдэх боломж гэж шинжээчид үзэж буй аж.
 
БНХАУ энэ сарын 1-нээс Австралийн нүүрсний импортод хязгаарлалт тавьсан тул тус улсын ган, коксжих нүүрсний үйлдвэрүүд Монголын коксжих нүүрсний худалдан авалтаа эрчимжүүлэх идэвхтэй алхмууд хийж байна гэж “SXCoal” мэдээлжээ.
 
Гашуунсухайт боомтын Гаалийн газраас мэдээлснээр, Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний экспорт аравдугаар сард нэмэгдэж, өдөрт дунджаар 1100 орчим автомашинаар нүүрс тээвэрлэн гаргаж байгаа аж. Аравдугаар сар гарснаас хойш 18-ны өдөр хүртэлх хугацаанд тус боомтоор нийт 1.38 сая тонн нүүрс экспортлосны 66.8 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 25.2 хувийг “Энержи Ресурс”, найман хувийг “Тавантолгой” ХК гаргасан байна. “Mongolia Energy Corporation” энэ онд Ховдын Булган боомтоор Хөшөөтөөс нийт 450 орчим мянган тонн нүүрс экспортлоод байгаа аж.
 
Нарийнсухайтын бүлэг ордоос Шивээхүрэн боомтоор нүүрс экспортлогчдын нэг “Өсөх зоос” ХХК-иас мэдээлснээр, Австралийн хоригтой холбоотойгоор экспортын хэмжээ, үнэд өөрчлөлт гараагүй аж. Тус компани өдөрт 200 гаруй автомашинаар нүүрс гаргаж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо үзүүлэлт бөгөөд энэ онд нийт 2.2 сая орчим тонн нүүрс экспортолжээ.


Нийтэлсэн огноо2020-10-20