1 INDIA RECORDS WORLD’S HIGHEST ONE-DAY SURGE IN COVID CASES WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2021/04/22      2 AUSTRALIAN GOVERNMENT TEARS UP VICTORIA'S BELT AND ROAD AGREEMENT WITH CHINA, ANGERING BEIJING WWW.CNN.COM PUBLISHED:2021/04/22      3 CLIMATE CHANGE: US SURPRISES SUMMIT WITH ‘BOLD' EMISSIONS TARGET WWW.BBC.COM PUBLISHED:2021/04/22      4 MONGOLIA RECORDS 1,328 NEW COVID-19 CASES, FIVE DEATHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2021/04/22      5 JUWAI IQI EXPANDS GLOBAL FOOTPRINT VIA PARTNERSHIP WITH MONGOLIA’S REAL ESTATE PORTAL OLY.MN AND TOP LOCAL AGENT RE/MAX MONGOLIA WWW.PRWEB.COM PUBLISHED:2021/04/22      6 MONGOLIA OFFERS JOB SUPPORT LOANS FOR COVID-19 PANDEMIC WWW.XINHUANET.COM PUBLISHED:2021/04/22      7 SPECIAL DEPARTURE FLIGHTS FOR FOREIGN CITIZENS IN MONGOLIA AFFECTED BY COVID-19-RELATED TRAVEL RESTRICTIONS WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2021/04/22      8 GOVERNMENT OF MONGOLIA TO RAISE COUNTERCLAIM REGARDING OYU TOLGOI TAX DISPUTE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2021/04/22      9 SEEKING TO UNSEAT AUSTRALIA, MONGOLIA'S GIANT COAL MINE PLANS $700 MLN BOND WWW.REUTERS.COM PUBLISHED:2021/04/21      10 PM ADDRESSES AT BOAO FORUM FOR ASIA ANNUAL CONFERENCE 2021 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2021/04/21      SXCOAL: НИЙЛҮҮЛЭЛТ БУУРСНААР КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ 22 САРЫН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧ ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2021/04/22     "50,400 ТУН АСТРАЗЕНЕКА ВАКЦИН ХҮЛЭЭН АВЛАА. СИНОФАРМЫН 900,000 ТУН ВАКЦИНЫГ ОЙРЫН ӨДРҮҮДЭД АВЧИРНА" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2021/04/22     ЗГ: 8,000 ГАРУЙ ААН, ИРГЭН 560 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВААД БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2021/04/22     “ОЮУТОЛГОЙ”-Н ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ СЭРГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2021/04/22     БАНКНЫ САЛБАРЫН ЖЕНДЕРИЙН ТАЛААРХ СТАТИСТИКИЙГ ТАНИЛЦУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2021/04/22     ТАТВАРЫН ОРЛОГО 78.1 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2021/04/22     ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ 8092 ХҮН АВЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2021/04/22     ШҮЛСНЭЭС КОРОНАВИРУС ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУРЫГ ИРЭХ ДАВАА ГАРАГААС ХЭРЭГЛЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2021/04/22     НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2021/04/21     ЭКСПОРТ 100 САЯ ГАРУЙ АМ.ДОЛЛАРООР ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2021/04/21    

Зэсийн салбарт супер цикл ирж буйг хэлж байна www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшид ирэх дарамт энэ онд бага байх төлөвтэйг эдийн засагчид, мэргэжилтнүүд хэлж байна. Олон улсын зах зээл дээрх манай улсын экспортын гол нэрийн түүхий эд, бараа бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаа нь эерэг хүлээлтийг бий болгожээ.
 
Өнгөрсөн онд манай улсын төлбөрийн тэнцэл 786.9 сая ам.долларын ашигтай гарсан. Мөн гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар болж өссөн. Энэ нь сүүлийн 8 сард төгрөгийн ам.доллартой харилцах ханш тогтвортой байхад голлон нөлөөлжээ. Тэгвэл энэ онд төгрөгийн ханшид нөлөөлөх хүчин зүйлүүдийн төлөв байдал эерэг байх нь. Энд улс орны эдийн засгийн тусгал болсон эрдэс, түүхий эдийн үнэ ханшаас ихээхэн хамааралтай байх нь. Он гарснаас хойш олон улсын зах зээл дээр метал, түүхий эдийн үнийн өсөлтийн мөчлөг ойртож буйг эдийн засагчид болон судлаачид хэлж байгаа.
"COVID-19"-ийн дараа олон улсын зах зээл дээр зэсийн эрэлт эрс өснө гэсэн хандлагатай байна.
"COVID-19"-ийн цар тахлын дараа тухайлбал, зэсийн үнэ олон улсын зах зээл дээр эрс өснө гэсэн хүлээлт бүхий хандлагатай байгааг эдийн засагч, судлаач Ч.Отгочулуу хэлж байна. Тэрээр, энэ жилээс эхлэн зэсийн зах зээл дээр хомсдол үүсээд эхэлнийг хэлж, энэ байдлаар 2021 онд манай улсын эрдэс баялгийн экспортын гол бүтээгдэхүүн зэсийн эрэлт сайжирна гэж үзэж буйгаа хэлэв.
 
Зэсийн зах зээл ирэх жилүүдэд 500 мянган тонноор хомсдох төлөв гарчээ. Энэ байдлаар явбал 2025 онд 3-5 сая тонны хомсдол үүсэх нь. Энэ нь 20 орчим Оюутолгой шиг уурхайтай нийлэх хэмжээний зэсийн дүн бөгөөд үүгээр авч үзэхэд зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүсэх аж. Зэсийн салбарт супер цикл ирж буйг саяхан болсон “Уул уурхайн супер циклд бид бэлэн үү” сэдэвт цахим хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагч, судлаачид хэлж, энэ нь манай улсын эдийн засаг, экспортод эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.


Нийтэлсэн огноо2021-02-24