1 CHINESE CITY BORDERING MONGOLIA PUNISHES SIX SENIOR OFFICIALS FOR SLACK RESPONSE IN LATEST COVID-19 OUTBREAK WWW.GLOBALTIIMES.CN PUBLISHED:2021/10/25      2 THAIS EXPECT TOUGH TUSSLE WITH MONGOLIA WWW.BANGKOKPOST.COM PUBLISHED:2021/10/25      3 DEPUTY PM HOLDS OFFICIAL MEETING WITH HIS RUSSIAN COUNTERPART WWW.MONTSAME.MN PUBLISHED:2021/10/25      4 COPPER CHAOS IS LATEST IN A RICH HISTORY OF WILD METAL SWINGS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2021/10/25      5 COVID-19: 2,153 NEW CASES, 17 DEATHS REPORTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2021/10/20      6 EBRD TO IMPLEMENT GREEN GROWTH PROJECT IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2021/10/20      7 BALANCE OF PAYMENTS TO BE IN SURPLUS OF USD200 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2021/10/20      8 COAL EXPORT INCREASED BY 60 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2021/10/20      9 BEIJING WINTER OLYMPICS READY TO ROLL AFTER LIGHTING OF OLYMPIC FLAME WWW.XINHUANET.COM PUBLISHED:2021/10/20      10 CHINA’S СOAL AND POWER CRISIS HITS GLOBAL ECONOMY WWW.RT.COM PUBLISHED:2021/10/20      ФАТФ-ЫН ЗӨВЛӨМЖ 8, 15-ЫН ҮНЭЛГЭЭГ АХИУЛАХ БОЛОМЖ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2021/10/21     ҮР ТАРИАНЫ ХУРААЛТ 74 ХУВЬТАЙ, ХҮНСНИЙ НОГООНЫ ХУРААЛТ 92.5 ХУВИЙН ЯВЦТАЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2021/10/21     БҮХ ТӨРЛИЙН ТЭЭВРИЙН ОРЛОГО III УЛИРАЛД 351.4 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, ӨМНӨХ УЛИРЛААС 8.4 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2021/10/21     Л.ХАЛТАР: ДАРХАНЫ 204.11 КМ АВТОЗАМЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ 60 ХУВЬТАЙ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2021/10/21     КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААР ӨВЧЛӨӨД ЭДГЭРСЭН ТОХИОЛДЛЫН ТОО 500 МЯНГЫГ ДАВЛАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2021/10/21     ДЭМБ: “КОВИД19” ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨ 2022 ОНД Ч ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2021/10/21     ИРГЭД ЗЭЭЛИЙН ТҮҮХЭЭ ОНООГООР ХЯНАДАГ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2021/10/21     ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНИЙН ИНДЕКС IX САРД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 27.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2021/10/20     WORLD ECONOMICS: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ААЖМААР СЭРГЭЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2021/10/20     Х/14-НИЙГ ХҮРТЭЛХ 3 ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД НҮҮРС ТЭЭВРИЙН 6919 АВТОМАШИН ХИЛЭЭР НЭВТЭРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2021/10/20    

COVID-19-ийн улмаас эмчлүүлж буй хүний тоо 88,549 болж, эмнэлгийн орны ачаалал өнгөрсөн хугацааны дээд түвшинд хүрлээ www.ikon.mn

Улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо дээд хэмжээндээ хүрчээ.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 88,549 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.
Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 66,345 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 22,204 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
 
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд уг өвчний улмаас 680 хүн нэмж эмнэлэгт хэвтсэн бол 3,830 хүн шинээр гэрийн тусгаарлалтад орж, эмчилгээгээ эхлүүлжээ.
 
/Есдүгээр сарын 22, 23-ны өдрийн нөхцөл байдлыг дараах зургаас харьцуулах харах боломжтой/
 
 
Эмнэлэгт байгаа иргэдийн 57.2 хувь нь хөнгөн оноштой бол 42.7 хувь нь биеийн байдал хүндээс маш хүнд байна.
 
Тодруулбал,
 
Хөнгөн оноштой - 12,702
Хүндэвтэр оноштой - 7,004
Хүнд оноштой - 2,103
Маш хүнд оноштой -395 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 4,000 нь хүүхэд бол 1,363 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
 
Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоог хязгаарлах бодлого баримталж байгаа аж.
 
Учир нь коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх эмнэлгийн орны тоог нэмэлгүй хэвээр нь хадгалж үлдээхгүй бол эрүүл мэндийн байгууллагын үндсэн тусламж үйлчилгээнд асуудал гарахад бэлэн байгаа гэдгийг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох өмнө нь мэдээлсэн.
 
Тэрбээр "Бид орыг өнөөдрийн байгаагаас илүү нэмж дэлгэмээргүй байна. Учир нь Монгол Улсын хэмжээнд ердөө 27,000 орчим л ор бий. Асуудлын гол нь орны асуудал бус тэнд ажиллаж байгаа хүний нөөцийн хомсдолд байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.
 
Цаашид орыг нэмж дэлгэж болох хэдий ч тэнд ажиллах хүний нөөц хомсдолд орно. Тиймээс иргэд хүндрээгүй бол гэрээр эмчлүүлэхийг хүсье" хэмээн хэлж байв.


Нийтэлсэн огноо2021-09-23