1 UN RIGHTS EXPERT TO ASSESS VIOLENCE AGAINST WOMEN WWW.OHCHR.ORG PUBLISHED:2021/11/26      2 ITALIAN COMPANY SELECTED FOR HYDROGEN PLANT TO BE BUILT AT OIL REFINERY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2021/11/26      3 MONGOLIA’S FOREIGN TRADE VOLUME INCREASED BY 26.3 PERCENT WWW.NEWS.MN PUBLISHED:2021/11/25      4 RELOCATION OF MUNICIPAL OFFICES OF ULAANBAATAR CITY COST MNT 1.5 BILLION WWW.NEWS.MN PUBLISHED:2021/11/25      5 EBRD SUPPORTS LARGEST PRODUCER OF SOFT DRINKS IN MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2021/11/25      6 MEDIA ROLE UNDERLINED FOR MONGOLIA TIES WWW.GLOBAL.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2021/11/25      7 TURKEY TO BUILD CARTRIDGE FACTORY IN MONGOLIA WWW.JANES.COM PUBLISHED:2021/11/25      8 EXPORT OF MINING PRODUCTS TO INDIA DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2021/11/25      9 EDUCATIONAL INSTITUTES TO BE RETURNED TO NORMAL OPERATIONS WHEN THE COVERAGE OF 3RD DOSE REACHES 50 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2021/11/25      10 NATIONWIDE HARVEST COMPLETES WITH ABUNDANT YIELDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2021/11/16      УБТЗ-ЫН МОНГОЛЫН ТАЛЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2021/11/25     ТЭНХЛЭГ ЗУУЧ: ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 1 М² НЬ ₮2.77 САЯ БОЛЖ, ӨМНӨХ САРААС БАГА ЗЭРЭГ БУУРАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2021/11/25     MCS COCA-COLA: ЕСБХБ-НЫ $15 САЯЫН ЗЭЭЛИЙГ ҮЙЛДВЭР, АГУУЛАХ БАЙГУУЛАХАД ЗАРЦУУЛНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2021/11/25     SXCOAL: МОНГОЛ, БНХАУ ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ АВТО ЗАМЫН ТЭЭВРИЙГ НЭЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2021/11/25     МОНГОЛ БАНК: ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ III УЛИРАЛД $526 САЯЫГ АЛДАГДАЛТАЙ ГАРСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2021/11/17     ЗЭСИЙН ҮНЭ ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2021/11/17     УЛСЫН ХЭМЖЭЭНД 344 МЯНГАН ТОНН УЛААНБУУДАЙ ХУРААН АВЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2021/11/17     АЖИЛЛАХ БЭЛЭН БОЛОМЖИТ ХҮЧ 54.2 МЯНГА ХҮН БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2021/11/17     ЗАМЫН-ҮҮД БООМТООР УЛСЫН ХИЛ НЭВТРЭХ ДАРААЛАЛД БҮРТГҮҮЛСЭН 5,359 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2021/11/17     ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 3.6%-ААР ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2021/11/17    

Иргэд зээлийн түүхээ оноогоор хянадаг болно www.eagle.mn

Зээлдэгч, зээлдүүлэгч талуудыг зээлийн түүхийн мэдээллээр бүрэн тэгш хангаснаар зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох финтек үйлчилгээг “Бүрэн Скор” компани Монголбанкны тусгай зөвшөөрлийн дагуу нэвтрүүлэхээр боллоо.
 
Монгол Улсын хоёр сая иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл Зээлийн мэдээллийн санд байдаг ч зээлийн түүх, ирээдүйд зээлжих чадамжийнхаа талаар ихэнх иргэд огт мэдлэг, ойлголтгүй явдгаас үүдэн зохисгүй хэмжээгээр өндөр хүүтэй зээл авч санхүүгийн эрсдэлд орох, нөгөөтэйгөөр ирээдүйд учирч болох санхүүгийн таатай боломжуудаа алдах зэргээр хохирдог. Өөрөөр хэлбэл, иргэд өөрт хамгийн ашигтай санхүүгийн нэн чухал мэдээллийг огт авдаггүй, хянадаггүй бол нөгөө талд зээлдүүлэгчид мэдээллийн хэт давуу эрхтэй байдгаас санхүүгийн харилцаа тэнцвэргүй, шударга бус байдаг.
 
Цахим шилжилт, мэдээллийн эрин зуунд энэ асуудлыг шийдэх хамгийн оновчтой шийдэл нь иргэн бүр хувийн зээлийн түүхийн мэдээллээ ил тод, нээлттэй хүлээж авдаг болох юм. Ийнхүү зээлдэгч, зээлдүүлэгч талуудад мэдээлэл тэгш хүртээмжтэй очсоноор санхүүгийн үйлчилгээ илүү бодит хэлбэрээр хүрэх боломжтой болж, улмаар нийт санхүүгийн зах зээлд зээлийн хүү буурах эхлэл тавигдана. Мөн иргэдийн санхүүгийн хариуцлага боловсрол тогтмол нэмэгдэхээс гадна санхүүгийн үйлчилгээний олон шинэлэг боломж үүснэ гэсэн үг.
 
Өөрөөр хэлбэл, Зээлийн мэдээллийн сангаас нийт 500 орчим банк, санхүүгийн байгууллагад очдог иргэдийн зээлийн түүхийн мэдээллийг оновчтой, ялгаварлалгүй аргачлалаар тооцоолох хувь хүний “Кредит Скор” буюу “Зээлийн Оноо”-нд хувиргаж, иргэн бүрийг оноогоо хянах, удирдах боломжоор хангах финтек үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мэдээллийн аюулгүй байдлын өндөр стандартын дагуу тасралтгүй ажиллах уг үйлчилгээ нь иргэдийг, тэр дундаа санхүүгийн харилцаанд хараахан бэлтгэгдээгүй залуу үеийг санхүүгийн боловсролтой, сахилга баттай болгон төлөвшүүлэх гол хөтөч болох юм.
 
Зээлийн мэдээллийн энэ төрлийн үйлчилгээг өндөр хөгжсөн орнуудад өргөнөөр ашигладаг ба мэдээллийн тэгш хүртээмж сайжирснаар зээлдэгч иргэд илүү өндөр дүнтэй, хүү багатай, үр ашигтай, барьцаагүй зээлийг хурдан шуурхай авах боломж нөхцөлөөр хангагддаг.


Нийтэлсэн огноо2021-10-21