147 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ www.eagle.mn
Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 376.3 мянган га-гаас 417 мянган тонн үр тариа, үүнээс 349.8 мянган га-гаас 393.6 мянган тонн улаанбуудай, 20.0 мянган га-гаас 215.5 мянган тонн төмс, 12.3 мянган га-гаас 146.8 мянган тонн хүнсний ногоо, 61.5 мянган га-гаас 165.2 мянган тонн тэжээлийн ургамал, 124.3 мянган га-гаас 45.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ургацын дүнг өнгөрсөн жилтэй харьцуулахад
Төмс 18.7 хувь буюу 34 мянган тонн,
Хүнсний ногооны ургац 23.7 хувь буюу 28.2 мянган тонноор тус тус нэмэгдсэн байна.
Энэ онд аж ахуйн нэгж, иргэд 329 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэсний 149.8 мянган га талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулжээ.
Энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд 160 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд стратегийн хүнсний улаанбуудайн нөөцөд 24.8 мянган тонныг тус тус авсан бөгөөд зах зээлд нийтдээ 184.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэгдээд байгаа аж.
Тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд дараа оны тариалалтдаа зориулан 48 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд 3.8 мянган тонн үрийн улаанбуудай тус тус нөөцөлсөн бөгөөд тэжээлд 70 мянган тонн, спиртийн үйлдвэрт 15.4 мянган тонн буудай нийлүүлэгджээ.
Нийтэлсэн огноо2022-12-01