1 MONGOLIA SEEKS TO BOOST COAL EXPORTS TO CHINA WITH NEW RAIL LINK WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2025/02/07      2 OVER 44,000 EARTHQUAKES RECORDED LAST YEAR WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/02/07      3 DEFENSE MINISTER OF MONGOLIA VISITS US INDO-PACIFIC COMMAND WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/02/07      4 MONGOLIAN COMPANY EXPORTS PROCESSED CASHMERE AND WOOL PRODUCTS TO 17 COUNTRIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/07      5 LARGE DINOSAUR FOOTPRINTS DISCOVERED IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/02/07      6 HOME FIRE KILLS 4 IN MONGOLIA'S CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/02/07      7 MEETING WITH THE RECTOR OF THE NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA WWW.AMBULAANBAATAR.ESTERI.IT PUBLISHED:2025/02/07      8 CERTIFICATION OF BLOCK XX EXPLOITATION AREA AS STATE SPECIAL PURPOSE LAND WWW.PETROMATADGROUP.COM PUBLISHED:2025/02/06      9 BANK OF MONGOLIA PURCHASES 1.2 TONS OF PRECIOUS METALS IN JANUARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/06      10 PWC MONGOLIA PUBLISHES THE FIRST ISSUE OF 2025 LEGAL INSIGHT SERIES WWW.AMCHAM.MN PUBLISHED:2025/02/06      “ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨМӨР ЗАМ” ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/02/07     ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД 83.7 МЯНГАН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ЭРЭЛТ ҮҮСНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/07     УЛААНБААТАР ХОТОД 31158 ИРГЭН ИРЖ, 16822 ИРГЭН ХОТООС ОРОН НУТАГ РУУ ШИЛЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/07     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДОЛООН БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/07     ХОТЫН ХҮҮХДҮҮДИЙН УУШГИНЫ АЖИЛЛАГАА ХӨДӨӨГИЙНХТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 40 ХУВИАР БАГА БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/07     МХБ: УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖЭЭР I САРД ₮277.3 ТЭРБУМЫН АРИЛЖАА ХИЙГДСЭН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/07     “TMK ENERGY”-ИЙН “ГУРВАНТЭС XXXV” ТӨСЛӨӨС ОЛБОРЛОСОН ХИЙН ХЭМЖЭЭ I САРД 300 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/07     PETRO MATAD: ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН "XX" ТАЛБАЙГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/06     2024 ОНЫ БАЙДЛААР НИЙСЛЭЛД 11,350 ИРГЭН ХОЁРООС ДЭЭШ ОРОН СУУЦ ЭЗЭМШИЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/06     ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 2024 ОНД ₮1.6 ИХ НАЯДААР НЭМЭГДЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/06    

ДЭЗФ: Монголд ойрын жилүүдэд тулгарах эрсдэлүүдийн нэгдүгээрт ажиллах хүчний хомсдол орж байна www.bloombergtv.mn

Ойрын жилүүдэд дэлхий дахинд болон Монгол Улсад тулгарах гол эрсдэлүүдийг онцолж байна
Дэлхийн Эдийн Засгийн Форумын 2025 оны чуулга уулзалт “Дижитал эриний хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа нь хуваагдал, хагарал давамгайлсан өнөө цагт иргэд, улс орнууд эвлэлдэн нэгдэхийн ач холбогдол, мөн хиймэл оюун зэрэг технологийн зогсолтгүй тэлэх нөлөөллийг тодотгосон хэрэг. ДЭЗФ-ын судалгаагаар тодорхойлсон дэлхий нийтэд ойрын жилүүдэд учирч болох хамгийн том эрсдэлүүд ч дээрх санаатай нийцэж байна.
Хагаралтай дэлхий
Дэлхийн элитүүд Швейцарын Давос хотноо чуулахын өмнө жил бүр гаргадаг “Олон улсын эрсдэлийн судалгаа”-нд энэ онд 900 гаруй эксперт, бодлого тодорхойлогч, салбарын манлайлагчид хамрагдаж, ойрын хугацаанд дэлхийн эдийн засагт заналхийлж буй гол эрсдэлүүдийн нэгдүгээрт хуурамч, ташаа мэдээллийг дахин эрэмбэлсэн байна. Харин ирэх 10 жилийн эрсдэлүүдэд байгаль орчинтой холбоотой эрсдэлүүд улам давамгайлж, цаг уурын гамшигт үзэгдэл, биологийн олон талт байдлын алдагдал, байгалийн баялгийн хомсдол зэрэг хүчин зүйлс тэргүүн эгнээнд бичигджээ.
Энэ оны эдийн засгийн өсөлтөд заналхийлж буй хамгийн ноцтой эрсдэл бол улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн гэж судалгаанд оролцсон экспертүүдийн бараг дөрөвний нэг нь санал нэгдсэн байна. “Геополитикийн өсөн нэмэгдэж буй зөрчил, итгэлцлийн алдагдал нь дэлхийн эрсдэлийн зураглалд давамгайлж байна” хэмээн ДЭЗФ-ын захирал Мирек Душек тайланд онцолжээ.
Даваа гарагт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн Дональд Трамп ажлаа аваад эхний өдрөө Украины дайныг зогсоох хэлэлцээ хийнэ гэж амлаж байсан ч бодит байдал дээр зөрчлийг шийдэхэд хэдэн сар, бүр түүнээс ч их хугацаа шаардагдаж магадгүй байна. Харин Газын зурваст Израил, Хамас-ын талууд гал зогсоох тохиролцоонд хүрч, барьцаалагдсан иргэд болон хоригдлууд солилцож эхлээд байгаа юм.
Монголд ямар эрсдэлүүд тулгарах вэ?
Улс тус бүрд тулгарах богино хугацааны эрсдэлүүдийг эрэмбэлсэн ДЭЗФ-ын судалгаанд Монгол Улсад ирэх хоёр жилийн хугацаанд хамгийн том нөлөө үзүүлэх магадлалтай эрсдэлээр ажиллах хүчний хомсдол нэрлэгдсэн бол эрчим хүчний нийлүүлэлтийн хомсдол, агаар, ус, хөрсний бохирдол дараагаар нь оржээ. Өнгөрсөн оны тайланд эдийн засгийн уналт Монголын топ эрсдэлээр нэрлэгдэж байсан ч энэ удаа эхний тавд багтаагүй байна.
Үндэсний Статистикийн хорооны тайлангаас харвал 2024 оны IV улирлын байдлаар ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өсөж, улмаар ажилгүйдлийн түвшин 6.1 хувь болж нэмэгджээ. Харин ажиллах хүчний оролцооны түвшин өнгөрсөн улиралд цар тахлаас хойших хамгийн дээд буюу 63 хувьд хүрсэн байна.
Монгол Улсад өдгөө бага төрөлтийн мөчлөг үргэлжилж буй. 2024 онд улсын хэмжээнд нийт 57.7 мянган хүүхэд төрсөн нь 2020 оныхоос 24 хувиар буурсан үзүүлэлт болоод байгаа юм. Үүний сөрөг үр дагавар 2040 он орчимд хөдөлмөрийн зах зээлд мэдрэгдэх төлөвтэйг эдийн засагчид анхааруулж байна. Төрөлт хамгийн бага түвшинд байсан 1991-2005 оны хооронд төрсөн хүүхдүүд өдгөө хөдөлмөрийн зах зээлийн гол бүлэг болоод байна.
Мөн улс орнуудын өндөр ур чадвартай ажиллах хүчийг татах, авч үлдэх үзүүлэлтийг хэмждэг Дэлхийн авьяас, ур чадварын тайлангийн 2024 оны эрэмбэд Монгол Улс 67 орноос 67 дугаарт бичигдсэнээс харвал ойрын жилүүдэд Монголд нөлөөлөх хамгийн том эрсдэлээр ажиллах хүчний хомсдол нэрлэгдсэн нь нь зүйн хэрэг болж байна.


Нийтэлсэн огноо2025-01-22