1 PROPOSAL MADE TO APPOINT MONGOLIAN NATIONAL AS CEO OF OYU TOLGOI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/12      2 MONGOLIAN TEAM ADVANCES TO FINAL FOUR IN NETFLIX’S 'PHYSICAL: ASIA' SHOW WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/12      3 JADE GAS SIGNS AGREEMENT WITH LANGRUN TO DEVELOP MONGOLIAN METHANE PROJECT WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2025/11/11      4 S.BYAMBATSOGT: GOVERNMENT TO PRIVATIZE 10–51% OF MIAT, STATE BANK AND TPP-3 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/11      5 INFLATION REACHES 9.2 PERCENT IN OCTOBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      6 E.BAT-AMGALAN: 35,000 MORTGAGE APPLICATIONS WORTH MNT 3.8 TRILLION PENDING AT BANKS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/11      7 HUNNU CITY INTERNATIONAL URBAN PLANNING COMPETITION PROGRESSES TOWARD FINAL SELECTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      8 MONGOLIA TRADES WITH 160 COUNTRIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      9 MONGOLIA BADLY NEEDS EDUCATION REFORM WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/11/11      10 MONGOLIA EXPORTS 65 MLN TONS OF COAL IN 10 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/11      “ОЮУТОЛГОЙ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГААР МОНГОЛ ХҮН ТОМИЛОХ САНАЛ ТАВИЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/12     Б.ЭНХБАЯР: БОРТЭЭГИЙГ "АДМИНЕРАЛ"-Д ӨГСӨН, "ГЭРЭГЭ ТАУЭР"-ИЙГ АВСАН, "ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ"-Н 20 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ШАЛГУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/12     С.БЯМБАЦОГТ: ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРХ АШИГТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААС БУСАД БАРИМТЫГ ИЛ БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/12     Н.УЧРАЛ: 251 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН 234-ИЙГ НЬ ЦАХИМААР ОЛГОДОГ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/12     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МАН-ЫН ДАРГЫН ӨРСӨЛДӨӨНӨӨС НЭРЭЭ ТАТАЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     THE DIPLOMAT: МОНГОЛ УЛСАД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ АМИН ЧУХАЛ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ДЭЛГЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     ОН ГАРСНААС ХОЙШ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 65 САЯ ТОННД ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     ХИЛЭЭР 700 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХҮЙЦ ВАЛЮТ ГАРГАСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ТЕГ ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     НИЙСЛЭЛЭЭС 350 МВТ ЧАДАЛТАЙ 3 СТАНЦ АШИГЛАЛТАД ОРУУЛСНЫ АРААС ДЦС-5-ЫГ БАРЬЖ ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10    

С.Бямбацогт: Үндэсний аюулгүй байдал, эрх ашигтай холбоотой асуудлаас бусад баримтыг ил болгоно www.itoim.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төрийн нууцын жагсаалт батлах хуулийн төсөл өргөн барихаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын баримталж байгаа гол зарчим бол иргэдэд ил тод, нээлттэй байх юм. Энэ утгаараа өнгөрсөн хугацаанд төрийн болон албаны нууцад авсан олон гэрээ, тогтоолуудыг ил болгож байгаа. Ил тод, нээлттэй байгаа газар хулгай үүрлэхгүй, нүүрлэхгүй. Энэ хүрээнд Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төрийн нууцын жагсаалт батлах хуулийг УИХ-аар батлахаар өргөн барихаар болж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигтай холбоотой асуудал төрийн нууц байх ёстой. Мэдээж Монгол Улсын иргэн болгоны хувь хүний нууц байх ёстой. Харин бусад асуудал ил тод байх ёстой. Цаашид хууль бусаар хулгайгаа нуух гэж нууцад авдаг асуудлыг таслан зогсоох гэж хуулийг өргөн мэдүүлж байна. Иргэдийн мэдэх эрхийг хангахгүйгээр хулгайтай тэмцэнэ гэж байхгүй. Олон нийтэд ил тод, шилэн болохгүй бол авлигатай тэмцэж чадахгүй. Тийм болохоор эдгээр хуулийг өргөн барьж байна. Аливаа нууц, битүү, далд байсан болгон иргэдэд хардлага, сэрдлэгэ дагуулдаг. Хууль бус үйлдлүүдээ төрийн албаны нууцаар халхавчилж, олон гэрээ хэлцэл хийдэг зүйл газар авсан. Үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газрын 514 тогтоолоор тодорхой асуудлуудыг нууцалсныг ил болгоно. Мөн иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд албаны нууц гэдгийг байхгүй болгоё. Өнөөдрийн байдлаар албаны нууцад бүртгэлтэй байгаа төрийн 59 байгууллагын 882 мэдээлэл энэ хууль батлагдсанаар ил болно. Төрийн нууцын жагсаалтыг зөвхөн төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ баталдаг байя. Түүнээс бусдаар Засгийн газрын тогтоолоор, яамд, аймаг, дүүргийн засаг дарга нар өөрсдөө албаны нууц гэсэн ойлголтоор хууль зөрчиж, хулгай хийж байгааг таслан зогсооё гэсэн шийдвэр гаргасан.
By
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-11-12