Шадар сайдаар Х.Ганхуягийг томилов www.montsame.mn
Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар Х.Ганхуягийг томилох тухай захирамжид гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ үеэр хэлэхдээ “Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Х.Ганхуягийг Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар томилж байгаа”-гаа мэдэгдэв. Түүнчлэн энэхүү томилгоог Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулсан болохыг хэлээд, Х.Ганхуягийг өөрийн эрхлэх ажил үүргийн хүрээнд хариуцлагаа ухамсарлахыг ажиллахыг үүрэг болголоо.
Товч намтар
2003 оноос Хера группийг үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга
2008-2014 онд "Ремикон" ХК-ийн ТУЗ-ийн дарга
2010-2014 онд Уул уурхайн ассоциацын удирдах зөвлөлийн гишүүн
2010 оноос Архангай аймгийн Тариат сумын нутгийн зөвлөлийн дарга
2013 оноос “CEO” клубийн гишүүн
2013 оноос ҮРО, Монгол Улс дахь салбар байгууллагын гишүүн
2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын орон тооны бус зөвлөх
2015-2017 онд МЭЗФ-ын зохион байгуулах комиссын гишүүн
2017 онд МАН-ын бага хурлын гишүүн
2018 оноос Баянгол дүүргийн МАН-ын тэргүүлэгч, XX хорооны намын хорооны дарга
2019 онд ЗхЗ UB клубийн эзэн, УЗ-ийн гишүүн
2019-2020 онд ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөх
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2025 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-11-12





