1 MONGOLIA’S SOUTHGOBI SWINGS TO 1Q OPERATIONAL PROFIT, ADVISES ON OUTLOOK FOR COAL IN CHINA’S ENERGY MIX WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/05/15      2 MTZ BOND WORTH MNT 300 BILLION SUCCESSFULLY ISSUED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      3 EQUIPMENT AND COMPONENTS BEING INSTALLED FOR OIL REFINERY PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      4 DRAFT LAW ON AVIATION FUEL SUPPLY AGREEMENT WITH RUSSIA TO BE SUBMITTED TO PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      5 MONGOLIA TO PRESENT AI-POWERED GREEN DATA CENTER PROJECT AT COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      6 MONGOLIA WELCOMES 222,642 TOURISTS IN FIRST FOUR MONTHS OF 2026, MARKING 17% INCREASE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/14      7 MONGOLIA’S BUDGET PROJECTIONS PRIORITISE RECURRENT SPENDING OVER STRATEGIC DEVELOPMENT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/05/14      8 FOREIGN FINANCING REMAINS SIGNIFICANT IN MONGOLIA’S BUDGET POLICY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/14      9 THE STEPPE IS NOT A FORTRESS: WHAT MONGOLIA CAN LEARN FROM IRAN’S MOSAIC DEFENSE (OPINION) WWW.SMALLWARSJOURNAL.COM PUBLISHED:2026/05/14      10 MONGOLIA PLANS TO ADVANCE COOPERATION WITH FRANCE TO STRATEGIC PARTNERSHIP LEVEL WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/05/14      "РИО ТИНТО" МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ САНАЛАА САЙЖРУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ТАЛ ДАХИН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/15     COP 17: ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/15     ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 5.5 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “MTZ БОНД”-ЫГ ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ТӨГРӨГИЙН ХАНШ 6.90 ТӨГРӨГӨӨР СУЛАРЧ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     "СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ ТӨСӨЛ ЗОГСОХГҮЙ, ХУГАЦААНДАА АШИГЛАЛТАД ОРНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     ТЭД РИО ТИНТО КОМПАНИЙГ ШАЛГУУЛАХААР АВСТРАЛИ, АНГЛИЙН АТГ-Т ХАНДАХАА МЭДЭГДЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/14     УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Г.Дамдинням: Энэ сарын 12-нд Рио Тинтогийн хэлэлцээрийн баг Монголд ирнэ www.itoim.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ болон менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Товчхондоо, хоёр талын хэлэлцээр бичиг хэрэг солилцох, биечилж уулзах, цахимаар ярилцах зэргээр идэвхтэй үргэлжилж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан хоёр ажлын хэсэг ажиллаж байна. Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүтэй холбоотой асуудлыг Сангийн сайд хариуцаж байна. Миний хувьд менежментийн төлбөртэй холбоотой зардлыг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээрийг ахалж байна. Хэлэлцээр тасалдсан зүйл байхгүй, хэвийн үргэлжилж байна. Харилцагч талд саналуудаа удаа дараа тавьж, бичгээр байнга харилцаж байна. Маш эрчимтэйгээр бодит үр дүнтэй явж байгаа.
Нэгд, зээлийн хүүгийн хэлэлцээрийг хэлэлцэхэд саад болж байсан долоон жилийн түгжээг авч хаялаа.
Хоёрт, хэлэлцээрийг заавал үр дүнд хүртэл нь үргэлжлүүлнэ гэсэн тохиролцоонд хүрсэн.
Гуравт, зээлийн хүү болон менежментийг төлбөрийг олон улсын жишигт нийцсэн хэмжээгээр хүргэнэ гэсэн шийдэл явагдаж байна.
Энэ сарын 12-нд Рио Тинтогийн хэлэлцээрийн баг Монголд ирнэ. Энэ үеэр хоёр ажлын хэсэг хэлэлцээрийг үргэлжлүүлж хийнэ. Засгийн газраас хэлэлцээрийн багийн бүтцийг Хэрэг эрхлэх газрын даргаар нэгтгэн зангидах зарчмын шийдлийг хийж ажиллана.  Гурван ажлын дэд хэсэг болон ерөнхий том ажлын хэсэг ойрын өдрүүдэд хуралдана. Ингэхдээ одоо хэрэгжиж буй ажлуудаа ярилцаж 12-нд эхлэх хэлэлцээрээр үр дүн гаргахын төлөө ажиллана. Хэлэлцээр учраас хоёр талын байр суурь яригдана. Миний ахалж буй хэлэлцээр нь нууцтай холбоотой мэдээлэл юм. Монгол Улсын Засгийн газар ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах хүрээнд тодорхой стратеги, тактикаа гаргаж ажиллаж байна. Энэ асуудлыг нууцын горимтойгоор хэлэлцэж явж байна.
Онтрегийн лицензтэй холбоотой асуудал дээр ажлын хэсэг байгуулсан, хэлэлцээр хийгдэнэ. Энд өөрсдийн эрх ашгийг хангуулах, шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Ингэхдээ хувь хэмжээ гэхээс илүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр асуудлыг ярина гэсэн зарчмын байр суурьтай байна. Эхний ээлжид үндсэн асуудлуудаа шийдэж байж дараагийн зүйлс рүү орно" гэлээ.

Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-05-06