1 “GOLDEN TRIANGLE OF DEVELOPMENT” TO BOOST ECONOMY IN MONGOLIA’S CENTRAL ZONE WWW.UBINFO.MN PUBLISHED:2018/05/25      2 AIR CORRIDOR BETWEEN INDIA AND MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2018/05/25      3 RUSSIA & FRANCE TO TALK NUCLEAR ENERGY PARTNERSHIP IN THIRD-PARTY COUNTRIES WWW.RT.COM PUBLISHED:2018/05/24      4 TESLA IS CUTTING PRICES IN CHINA WWW.CNN.COM PUBLISHED:2018/05/24      5 BUILDING AN ENTREPRENEURSHIP ECOSYSTEM FOR WOMEN IN MONGOLIA WWW.ASIAFOUNDATION.ORG PUBLISHED:2018/05/24      6 FIRST DUAL REGISTRATION APPROVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/05/24      7 DISCOVERY MINERALS LTD. SIGNS AGREEMENT ON MONGOLIA GOLD WWW.NEWS.MN PUBLISHED:2018/05/24      8 NATIONAL CURRENCY APPRECIATION INDICATES POSITIVE ECONOMIC TENDENCY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/05/24      9 MONGOLIAN VISA ISSUANCE REGULATION FACILITATED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/05/24      10 CABINET PLANS PRIVATISING MIAT AND OTHER KEY STATE ASSETS WWW.NEWS.MN PUBLISHED:2018/05/24      МХБ: 2017 ОНД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГО ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС 27 ХУВИАР ӨСӨЖ, 1.8 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРСЭН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/05/25     “STEPPE GOLD” КАНАДЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД IPO ХИЙВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/05/25     МОНГОЛБАНК: ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ӨССӨН НЬ ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ БУУРАХАД ДЭМ БОЛСОН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/05/25     КАНАДЫН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ ОЛОЛТЫГ АШИГЛАХ, ТҮҮНЭЭС СУРАЛЦАХ ЧИН ХҮСЭЛТЭЙГЭЭ ОНЦЛОВ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     BI: БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД НҮҮРСНИЙ ХАНШ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     ХЗХ-ДЫН НИЙТ АКТИВЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛД АНХ УДАА 30 ХУВИЙГ ДАВЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИН БНХАУ-Д АЙЛЧИЛНА WWW.MEDEE.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР БНСУ-ЫН ПҮЧОНЬ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     УЛААНБААТАР ХОТ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     ШИВЭЭХҮРЭН БООМТООР ӨДӨРТ 750-850 НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИН НЭВТЭРЧ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24    

Монголбанк: Улсын хэмжээнд 3,986,989 төлбөрийн карт эргэлтэд байна www.bloombergtv.mn

 
Монгол Улсын хэмжээнд өдөрт дунджаар 7.7 тэрбум төгрөгийн 179.7 мянган гүйлгээ төлбөрийн картаар хийгдэж байна. Монголбанкны мэдээлснээр 2016 онд банк хооронд 2.8 их наяд төгрөгийн дүнтэй, 65.6 сая ширхэг картын гүйлгээ хийгджээ. Энэ нь Монгол Улсын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгээс илүүг бүрдүүлж байгаа юм. Улсын хэмжээнд нийт гурван сая 987 мянган төлбөрийн карт эргэлтэд байгааг ₮, Visa, Mastercard, Unionpay болон Amex картууд бүрдүүлж байгаа аж. Үүнээс 70.5 хувь нь хотуудад, 29.5 хувь нь орон нутагт ашиглагдаж байгаа талаар Төв банкнаас мэдээллээ.Бэлэн бус төлбөрийн картыг ашиглан үйлчилгээ үзүүлдэг 28 мянга 890 төхөөрөмж идэвхтэй хэрэглэгдэж байгаагаас дийлэнх нь буюу 73.8 хувийг нь үйлчилгээний газруудад байрладаг POS терминал төхөөрөмжүүд байна. Үүнтэй ижил төстэй, жижиглэн худалдаа эрхлэгчдэд зориулсан хөдөлгөөнт POS терминал болох MPOS ч гэсэн хэрэглээнд өргөн нэвтэрчээ. Ухаалаг гар утас болон таблетад холбон хэрэглэдэг 3796 ширхэг MPOS терминал ашиглагдаж байгаа нь энгийн POS терминалаас тав дахин цөөн байгаа ч бэлэн мөнгө авах зориулалттай АТМ машины тооноос хоёр дахин их байгаа ажээ. Төлбөрийн карт эзэмшигчид картад холбоотой дансандаа зөвхөн картаараа дамжуулан хандахгүй, гар утасны болон интернет банкны үйлчилгээг авч байна.
 
2016 оны эцсийн байдлаар мобайл банк буюу гар утсанд зориулсан банкны үйлчилгээ ашиглагчдын тоо 2.7 сая болсон байна. Энэ нь нийт хэрэглэгдэж байгаа картын 67 хувь буюу гуравны хоёрыг бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ интернетээр дансаа шалгах, гүйлгээ хийх зэрэг үйлчилгээ авдаг харилцагчийн тоо 1.1 саяыг давсан талаар Монголбанкнаас мэдээллээ. Мобайл болон интернет банкны үйлчилгээ түгээмэл болж байгаа нь цаашлаад биет бус онлайн худалдааг дэмжиж байна. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад 278 мянга 631 удаагийн цахим худалдаа хийгдэж, үүгээр дамжуулан 24.7 тэрбум төгрөг солилцжээ.
 
Анх 1995 онд Монгол Улсад бэлэн мөнгөнөөс бусад төлбөрийн хэрэгслийг хуульчилж байсан бол 1999 онд анхны төлбөрийн картын үйлчилгээ нэвтэрч байжээ. Харин 2010 онд банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ ашиглалтад орж байсан бол 2012 онд Үндэсний төлбөрийн "₮-карт"-ыг нэвтрүүлж байв. Түүнчлэн өнгөрсөн онд банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцооны үйлчилгээ нэвтэрсэн байна.


Нийтэлсэн огноо2017-03-20