1 CHINA'S CUSTOMS CLEARANCE PROLONGED FOR MONGOLIAN COAL WWW.SXCOAL.COM  PUBLISHED:2017/08/17      2 INVEST MONGOLIA 2017 FRONTIER'S 11TH ANNUAL CONFERENCE IN ULAANBAATAR WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM  PUBLISHED:2017/08/17      3 BELT AND ROAD CONNECTS MANZHOULI TO THE WORLD WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2017/08/17      4 ROCK CARVINGS FROM CHINA'S ANCIENT EMPIRE FOUND IN CENTRAL MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2017/08/17      5 MONGOLIAN DERBY: AUSTRALIAN OLYMPIAN ED FERNON WINS WORLD'S TOUGHEST HORSE RACE WWW.ABC.NET.AU PUBLISHED:2017/08/17      6 RUSSIA CUTTING DEPENDENCE ON US DOLLAR – ECONOMY MINISTER WWW.RT.COM  PUBLISHED:2017/08/17      7 ULAANBAATAR HOSTS INT’L TRADE UNION CONFEDERATION'S REGIONAL MEETING WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2017/08/17      8 DALAI LAMA ‘DREAMS’ OF NATO RELOCATING TO MOSCOW WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2017/08/16      9 POLICE DETAIN CENTRAL FIGURE IN MINING'S LARGEST CORRUPTION SCANDAL WWW.MINING.COM PUBLISHED:2017/08/16      10 RUSSIA & JAPAN TO DEVELOP TOURISM IN DISPUTED KURIL ISLANDS WWW.RT.COM PUBLISHED:2017/08/16      ДОЛЛАРЫН ХАНШ ОГЦОМ ӨСЧЭЭ WWW.DNN.MN  НИЙТЭЛСЭН:2017/08/17     МОНГОЛБАНК 1 ДОЛОО ХОНОГТОЙ ТБҮЦ-ЫГ АРИЛЖААЛЛАА WWW.MONGOLBANK.MN  НИЙТЭЛСЭН:2017/08/17     ХҮРТЭЭМЖТЭЙ ДААТГАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2017/08/17     2017/07 САРЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ТОЙМ WWW.MONGOLBANK.MN  НИЙТЭЛСЭН:2017/08/17     АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТОО II УЛИРАЛД 131.8 МЯНГА ХҮРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2017/08/17     30 ГАРУЙ ОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД ГАРЧ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2017/08/17     УУЛ УУРХАЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ ЗӨВЛӨХ БОЛОВСРУУЛЖ БАЙНА WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM  НИЙТЭЛСЭН:2017/08/17     МОНГОЛ УЛС ЗЭСИЙН БАЯЖМАЛАА 100 ХУВЬ БНХАУ РУУ ЭКСПОРТЛОЖЭЭ WWW.DNN.MN  НИЙТЭЛСЭН:2017/08/17     ХЯТАДЫН ТӨМРИЙН ХҮДРИЙН ИМПОРТ БУУРЧЭЭ WWW.MONGOLIANMINIGJOURNAL.COM НИЙТЭЛСЭН:2017/08/17     ОПЕРАТОР КОМПАНИУД ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ЖИЛД 40-60 МЯНГАН ШИРХЭГ ГАР УТАС БОРЛУУЛДАГ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2017/08/16    

“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ www.bloombergtv.mn

 
“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар даваа гарагт баталлаа. 59 арга хэмжээ бүхий энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглоно. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасаж, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна гэж тооцоолсон байна. Хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг нийтэд танилцуулах “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт байгуулна. Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг” сан байгуулах тухай хуулийн төслөөс гадна байгаль орчныг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх чиглэлээр үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах юм.
 
Хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух гаргадаг. Харин 10 хувийг 400 гаруй мянган авто тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, дөрвөн хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдлаас ялгарч байгаа утаа, тоос тортог эзэлж байна.
 
Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг энэ оны эхний өдрөөс тэглээд байгаа бөгөөд энэ хүрээнд 108 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 100 хувь, 39 мянга орчим хэрэглэгчийнхийг 50 хувь хөнгөлж үүнд хоёр тэрбум төгрөг зарцуулсан гэж Засгийн газар мэдээллээ.
 
Мөн цахилгааны хөнгөлөлтөд зарцуулах төсвийг 3.5 тэрбум төгрөг болгосноор зорилтот бүлгийг сайжруулсан түлш, зуухаар хангах боломж бүрдсэн байна. Энэ ажлыг ирэх 11 дүгээр сар гэхэд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөжээ. Засгийн газрын мэдээлснээр агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх юм байна.


Нийтэлсэн огноо2017-03-21