1 MONGOLIA, RUSSIA AGREE TO PROMOTE COOPERATION IN RADIO FREQUENCY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/04/20      2 UZBEKISTAN TO SUPPLY CARS AND FRUITS TO MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2018/04/20      3 INFRASTRUCTURE CENTER TO CREATE BETTER LIVING CONDITIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/04/20      4 GERMAN CAR PRODUCERS COULD FALL VICTIM TO US SANCTIONS AGAINST RUSSIAN ALUMINUM WWW.RT.COM PUBLISHED:2018/04/20      5 NEW AUTOMOBILE SALES ON THE RISE WWW.GOGO.MN PUBLISHED:2018/04/20      6 TRUMP COULD BE FORCED TO HOLD SUMMIT WITH KIM JONG-UN IN MONGOLIA BECAUSE DICTATOR'S AGING PLANE CAN'T MAKE IT SAFELY TO ANY OTHER NEUTRAL VENUE WWW.DAILYMAIL.CO.UK PUBLISHED:2018/04/20      7 US, MONGOLIA AIR FORCES INITIATE STEPS FOR GREATER ENGAGEMENT WWW.PACOM.MIL PUBLISHED:2018/04/20      8 EAM SUSHMA SWARAJ TO EMBARK ON 2-DAY VISIT TO MONGOLIA FROM 25TH APRIL WWW.DDINEWS.GOV.IN PUBLISHED:2018/04/20      9 SEVEN MONGOLIAN TRUCK DRIVERS KILLED IN SOUTH GOBI WWW.NEWS.MN PUBLISHED:2018/04/19      10 MONGOLIA TO RECEIVE TECHNICAL ASSISTANCE FROM CHINA TO SAVE WORLD'S RAREST BEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/04/19      32,9 МЯНГАН ТОНН БУУДАЙН ҮРЭЭР 210 МЯНГАН ГА ТАЛБАЙГ ХАНГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/04/20     “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫН ОЙРОЛЦООХ 1.09 ГА ГАЗРЫГ 138 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/04/20     ХҮЛЭМЖИЙН ХИЙГ НЭГ САЯ ГАРУЙ ТОННООР БАГАСГАЖЭЭ WWW.UNEN.MN НИЙТЭЛСЭН:2018/04/20     ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТООР ӨДӨРТ 1000 ГАРУЙ АВТОМАШИН ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/04/20     АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ НАЙДВАР НЬ УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ WWW.UBINFO.MN НИЙТЭЛСЭН:2018/04/20     АРНАУД СУАРАТ: ОЮУ ТОЛГОЙН ИРЭЭДҮЙ ГЭГЭЭТЭЙ БАЙНА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/04/20     ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС ГАРАХ ЦЭВЭРШҮҮЛСЭН УСЫГ ДАХИН АШИГЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/04/20     ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ТОО ӨСӨЖ БУЙ Ч "АЖИЛГҮЙ" КОМПАНИУДЫН ТОО НЭМЭГДСЭЭР WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/04/20     МОНГОЛ УЛС 1996 ОНООС ХОЙШ АРБИТРТ ЯЛАГДАЖ $400-ААД САЯЫН ТОРГУУЛЬ ХҮЛЭЭЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/04/19     НҮБ-ААС МОНГОЛ УЛСЫН УНДНЫ УСНЫ ХҮРТЭЭМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/04/19    

Aspire Mining: "Нүүрстэй" ордын олборлолтыг 12-15 сарын хугацаанд эхлүүлэх боломжтой www.bloombergtv.mn

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани "Нүүрстэй" коксжих нүүрсний төслийнхөө уурхайн үйл ажиллагааны эдийн засгийн үнэлгээг гаргуулсан байна. Энэхүү төслийн тухайд 12-15 сарын хугацаанд 
олборлолтоо хийж, анхны бүтээгдэхүүнээ гаргах боломжтой гэж тооцоолжээ. Мөн 2017 онд хийх өрөмдлөг, судалгааны ажлын санхүүжилт 1.5 сая ам.доллар байх боломжтой гэж тооцоолсон байна. “Компанийн зүгээс Овоотын коскжих нүүрсний төслийн үнэлгээг тогтоохоор ажиллаж байгаа энэ үед "Нүүрстэй" коксжих нүүрсний төслийн хүрээнд олборлолтоо хийж, төмөр замтай холбогдох нөхцөл бүрдэх боломжтой" гэж “Aspire Mining” компанийн Гүйцэтгэх захирал Дэвид Паулл мэдээллээ.

Овоотын коксжих нүүрсний ордоос 160 км-ийн зайтай оршдог "Нүүрстэй" коксжих нүүрсний төслийн жорк нөөц нь 4.75 сая тонн бөгөөд боломжит нүүрсний нөөц нь 8.1 сая тонн гэж үзэж байна. “Aspire Mining”-ийн хувьд 2017 онд өрөмдлөг хийж, 2018 оноос олборлолтоо эхлэхээр төлөвлөж байгаа юм. Одоогоор тус компани дээрх төслийн 45 хувийг эзэмшиж байгаа ба нэг сая ам.доллар болон рояалтигийн төлбөрийг хийх замаар эзэмшлийн хувиа 90 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой ажээ.

Үүнээс гадна Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани Киргизстан дахь Кумторын ордын үйл ажиллагааг 2017 онд хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрлөө авсан байна. Хамгийн сүүлд тус ордын ус ашиглалтын зөвшөөрлийг авсан талаараа “Centerra Gold”-оос мэдээллээ. Хэдий тийм боловч тус компани Киргизстаны Засгийн газартай Кумторын ордтой холбоотой маргаан үүсгэж, арбитрын шүүхэд хандаад байгаа юм. Шүүхийн шийдвэр 2017 оны дунд үед гарах товтой байна.

Т.Элиса



Нийтэлсэн огноо2017-04-21