1 ACTING FOREIGN MINISTER TAKES PART IN MINISTERIAL MEETING OF FOREIGN MINISTERS OF LLCD WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2017/09/22      2 'ONE BELT, ONE ROAD' TRADE FAIR STARTS IN CHINA WWW3.NHK.OR.JP  PUBLISHED:2017/09/22      3 KUWAIT OPENS A HOUSING PROJECT FOR MONGOLIAN FLOOD VICTIMS WWW.NEWS.MN PUBLISHED:2017/09/22      4 SHARE ACTIVITY LIFTED FOR MONGOLIA ENERGY CORP LTD (0276.HK) IN SESSION WWW.STOCKDAILYREVIEW.COM  PUBLISHED:2017/09/22      5 NEW TRAIN SERVICE ON TRANS-SIBERIAN CORRIDOR SWAPS LOADS IN MONGOLIA WWW.RAILFREIGHT.COM  PUBLISHED:2017/09/22      6 EBRD FIRST VICE PRESIDENT BENNETT TO VISIT MONGOLIA WWW.EBRD.COM  PUBLISHED:2017/09/22      7 MONGOLIA'S TINY STOCK MARKET SOARS ON COAL TRADE RENAISSANCE WWW.REUTERS.COM  PUBLISHED:2017/09/22      8 MORE BAD NEWS FOR COPPER PRICE WWW.MINING.COM PUBLISHED:2017/09/22      9 TRADING REPORT WWW.MSE.MN  PUBLISHED:2017/09/22      10 CONSTRUCTION BEGINS IN CHINA-MONGOLIA CROSS-BORDER ECONOMIC ZONE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2017/09/21      ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД "НАМРЫН НОГООН ӨДРҮҮД" -ЭЭР 200 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2017/09/22     “ХУРАЛДАЙ” БОНДЫН ХАНШ 0.88 ХУВИАР СУЛАРЧ, 112.7 АМ.ДОЛЛАР БОЛОВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2017/09/22     VIII САРД УУЛ УУРХАЙ, САНХҮҮ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ БАЙЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2017/09/22     ГАДААД ХУДАЛДААНЫ САРЫН ТОЙМ WWW.MONGOLBANK.MN НИЙТЭЛСЭН:2017/09/22     НИЙЛЭГ ХАЛЬСАН ХҮЛЭМЖИЙГ ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХҮҮГҮЙ ЗЭЭЛЭЭР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ WWW.DNN.MN  НИЙТЭЛСЭН:2017/09/22     OECD: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ 3.5 ХУВИАР ӨСНӨ BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2017/09/22     ДОТООДЫН ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 26 ХУВИАР БУУРНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2017/09/22     АРИЛЖААНЫ МЭДЭЭ WWW.MSE.MN НИЙТЭЛСЭН:2017/09/22     УЛААНБААТАР–ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ЧИГЛЭЛИЙН 32.2КМ ХУРДНЫ АВТО ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 100 ХУВЬ ХИЙГДЛЭЭ WWW.DNN.MN  НИЙТЭЛСЭН:2017/09/22     СЗХ: ББСБ-УУДЫН НИЙТ ХӨРӨНГӨ 855.8 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ ӨССӨН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2017/09/21    

Оюутолгойн зэс, алтны үйлдвэрлэл ихээхэн буурав www.mongolianminingjournal.com

 
Өмнийн говийн зэс, алтны уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компанийн толгой компани “Туркойз Хилл Ресурс” энэ оны эхний улирлын тайлангаа танилцууллаа. Тайланд мэдээлснээр уурхайн баяжуулах үйлдвэрт мөн улиралд 10 сая гаруй тонн хүдэр боловсруулсан нь хамгийн дээд бүтээмжтэйд тооцогдсоныг онцолсон байна. Гэвч ил уурхайн олборлолт хүдрийн агуулга багатай давхарга руу шилжсэнтэй холбоотойгоор бүтээгдэхүүний гарцын хэмжээ ихээхэн буурчээ. Эхний улирлын байдлаар тус компани нийтдээ 176 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, 190 мянган тонн баяжмал экспортолсон байна. Үйлдвэрлэсэн баяжмал дахь цэвэр зэсийн хэмжээ 38.1 мянган тонн, алт 25 мянган унц болсон нь өмнөх оны дөрөвдүгээр улирлынхтай харьцуулахад зэсийн гарц 16.3%, алтных 49%-иар тус тус буурсан гэсэн үг юм. Ийнхүү бүтээгдэхүүний хэмжээ буурахад хүдрийн агуулга буурсан нь нөлөөлөөд зогсохгүй метал авалтын хэмжээ багассан нь ч нөлөөлжээ.
 
Түүнчлэн оны эхний улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн дундаж агуулга 21.6%-тай байсан нь компанийн түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт боллоо.
 
Эхний улиралд экспортолсон баяжмал дахь металын хэмжээг авч үзвэл 39.5 мянган тонн зэс, 32 мянган унц алт, 205 мянган унц мөнгө агуулагдсан байжээ.
 
Энэ жил Оюутолгой уурхайгаас нийтдээ баяжмал дахь металын дүнгээр авч үзвэл 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж тооцоолж байгаа юм.
 
Энэ онд ил уурхайн дөрөв болон зургадугаар үе шатад олборлолт төвлөрөх бөгөөд ирэх оны дунд үеэс эхлэн агуулга сайтай хэсэг рүү орох төлөвтэй байгааг компанийн мэдээнд өгүүлжээ.


Нийтэлсэн огноо2017-04-21