1 VOLKSWAGEN TO SPEND $50 BILLION ON ELECTRIC CAR 'OFFENSIVE' WWW.CNN.COM PUBLISHED:2018/11/19      2 HABITABILITY OF MONGOLIA UNDER THREAT FROM CLIMATE CHANGE WWW.ADELAIDENOW.COM.AU PUBLISHED:2018/11/19      3 THE SURPRISE FUEL FLOWS SPARKED BY A RAGING U.S.-CHINA TRADE WAR WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2018/11/19      4 MONGOLIA’S COAL EXPORTS IN FIRST 10 MONTHS UP 10PC WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/11/19      5 ABOUT 100 THOUSAND PASSENGERS PASSED THROUGH MONGOLIA-XINJIANG BORDER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/11/19      6 CHINA'S ‘ONE BELT, ONE ROAD’ GLOBAL INVESTMENT PLAN MAPPED OUT WWW.RT.COM PUBLISHED:2018/11/19      7 ASIA SUMMIT ENDS IN HISTORIC FAILURE WWW.CNN.COM PUBLISHED:2018/11/19      8 INAUGURATION OF SHERAB KYETSEL LING INSTITUTE WWW.DALAILAMA.COM PUBLISHED:2018/11/19      9 US-MONGOLIA 'THIRD NEIGHBOR TRADE ACT' ON THE WAY WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2018/11/17      10 CHINA'S FIGHT AGAINST SMOG MAKES PALLADIUM 2018'S BEST METAL WWW.MINING.COM PUBLISHED:2018/11/17      БНХАУ-ЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭН БНХАУ-ОХУ-ЫН БИЗНЕСИЙН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     АМЧАМ МОНГОЛ 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРЛАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦОЙЛУУЛАХ ХАРМАГТАЙ WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМ ХХК: БЯМБА ГАРАГТ ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТООР НҮҮРС ТЭЭВРИЙН 99 АВТОМАШИН НЭВТЭРСЭН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     НЭГ АЖИЛТАНД НОГДОХ ДНБ III УЛИРЛЫН БАЙДЛААР 3.7 САЯ ТӨГРӨГ БОЛЖ ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     ХЯТАДЫН ХЯЗГААРЛАЛТ $300-450 САЯЫГ ГАЦААНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     АЗЕРБАЙЖАН УЛС МАНАЙД ДАРС НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ОРЛОГО ОНЫ ЭХНИЙ 9 САРД 21.4 ХУВИАР ӨСӨВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/11/19     БНСУ-ЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АУТСОРСИНГ ЗАХИАЛГЫГ ГҮЙЦЭТГЭХ ЗАЛУУЧУУДЫГ СОНГОН, ШАЛГАРУУЛНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 10 ХУВИАР ӨСӨЖ, 31.3 САЯ ТОНН БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/11/17    

Монгол Улсын импорт 29.6 хувиар буюу 177.2 сая ам.доллараар өсөөд байна www.bloombergtv.mn

Монгол Улсын импорт 2017 оны эхний гурван сард өнгөрсөн оны мөн үеэс 29.6 хувиар буюу 177.2 сая ам.доллараар өссөн байна. Импортын өсөлтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний өсөлт 13 нэгж хувийг, нефтийн бүтээгдэхүүний өсөлт 12 нэгж хувийг, хэрэглээний бүтээгдэхүүний өсөлт долоон нэгж хувийг бүрдүүлж байгааг Монголбанкнаас мэдээллээ. Хэрэглээний бүтээгдэхүүний нийт импортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс хоёр нэгж хувиар буурсан бол нефть бүтээгдэхүүний жин зургаан нэгж хувиар өсжээ. Энэ оны эхний улирлын импортын үзүүлэлтийг харвал тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 145.8 сая ам.доллараар, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 31.3 сая ам.доллараар өссөн байна. Хэрэглээний бүтээгдэхүүний импортын тоо хэмжээ болон үнэ нэмэгдсэнээс шалтгаалан энэ бүлгийн импорт 44.5 сая ам.доллараар өсжээ. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 42 хувиар өссөн нь тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалсан байна. 2017 оны эхний гурван сард нефть бүтээгдэхүүний импорт хэмжээгээр 81 хувиар өссөн байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2017 оны гуравдугаар сарын байдлаар тонн тутамд 619.0 ам долларт хүрч, сүүлийн зургаан сар дараалан өсөөд байгаа аж.

Импортын шатахууны онцгой албан татварын хэмжээг багасгаж бууруулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа бөгөөд нэгдүгээр сарын нэгнээс 160 мянган төгрөг байсныг 30-50 мянган төгрөг болгож, дизелийн түлшинд ногдох татварыг 180 мянган төгрөг байсныг 70 мянган төгрөг болгон бууруулсан байдаг. Гэвч энэхүү зохицуулалтыг хүчингүй болгож өмнөх хоёр удаагийн татварын бууралтыг 2017 оны долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн хоёр үе шаттайгаар буцаан нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Учир нь одоогийн зохицуулалтаар явбал 2017 оны төсөвт батлагдсан татварын орлого 210 гаруй тэрбумаар буурах байсныг 118.6 тэрбум төгрөг болгох боломжтой гэж үзэж байгаа ажээ.



Нийтэлсэн огноо2017-04-21