"HDVM" Heavy-Duty Vehicle Mechanic (Barloworld Mongolia LLC)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Засвар үйлчилгээ:
CATERPILLAR-ын тоног төхөөрөмжийн үндсэн эд ангиудыг чанартай, тогтсон хугацаанд засварлах
Ажлын байранд тавигдах шаардлага
Уул уурхайн хүнд машин механизмын чиглэлээр мэргэжлийн үнэмлэхтэй байх
Инженер механик техникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно
Уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчнаар 3-аас дээш ажилласан ажлын туршлагатай байх
Ажлын захиалгын систем Засварын мэдээллийн систем (SIS) болон бусад үйлдвэрлэгч/борлуулагчтай холбоотой хангамжийн программын мэдлэгтэй бол давуу тал болно
Гар багаж болон бусадтоног төхөөрөмжийг ашиглах мэдлэгтэй байх
Англи хэлний зохих мэдлэгтэй байх
Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
Үнэнч шударга, эерэг хандлагатай, зан харилцаа, ёс зүйтэй байх
Ажлын ачаалал даах чадвартай байх
Байгууллагын бүх төрлийн мэдээллийн нууцыг чандлан хадгаладаг байх
Нэмэлт мэдээлэл:
Барловорлд Монголиа ХХК нь Cat®-ийн Монгол дахь цорын ганц албан ёсны дилер бөгөөд уул уурхай, барилга дэд бүтэц, эрчим хүч, тээвэр, технологийн салбаруудад үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Аюулгүй ажиллагаа, тогтвортой хөгжил болон инновацад тулгуурлан бид зөвхөн шинэ болон ашиглагдсан тоног төхөөрөмж нийлүүлээд зогсохгүй, түрээс засвар үйлчилгээ, сургалт болон дижитал технологийн шийдлүүдийг цогцоор нь санал болгодог. Манай чадварлаг, туршлагатай хамт олон харилцагч бүртэйгээ нягт хамтран ажиллаж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа болон урт хугацааны үнэ цэнийг бий болгохыг зорьдог. Барловорлд Монголиа ХХК нь харилцан итгэлцэл, урт хугацааны түншлэл дээр тулгуурлан ажилладаг бөгөөд үндэсний мэргэжилтнүүдээ дэмжих, сургалт хөгжилд хөрөнгө оруулах, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулах замаар Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Манай хамт олонд нэгдэж, дэлхийн жишигт нийцсэн байгууллагын нэг хэсэг болоорой.
Бусад
Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг (Төв оффис)
Салбар: Инженер, Техник
Түвшин: Мэргэжилтэн
Төрөл: Бүтэн цагийн
Холбоо барих
Утас: 7577-9905, 7577-9906
Сонирхсон бүх хүмүүс 2026 оны 7-р сарын 09-ний өдрөөс өмнө СV-г https://maps.app.goo.gl/jehHPwzsYNNNwvcL7 сайт руу явуулна уу





