1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Оюу толгой”-н дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 9 тэрбум ам.доллар давлаа www.ot.mn

Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2019 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлан болон шинэчилсэн тойм мэдээгээ танилцууллаа.

Орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийг дэмжих чиглэлд онцлох үйл явдлууд өнгөрсөн улиралд тохиов. Түүний нэг нь “Оюу толгой” компани 46 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн Ханбогд сум, Оюутолгойг холбосон 35.1 км замыг өнгөрсөн хоёрдугаар сард нээсэн явдал байлаа. Энэхүү замыг барихдаа тухайн газрын байгалийн онцлогийг хамгаалж, нийт 10 мянга гаруй ховор ургамлыг Ханбогд сумын мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгасан.

Түүнчлэн Монголын төдийгүй олон улсын уул уурхайн компаниудад жишиг болохуйц үйл явдал болох Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор малчдын гаргасан гомдлуудыг Дэлхийн Банкны Эрх зүйн хяналт, нийцэл, зөвлөгөө, Омбудсмэний газрын тусламжтайгаар зөвшилцлийн замаар амжилттай шийдвэрлэн хаалаа. Улмаар энэхүү амжилттай туршлагыг хуваалцах бага хурлыг Ханбогд сумын Гурван талт зөвлөл, Омбудсмэний газраас хамтран өнгөрсөн сарын 25-ны өдөр зохион байгуулсан.

Аюулгүй ажиллагаа, байгаль орчин, сургалт, хүний нөөц

“Оюу толгой”-н хамт олон аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, Рио Тинто группийн хэмжээнд аюулгүй ажиллагааг сайн хангадаг уурхайн нэг хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн улиралд компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.09 байв.
“Оюу толгой” дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний 1/3-тэй тэнцэх хэмжээний буюу нэг тонн хүдэр боловсруулахад ердөө 0.46 шоо метр ус ашиглаж, дэлхийн жишиг байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгав. Тайлант хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 86 хувь байлаа.
“Оюу толгой” компанийн ажиллах хүчний 93 хувь нь монгол ажилчид бөгөөд 20.8 хувийг Өмнөговь аймгийн иргэд, 57.3 хувийг гүний уурхайн төслийн ажилчид бүрдүүлж байна.
“Оюу толгой” компани 2019 оны нэгдүгээр улиралд 171,192 хүн/цагийн сургалтад нийт ажиллах хүчнээсээ 8,915 шахам үндсэн болон гэрээт ажилтанг хамруулсан.
Татвар, худалдан авалт, орон нутгийн хамтын ажиллагаа

“Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010-2019 оны 1-р улирлын байдлаар 2.4 тэрбум орчим ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2019 оны эхний улиралд 57.7 сая ам.долларыг төсөвт, 28 сая ам.долларыг харилцагчдын НӨАТ*-д тус тус төлсөн.
Мөн орон нутгийн хамтын ажиллагаагаа бататган Өмнөговь аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран ээлжит нээлттэй өдөрлөг, “Техник, мэргэжлийг танилцуулах өдөрлөг” зэргийг Даланзадгад хотноо зохион байгуулсан бөгөөд 2019 онд орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр 5 сая ам долларын санхүүжилт олголоо.
“Оюу толгой” компани оны нэгдүгээр улиралд 531 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 372 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 78 хувийг эдгээр компаниудад зарцуулав. 2010-2019 оны нэгдүгээр улирал хамрах хугацаанд үндэсний худалдан авалтад 2.8 тэрбум ам.доллар зарцуулсан бол Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 443 сая ам.доллар зарцуулсан байна.

“Оюу толгой” ХХК-ийн 2019 оны I улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

2019 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлан

Таамаглаж байсанчлан 1-р улиралд улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ ил уурхайн олборлолтын 4а шатны хатуулаг өндөртэй хүдэр боловсруулсан хийгээд төлөвлөгөөт засвар хийсэн учир тээрмийн ашиглалтын түвшин өмнөх оны мөн үеийнхээс 3.2 хувиар буурсан. Гэвч, 2018 оны 1-р улиралд үе шат 6-ын бага агуулгатай хэсгээс олборлож байсантай харьцуулахад үе шат 4-ийн өндөр агуулгатай хэсгээс олборлож эхэлсэнтэй холбоотойгоор зэс болон алтны агуулга өндөр байснаар бууралтыг нөхсөн. Мөн өндөр агуулгатай хүдэр боловсруулснаар зэс болон алтны метал авалтын түвшин 2018 оны 1-р улирлаас 5.4 болон 27.4 хувиар тус тус өссөн. Хүдэр дэх агуулга, метал авалт өссөнтэй холбоотойгоор 2018 оны 1-р улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл 18.2 хувиар өссөн. Харин алтны үйлдвэрлэл 2018 оны 1-р улиралтай харьцуулахад 187.6 хувиар нэмэгдсэн нь үе шат 4-ийн нөлөөллөөр хүдэр дэх агуулга 135.2 хувь нэмэгдсэнтэй холбоотой. Гэхдээ үе шат 6-аас гарсан зөөлөн, агуулга багатай хүдэр болон хүдрийн овоолгоос боловсруулахтай хамааралтай алтны үйлдвэрлэл 2019 оны бусад үед, ялангуяа оны хоёрдугаар хагаст ихээр буурах төлөвтэй байна. Зэсийн дундаж агуулга ч мөн жилийн үлдсэн хэсэгт буурах төлөвтэй байгаа.

Туркойз Хилл “Оюу толгой”-г 2019 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс, 180,000-220,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц

Босоо ам 2-ын тоноглол, дулааны төв станц, уурхайн дэд бүтэц, гүний уурхайн материал зөөвөрлөх системийн болон гүний уурхайн голлох бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Босоо ам 3 болон 4-ийн нэвтрэлтийн бэлтгэл ажил эхэлсэн.

Төслийн менежер Рио Тинто Босоо ам 2 (гол үйл ажиллагаа болон үйлчилгээний босоо ам)-н тоноглол болон үйл ажиллагаанд хүлээн авах бэлтгэл ажлыг 2019 оны 10-р сарын төгсгөлд дуусгах хүлээлттэй байна. Өмнө мэдээлсэнчлэн геотехникийн мэдээллийг илүү дэлгэрүүлэх болон газрын нөхцөл байдал өөр болсонтой холбоотой уурхайн дизайн болон бүтээн байгуулалтын хуваарийг хянаж үзэх шаардлага гарсан. Энэхүү шинэчилсэн хуваарь оны төгсгөл хэсэгт бэлэн болох бөгөөд Босоо ам 2-ын шинэчилсэн хуваарь үүнд багтаж байна.



Нийтэлсэн огноо2019-04-24