1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улс 2.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж бүхий Тархи судлалын хүрээлэнтэй боллоо www.ikon.mn

XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан бол тархи судлалын салбар юм.
Тэгвэл өнөөдөр АШУҮИС-ийн дэргэдэх Тархи судлалын хүрээлэн нээлтээ хийлээ. Уг судалгааны хүрээлэн нь тархи судлалын чиглэлээр монголдоо анхдагч болж байна.
 
СЭТГЭЛ ГУТРАЛ, АМИА ХОРЛОЛТ, АЙДАС, ДОНТОХ ЭМГЭГ ЗЭРГИЙН СУДАЛГААГ ХИЙНЭ
Тархи судлалын хүрээлэн байгуулагдсанаар орчин үеийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх нөхцөлөөр бэхжүүлэх болон гадаад, дотоодын судалгааны төвүүдтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бүрдэх юм.
 
Түүнчлэн хүн амын дунд зонхилон тохиолддог сэтгэцийн ба мэдрэлийн эмгэг болох сэтгэл гутрал, амиа хорлолт, айдас, донтох эмгэг, парконмоны эмгэг, цус харвалт, артерийн даралт ихсэх өвчин, мэдрэлийн ядаргааны талаарх судалгааг хийнэ.
Цаашид салбар дундын судалгааны лаборатори байгуулж, генийн инженерчлэлийн технологийг нэвтрүүлэх зорилготой байгаа.
 
Ихэнх хүмүүс тархи судлалыг ихэвчлэн сэтгэл судлалтай андуурдаг. Гэтэл сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлал, мэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, нейроимежинг зэрэг олон салбарын суурь шинжлэх ухаан нь тархи судлал юм.
 
Одоогийн байдлаар судалгааны хүрээлэн найман хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Цаашид боловсон хүчнүүдээ нэмнэ хэмээн Тархи судлалын хүрээлэнгийн захирал, Монголын нейросайнсийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Баттүвшин хэллээ.
 
МОНГОЛ ХҮНИЙ УУРАГ ТАРХИНЫ ОНЦЛОГТ ТУЛГУУРЛАН СУДАЛГААГАА ХИЙНЭ
Харин АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон “Монголд тэргүүлэх чиглэлийн судалгааны лаборатори бий боллоо. АШУҮИС-ийн цөм лабораторийн дэргэд хүрээлэнг байгуулж буй нь их онцлогтой. Тус хүрээлэн өндөр хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Олон улсад генийн инженерчлэл болон бусад судалгаанд өргөн ашиглагддаг хар хулганы колонийг үржүүлж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад бол нарийн мэргэжлийн дадлага туршлагатай судлаачид ажилладаг. Бидний хувьд харин цөм лабораторийнхаа нөөц бололцоонд тулгуурлан тархи судлалын хүрээлэнг байгуулж байгаад баяртай байна.
 
Судалгааны хүрээлэн байгуулагдсаар эхний ээлжинд тархи судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ явах боломж бүрдэж байна гэсэн үг. Ингэхдээ монгол хүний уураг тархины онцлогт тулгуурлан судалгаагаа хийх ба ойролцоогоор 2.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж байршуулсан.
 
Мөн Хятад улсад тэргүүлэх судалгаа шинжилгээний хүрээлэн нь тархи судлалын хүрээлэн юм. Тэр ч утгаараа Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс”сэтгүүлийн ерөнхий редактор болон Нобелийн шагналт эрдэмтэн Эдварт Мозер, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа тархи судлалын хүрээлэнгийн захирал Мү Минг Пүү нар дэмжлэг үзүүлэн ажиллахаар болсонд таатай байна” гэв.


Нийтэлсэн огноо2019-04-25