Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл шат ахив www.bloombergtv.mn
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын явц 90 гаруй хувьтай байгаа талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн Захирал Д.Алтанцэцэг мэдээллээ.
“Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх Энэтхэгийн “Инженерс индиа лимитед” компани болон "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" энэ долоо хоногт хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Мөн үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэх компаниудыг хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулах юм байна. Энэхүү төслийг Энэтхэг улсын Засгийн газрын нэг тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байна.
Үүнээс гадна БНЭУ-ын Элчин сайдын яам, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам хамтран зохион байгуулсан “Энэтхэг-Монголын газрын тос, хийн үзэсгэлэн”-д Энэтхэгийн 30 гаруй компани оролцлоо. Оролцогчид газрын тосны үйлдвэрийн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.
Нийтэлсэн огноо2019-05-16