1 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      2 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      3 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      4 MONGOLIA SUSPENDS ROAD TRANSPORT ON KEY COAL CORRIDOR TO CHINA WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2026/10/29      5 E-MART OPENS 7TH STORE IN MONGOLIA, WITH 8TH SET FOR NOVEMBER WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/10/29      6 UN GENERAL ASSEMBLY FIRST COMMITTEE ADOPTS MONGOLIA’S RESOLUTION ON NUCLEAR-WEAPON-FREE STATUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      7 MONGOLIA HARVESTS 88% OF AUTUMN CROPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      8 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      9 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      10 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     БНХАУ-ААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 25,000 ОРЧИМ ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ТАТАЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ОЮУТОЛГОЙН НООГДОЛ АШИГ ₮857 МЯНГЫГ ДАНСАНДАА АВАХЫГ 77,587 ИРГЭН ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Н.УЧРАЛ, С.ТАКАИЧИ НАР НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АСУУДЛААР УТСААР ЯРЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ТАКАИЧИ САНАЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ УТСААР ЯРЬСАН ГЭЖ АНДУУРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ТӨСӨВ 2027: ГАНДАНГИЙН ДЭНЖИД 15 ТЭРБУМ, ХАРХОРУМД 5 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Жак Уэтерфорд: Монгол өнгөрсөн 800 жилийн хугацаанд хамгийн бага өөрчлөгдсөн улс ч байж магадгүй юм www.ikon.mn

АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг бид “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” (Genghis Khan and the Making of the Modern World), “Монголын иx хатдын нууц товчоо” (The Secret History of the Mongol Queens) зэрэг номоор нь сайн мэдэх билээ.
 
Түүний Монголын ард түмний талаар болон “Эрхэм дээд үнэний эрэлд-Чингис хаан” (Genghis Khan and the Quest for God) номынхоо талаар ярьсан ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
 
-Яг юу таныг Монгол болон Чингис хааны тухай судлахад хөтөлсөн бэ?
 
-Хүүхэд байхдаа олон агуу дайчны түүхийг уншсан. Тэдгээрээс Чингис хааны тухай түүхийг уншаад миний сэтгэл маш их хөдөлсөн.
 
Гэхдээ хүүхэд байсан учраас надад Чингис хааны хийж буй тулаан болон адал явдалтай хэсэг нь л сонирхлыг минь ихэд татдаг байсан. Харин сүүлд коммунизм нуран унаж, Монгол гадаад ертөнцөд нээлттэй орон болсны дараа надад тус улсад очиж, хүүхэд насны сонирхлоо амилуулах боломж олдсон юм.
 
Хэдийгээр Монголын болон Чингис хааны талаарх судалгаагаа сүүлд эхлүүлсэн ч хүүхэд насны минь сонирхол хүчтэй нөлөөлсөн.
 
-Яагаад ном бичихээр шийдэв?
 
-1998 онд анх Монголд очоод Чингис хаан гэх аугаа хүний талаар ямар буруу ойлголттой явснаа ойлгосон. Тиймээс түүний амьдралын талаар илүү дэлгэрэнгүй, өөр талаас нь судалж үзэхээр шийдсэн.
 
-Чингис хааны тухай судалж мөн номоо бичиж байхад танд тулгарч байсан хамгийн том бэрхшээл юу байв?
 
-Хамгийн том бэрхшээл бол Монголын түүхийн талаар ном бичих эсэхээ шийдэх явдал байсан юм болов уу даа. Учир нь миний нас хэдийнээ 50 гарчихсан байснаас гадна би Азийн аль нэг орны хэлийг ч мэдэхгүй.
 
Мөн Ази чиглэлээр судалгаа ч хийж үзээгүй байсан. Тэгээд энэ байдлаа Америкийн зохиолч, түүхч Дэвид МакКаллугт ярихад тэр урам зориг өгөх ердөө ганц асуулт надаас асуусан юм. Тэр нь “Хэн нэгэн шинжээч өмнө нь энэ талаар бичиж байсан уу” гэх асуулт байсан. Тэгээд л би хэл сурч, Монгол гэх аугаа орны талаар судалж, номоо бичиж эхэлсэн.
 
Хэрвээ миний бичсэнд алдаа дутагдал байвал дараачийн эрдэмтэн, судлаачид өөрсдийн цаг үедээ засаад явах байх. Харин би өөрийнхөө цаг үед Монголын түүхийг илүү сайн ойлгож, энэ оронд яагаад татагдах болсон шалтгаанаа сонирхож буй хүмүүстэй хуваалцахаар хичээж явна.
 
-Судалгааны явцад таныг хамгийн ихээр гайхшируулсан зүйл нь юу байсан бэ?
 
-Судалгаа хийж, номоо бичихээр шийдсэний дараа эх сурвалжууд болон холбогдох хүмүүс маш амархан олдож байсан нь намайг үнэхээр гайхшируулсан. Мэдээж, ямар ч эрдэм шинжилгээний байгууллага, хэвлэлийн газар над шиг хүнд санхүүгийн дэмжлэг олгохгүй нь тодорхой шүү дээ.
 
Гэтэл монголчууд надад тусалж эхэлсэн. Явсан газар бүрт минь хоол хүнс авчирч өгч, надад туслах ямар боломж байна түүгээрээ л туслахыг хичээсэн. Ерөнхийдөө иймэрхүү байдлаар Монголын ард түмний тусламж, дэмжлэгээр л төслөө дуусгасан.
 
Энэ бүхэн миний хувьд хэзээ ч мартагдашгүй дурсамж болж үлдсэн. Монголчуудын хувьд надад “Чи англиар ярьдаг учраас дэлхийтэй ярьж чадна. Тиймээс бидний хэн болохыг дэлхийд улам таниулж чадна” хэмээж байсан.
 
-Чингис хааны үлдээсэн өв өнөөгийн Монголыг бий болгоход хэрхэн нөлөөлсөн бэ. Таны бодлоор Чингис хаан цаашид Монголын залуу үеийнхний хувьд салшгүй нэг хэсэг нь байх болов уу?
 
-Чингис энэ улсыг өөрийн бодол, төсөөллөөс бий болгосон. Тэр монголчуудад хэл, хууль, Монгол гэх нэрийг үлдээсэн. Чингис хаан байхгүй байсан бол Монгол гэж улс байхгүй байх байсан. Түүхчид голдуу ирээдүйг бус өнгөрснийг хардаг.
 
Харин Чингис хаан өнгөрснийг биш ирээдүйг хардаг байсан. Чингис хааны байгуулсан агуу эзэнт гүрэн түүнийг нас барснаас хойш 150 жилийн дараа задарсан байдаг. Тэр өөрийн цаг үедээ цэргийн стратеги боловсруулахаас гадна нийгмээ зохицуулах хууль баталж, хүн бүрт шашин шүтэх эрх чөлөө олгож, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдахыг хориглож, өнөөгийн биднээс ч илүү байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалан хууль хүртэл баталж байсан.
 
Одоо түүнийг байгаль хамгаалагч, феминист, либерал, ардчилагч гэж нэрлэх нь туйлширсан хэрэг байж магадгүй ч тэр байлдан дагуулагч, өнгөрснийг бус ирээдүйг хардаг ирээдүйн хүн байсан.
 
-Ном бичихээр судалгаа хийх явцдаа Монголоор аялсан нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?
 
-Аялал судалгааны минь үндэс суурь болсон. Мэдээж Чингис хааны намтрыг бичиж байсан алдартай судлаач эрдэмтдийн бүтээл ном бичихэд хэрэг болж байсан ч тэдний хэн нь ч над шиг Монголд очиж, Чингис хааны туулж байсан замаар явж байгаагүй.
 
Сургуульд байхдаа бид чих болон нүдээрээ дамжуулж харин амьдрал хөл болон гараараа дамжуулж шинэ зүйлсийг сурдаг. Харин Чингис хааны зогсож байсан газар зогсоод ууж байсан ууснаас нь амталж, амьсгалж байсан агаараар нь амьсгалж, шувуудын жиргээг сонсож, морины хөлс үнэртэх үед эртний түүхэнд бичигдсэн бүхнийг ойлгож эхэлсэн.
 
Аялал баримтыг туршлага, туршлагыг түүх болгон хувиргадаг. Би номынхоо өгүүлбэр бүрийг аялал дээр үндэслэж бичсэн.
 
-Хамгийн анх очиж байснаас тань хойш Монгол Улс хэрхэн өөрчлөгдсөн байна вэ. Ер нь ирэх 10 жилийн тус улсын хөгжлийг хэрхэн харж байна?
 
-Улаанбаатар үнэхээр их өөрчлөгдсөн. Уул уурхай ч хурдацтай хөгжиж байна. Тус улс дэлхийн бусад оронтой харьцуулахад өнгөрсөн 800 жилийн хугацаанд хамгийн бага өөрчлөгдсөн улс байж магадгүй юм.
 
Хэрэв Чингис хаан Монголд иргэн ирвэл Улаанбаатарт төөрөх нь дамжиггүй. Харин хотоос хэдхэн км-ийн зайд гарахад л түүний мэддэг бүхэн яг хуучнаараа байх болно. Учир нь монголчууд одоо ч өөрсдийн төрөлх хэлээрээ ярьж, эртнээс хэрэглэдэг байсан хүнсээ хэрэглэж байгаа.
 
-Та Монголд хэд хэдэн удаа очиж, нэлээд хэдэн жил амьдарсан. Монгол хэл болон соёлыг ойлгоход хэцүү байсан уу. Монголыг зорьж буй аялагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?
 
-Монгол хэл барууныхны хувьд нэлээд хэцүү. Жил гаруй хугацаа өнгөрсний дараа л би өдөр тутам ашиглагддаг ойр зуурын яриаг нь ойлгож эхэлсэн. Монголчууд олон зууны турш гаднынхантай харилцаж ирсэн. Тэд хэл ашиглахгүйгээр хэрхэн яаж харилцахаа сайн мэднэ.
 
Гэхдээ сүүлийн жилүүдэд Азийн бусадтай оронтой харьцуулахад англи хэлээр ярьдаг монголчуудын тоо нэмэгдэж байна. Хэрэв хайхад л аялах газрын жагсаалт гарч ирж, бүх зүйл гарын авлагын дагуу болж өнгөрвөл энэ аялал биш, дэмий хоосон зүйл болно. Аялал гэдэг бол өөрийн аюулгүй, тухтай байдаг бүсээсээ гарахыг хэлдэг юм.
 
-Монголоор аялж байхад тань үлдсэн хамгийн сайхан дурсамж юу вэ?
 
-Миний Монголыг хайрлах болсон шалтгаан нь газар нутаг, ард түмэн гэсэн хоёр зүйлд үндэслэсэн. Монголын газар нутаг бол үг болон гэрэл зургаар илэрхийлж үл болох тийм гайхалтай. Би Монголын хууль ёсны оршин суугч болсон. Хэдийгээр би амьдралынхаа нэлээд хугацааг Монголд өнгөрүүлсэн ч жил бүр тус орноор аялахыг хүсдэг. Би одоо ч Монголын талаар гүйцэд судалж мэдээгүй байна.
 
-Монголд анх удаа аялах гэж буй аялагчдад хандаж ямар газруудаар аялаарай гэж зөвлөмөөр байна?
 
-Монголоор аялна гэдэг бол Хятад, Францын түүхийн дурсгалт газар болон музейгээр аялахаас огт өөр. Монголын бүх зүйл хоорондоо ч асар их ялгаатай. Улаанбаатарыг орхиж явах үед огт өөр ертөнцөөс бас нэг өөр дэлхий рүү шилжиж байгаа юм шиг санагдаж байсан. Тиймээс би зүгээр л Монголд оч тэгээд амьсгал, өөрийгөө чөлөөл тэндээс өмнө нь хаанаас ч, хэний ч олж хараагүй тийм л гайхалтай зүйлсийг анзаарах болно гэж хэлмээр байна.
 
-Таны дараачийн аяллын төлөвлөгөө юу вэ. Монголоос өөр ямар орноор аялж үзэхийг хүсэж байна?
 
-Иран, Гүрж, Армени, Азербайжанаар аялахаар төлөвлөж байгаа. Эхнэр маань бид гэрлэснээс хойш надтай хамт аялж байна. Хэдийгээр тэр хүнд өвчтэй ч гэртээ сууж үхлээ хүлээхийг хүсэхгүй байгаа. Би яг түүн шигээ дараачийн аялал, дараачийн найз, дараачийн туршлагаа хайж байгаа. Би хэдийгээр өнгөрсний тухай бичдэг ч одоо үед амьдарч, ирээдүй рүү харахыг хүсэж байна.


Нийтэлсэн огноо2019-08-20