1 MONGOLIA, JAPAN TO EXPAND COOPERATION IN TECHNOLOGY, AI, GREEN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      2 CUSTOMS INSPECTOR ARRESTED DUE TO BRIBERY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/01      3 TRUMP SONS INVESTED IN US GROUP DEVELOPING $1.1B TUNGSTEN PROJECT IN KAZAKHSTAN: FT WWW.MINING.COM PUBLISHED:2026/05/01      4 GOVERNMENT TO FUND THERMAL POWER PLANT REPAIRS FROM RESERVE FUND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      5 MONGOLIA RISES 17 PLACES IN PRESS FREEDOM INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      6 MONGOLIA-CUBA PARLIAMENTARY GROUP CHAIR MEETS AMBASSADOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      7 CHINA ADVANCES INNER MONGOLIA AS A KEY HUB FOR NORTHERN OPENING UP WWW.ALWIHDAINFO.COM PUBLISHED:2026/05/01      8 ‘CITIZENS BEAR CONSEQUENCES WHEN COURTS FALL UNDER POLITICAL INFLUENCE’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/30      9 CABINET APPROVES DRAFT TAX LAW AMENDMENTS OFFERING MNT 2.2 TRILLION IN RELIEF WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/30      10 MEAT PRICE CRISIS DRIVES INFLATION SPIKE ACROSS MONGOLIA WWW,GOGO.MN PUBLISHED:2026/04/30      ИПОТЕКИЙН ГАЦАА БОЛ САНХҮҮЖИЛТИЙН БИШ ТОГТОЛЦООНЫ АСУУДАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     ТАТВАРЫН ДАРАМТАНД СӨХӨРСӨН ААН-ҮҮД ХААЛГАА БАРЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 9.9 ХУВЬД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2028-2029 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     “БАДРАХ ЭНЕРЖИ”, “МОННИС ИНЖЕНЕРИНГ” ХХК-ИУД ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ОРОН ТООГ ДАХИАД Ч ЦӨӨЛНӨ. ҮР АШИГГҮЙ КОМПАНИУДЫГ ТАТАН БУУЛГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     АРЦАТЫН АВТО ЗАМ ХҮРТЭЛ 350 МЕТР АВТО ЗАМ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГААС ОНЦЛОХ НЬ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     УИХ: ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УНАГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     С.НАРАНЦОГТ: ГАДНЫН БАНК ОРЖ ИРЛЭЭ ГЭЭД МОНГОЛ СҮЙРЧИХГҮЙ, БИД ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Америкийн худалдаа Монголд хүрээгээ тэлнэ www.zgm.mn

Цаашид АНУ, Монгол хоёр улсын эдийн засгийн харилцаа улам өргөжнө
“Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдаа энэ амралтын өдрүүдэд Мишээл экспо төвд боллоо. Америкийн худалдааны танхим / АмЧам Монгол/-аас Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээнд 70 орчим компани оролцон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулав.
 
Арга хэмжээг нээж АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл С. Клечески болон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар үг хэлсэн юм. Энэ үеэр АНУ-ын Элчин сайд Майкл С. Клечески Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр баталсан Хамтарсан тунхаглалд хоёр талын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Тиймээс цаашид хоёр улсын эдийн засгийн харилцаа улам сайжирч, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлов. Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Америкийн худалдааны танхимаас зохион байгуулдаг үйл ажиллагааг Монголын тал үргэлж дэмжин ажиллаж ирсэн, цаашид ч дэмжин ажиллах болно хэмээн хэлсэн юм. Мөн тэрбээр Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэдгийг онцолсон юм.
 
MSM betastar аппаар брэндийн виски, дарс, коньякийг хүргэлтээр авах боломжтой
Үзэсгэлэн худалдаанд Levi’s, Pizza hut, Mercedes benz зэрэг дэлхийн брэндүүдийн лого бүхий асрууд хямдралтай, бэлэгтэй, урамшуулалтай худалдааг явуулж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байв. Мөн АНУ-ын Элчин сайдын яамнаас визний материал бүртгүүлэхдээ анхаарах зүйлсийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байсан юм.
 
Дэлхийд танигдсан Mercedes benz, Ford зэрэг төмөр хүлэг, тансаг зэрэглэлийн дарс гэх мэт дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг Монголд албан ёсоор оруулж ирдэг “MSM group”-ийн маркетингийн менежер Н.Анударь арга хэмжээний талаар,”Манай компани автомашин, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, шингэн хүнс гэсэн дөрвөн салбарт бүтээгдэхүүн борлуулдаг. Америкийн алдарт Mercedes benz, Jeep, Fuso, Ford зэрэг автомашинуудыг экспортоор оруулж ирэхээс гадна Hennessy, “Brown Forman”-ы бүтээгдэхүүн болох Jack Daniel’s, Red Bull зэрэг шингэн хүнсийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг. Хоёр өдөр үргэлжилж буй үзэсгэлэн худалдааг зорин ирж буй хүмүүс олон байна. Бид үйлчлүүлэгчдэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг танилцууллаа. Мөн хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа үйлчилгээ бол MSM betastar мобайл апп юм. Тус аппыг ашиглаж дэлхийн алдартай виски, дарс, конъякуудыг өглөөний 09.00 цагаас оройны 24.00 цагийн хооронд нэмэлт төлбөргүйгээр хүргэлтээр худалдан авах боломжтой” гэсэн юм.
 
Түүнчлэн үзэсгэлэн сонирхохоор ирсэн иргэд бүтээгдэхүүн худалдан авахаас гадна боловсролын байгууллагуудын асраар ихээр үйлчлүүлж байв. АНУ-ын боловсролын стандартыг экспортлогч байгууллагын төлөөлөл болсон 1999 онд байгуулагдсан Сантис боловсролын төв мэргэжлийн англи хэлний нэг жилийн дээд курсдээ элсэлт авч байгаа талаар үйл ажиллагаа хариуцсан менежер Б.Нина танилцуулсан юм. Тус төв олон улсын TOEIC, TOEFL, IELTS-ийн шалгалтад бэлтгэх тусгай хөтөлбөрүүдийг албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлдэг аж.
 
Америкийн өдрүүд үзэсгэлэн худалдааны албан ёсны ивээн тэтгэгчээр Оюутолгой ХХК, Худалдаа хөгжлийн банк, Орифлэйм Монголд байгууллагууд ажилласан байна. Орифлэйм Монголд байгууллагын Амьдрах гоо зүйн зөвлөх Б.Дөлгөөн, “Бид гоо сайхны бүтээгдэхүүн борлуулахаас гадна иргэдийн эрүүл мэндийг дэмжин ажиллаж байгаа. Орифлэйм компани Швед улсаас гаралтай. Гэхдээ бид жил бүр Америкийн өдрүүд арга хэмжээг дэмжин оролцдог. Энэ жил манайх иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд онцгойлон анхаарсан. Үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирсэн иргэдэд ус хэрхэн зөв уух, дасгал хөдөлгөөн яагаад хүний эрүүл мэндэд хэрэгтэй талаар зөвлөгөө өгч, биеийн ерөнхий байдлыг мэргэжлийн эмч нар үзэж оношилж байна. Түүнчлэн долоо хоног бүрийн мягмар гарагт йогийн үнэ төлбөргүй хичээлийг мэргэжлийн багш нар орж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Хэрвээ та йогийн хичээлд хамрагдахыг хүсвэл манай байгууллагатай холбогдоорой” гэсэн юм.


Нийтэлсэн огноо2019-08-26