1 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      3 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      8 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      9 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Citi group: Алтны үнэ ирэх 2 жилд 2000 ам.доллар болох таамагтай www.bloombergtv.mn

“Citigroup”-ийн тооцоолсноор унц алтны үнэ ирэх хоёр жилд 2000 ам.доллар давж, дээд амжилт тогтоох таамагтай байна. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь болзошгүй дэлхийн эдийн засгийн хямрал нэрлэгдэж байгаа аж.
Түүнчлэн Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 0 хүртэл бууруулах магадлалтай байгаа нь мөн нөлөөлөхөөр байна. Худалдааны маргаанаас үүдэлтэй эдийн засгийн удаашралыг сааруулах зорилгоор АНУ-ын Төв банк бодлогоо зөөллөснөөр алтны үнэ энэ сард сүүлийн зургаан жилийн дээд түвшинд хүрч өссөн юм. Хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт Европын Төв банкийг эдийн засгаа дэмжих алхам хийнэ гэж хүлээж байна. Харин ирэх долоо хоногт Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ дахин бууруулах хүлээлт давамгайлж байна хэмээн “Bloomberg Intelligence” онцоллоо.
 
Харин газрын тосны хувьд худалдааны маргаанаас болж эрэлтийн өсөлт 2018 оны гуравдугаар сараас хойш өдөрт 800 мянган баррелиар буурсан байна. Түүнчлэн худалдааны маргаан ахиад зургаан сар үргэлжилбэл 300 мянган баррелиар буурна хэмээн тооцоолжээ.
 
Хэдийгээр БНХАУ төсөв, мөнгөний бодлогоор эдийн засгаа дэмжиж байгаа ч “Худалдааны дайн” цааш даамжрах нь тус улсын эдийн засагт ихээхэн хүндрэл учруулахыг мөн анхааруулсан юм. Ингэснээр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт дунд хугацаандаа таван хувь болж буурах таамагтай байна.
 
“Citigroup”-ээс гадна Олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны эрэлтийг өдөрт нэг сая баррелиар буурна гэж тооцоолжээ. Харин “UBS” өдөрт 900 мянган баррельд таамаглаж байна. Харин үнийн хувьд “Citigroup” дэлхийн жишиг үнийг энэ оны IV улиралд 64 ам.доллар хүрч өсөөд ирэх жилийн эцэст 53 ам.доллар болж буурна гэж тооцоолсон байна.


Нийтэлсэн огноо2019-09-11