АХБ: 96 сая ам.долларын санхүүжилтийг Монгол улсын хувийн хэвшлийн төсөлд олгосон www.bloombergtv.mn
Азийн хөгжлийн банк Монгол Улсын санхүүгийн салбарт 96 сая ам.долларын санхүүжилтийг хувийн хэвшлийн төсөлд олгосон байна.
Цаашдаа шаардлага хангасан хувийн хэвшилтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ банкны төлөөлөл илэрхийлж байгаа. Өнөөдөр зохион байгуулсан семинарын үеэр дэд бүтэц, хөдөө аж ахуйн бизнес, эрүүл мэнд, боловсролын чиглэлийн болон анхан шатны венчурсын багууд кейс судалгаа, өргөдөл гаргах үйл явцыг танилцуулсан. Азийн хөгжлийн банк 2024 он гэхэд хувийн хэвшлийн үйл ажиллагаагаа нийт үйл ажиллагааныхаа гуравны нэгт хүргэх зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын хувийн хэвшлийн салбарын өсөлт нь энэхүү зорилтод нийцэж байгаа.
"Дэд бүтэц, хөдөө аж ахуйн бизнес, эрүүл мэнд, боловсролын чиглэлийн болон хөгжлийнхөө эхэн үед яваа Монголын компаниудтай идэвхтэйгээр хамтран ажилласнаар Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжуудыг нээх болно." гэж мэдээллээ.
Нийтэлсэн огноо2019-09-12