1 MONGOLIA TO HOST INAUGURAL "WORLD HORSE DAY" AT KHUI DOLOON KHUDAG WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      2 MINISTER URGES CALM AMID NAADAM FUEL PANIC, CONFIRMS AMPLE NATIONAL RESERVES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      3 PROSPECTS REMAIN UNCERTAIN FOR NORTH KOREAN DEFECTOR INTERPRETER CASE DURING LEE'S MONGOLIA VISIT WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/07/08      4 THE GOVERNMENT PRESENTS ITS “100 LIBERATIONS IN 100 DAYS” WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      5 THE RETURN OF THE STEEDS: MONGOLIAN HORSES FLY HOME AFTER SERVING IN VIETNAM’S MOUNTED POLICE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      6 ONE SPECIALIZED HIGH SCHOOL TO BE ESTABLISHED IN EACH DISTRICT FOR THE 2026-2027 ACADEMIC YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      7 COP17 VENUE LANDSCAPING 90% COMPLETE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      8 PRIME MINISTER N.UCHRAL INSPECTS BAGANUUR COAL-PYROLYSIS PLANT CONSTRUCTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/07      9 MONGOLIA IS NOT FACING A FUEL SHORTAGE; IT WILL IMPORT DIESEL FUEL FROM SOUTH KOREA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/07      10 CHINA GRANTS MILITARY EQUIPMENT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/07      "ХУРИМТЛУУРЫН САН ХИЙСНЭЭР ҮЕРИЙН ЭРСДЭЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ХЭМНЭНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     Г.ДАМДИННЯМ: ШАТАХУУНЫ 33 ХОНОГИЙН НӨӨЦ БАЙГАА, ШАТАХУУН ТАСАЛДАХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ДАГАЖ МӨРДӨНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁНЫ ТӨРИЙН АЙЛЧЛАЛААС МОНГОЛ УЛС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТУЗ, ЗАХИРЛУУДЫГ ЧӨЛӨӨЛНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ЗГ: БИЗНЕС ЭРХЛЭХЭД ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ТАВДУГААР САРЫН 31-НИЙ ДОТОР ДУУСГААГҮЙ БОЛ ТӨСВИЙГ БУЦААН ТАТАХ АСУУДЛААР ҮХЦ-Д МАРГААН ҮҮСГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     НААДМЫН НЭЭЛТИЙН ӨМНӨТГӨЛ ТОГЛОЛТЫГ ЖУУЛЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОЛИЛУУЛНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ТОГТОЛЦОО ШИНЭ ШАТАНД ГАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     НҮҮРСНИЙ ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР 600 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Далайд гарцгүй орноос далайд гарцтай болох нь: Нээлттэй агаарын зай, нээлттэй Монгол Улс www.ikon.mn

Монгол улсын эдийн засаг ашигт малтмалын түүхий эдийн бүтээгдэхүүний экспортоос өндөр хамааралтай билээ. Гэсэн хэдий боловч газар нутгийн байршил, байгалийн баялгийн арвин нөөц, боловсрол, ур чадвар сайтай иргэд эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд маш сайн суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Эрчимтэй хөгжүүлж болох эдийн засгийн салбарт хөдөө, аж ахуй, аялал жуулчлал, банк санхүү, ноос ноолуур, сэргээгдэх эрчим хүч, харилцаа холбоо гэх мэт орно. Үндэсний Статистикийн Газрын мэдээгээр 2018 онд Монгол Улсад 529 мянган гадаадын иргэд ирсэн бөгөөд энэ нь 2017 онтой харьцуулахад 9.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэдний 85 хувь нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн байна.
 
Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд саад болж буй зүйлийн нэг бол нислэгийн тоо хязгаартай, өндөр үнэтэй байгаа явдал юм. Чингис Хаан олон улсын нисэх буудал жилд 500 мянган зорчигчдыг хүлээн авах хүчин чадалтайгаар анх байгуулагдсан боловч 2018 онд л гэхэд 1,4 сая зорчигчийг хүлээн аваад байна. Улаанбаатар хотоос 50 орчим км-ийн зайд байрлаж буй Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал жилдээ 3 сая орчим зорчигчийг хүлээн авах боломжтой болно. Энэхүү буудал нь 2020 оны зун албан ёсоор нээгдэх бөгөөд ингэснээр аялал жуулчлал болон худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.
 
Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь иргэний нисэхийн салбарт “нээлттэй агаарын зайн бодлого”-ыг үе шаттайгаар хэрэгжүүлэх замаар зоригтой шинэчлэл хийснээр дотоод болон гадаад аялал жуулчлалыг хөгжүүлж, Монгол Улсыг далайд гарцгүй орноос далайд гарцтай орон болгон хувиргах боломжтой гэж итгэдэг. Энэ нь “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”- ын 1.2.10-т “агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг үе шаттайгаар, төрийн хяналт, зохицуулалттайгаар бий болгох” хэмээн заасан байдагтай мөн уялдаж байна.
 
Нээлттэй агаарын зай гэдэг нь аливаа хоёр улсын хооронд агаарын тээврийн компани, нислэгийн чиглэл болон суудлын тоо хэмжээнд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх тухай байгуулдаг хэлэлцээр юм. Олон улс орнууд энэхүү нээлттэй агаарын зайн бодлогыг баримталж, үр ашгийг нь хүртэж байдаг. Тухайлбал, Энэтхэг улс АНУ-тай ямар нэг хязгаарлалтгүй нээлттэй агаарын зайн хэлэлцээр байгуулсан байдаг бөгөөд энэ төрлийн гэрээг Англи Улс, АСЕАН болон бусад 100 гаруй улстай хоёр талт хэлэлцээрээр байгуулсан байдаг. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд АНУ руу нислэг үйлдэхэд нислэгийн тоо, суудад болон нислэгийн чиглэлүүдэд ямар нэг хязгаарлалт байхгүй.
 
Нээлттэй агаарын зайн бодлогыг дэмжих нэг алхам нь Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх явдал юм. АмЧам Монгол нь АНУ-ын Wicks Group-тэй хамтран 2019 оны 6-р сард “АНУ руу шууд нислэг хийх боломж, шийдэл” сэдвийн хүрээнд иргэний нисэхийн салбарын (ИНЕГ, МИАТ ХК) удирдлагууд, мэргэжилтнүүдийг хамруулан дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгийн үеэр хоёр орны хооронд шууд нислэг үйлдэхтэй холбоотой боломж, даван шийдэх ёстой асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцсан билээ. Wicks Goup-ийн зүгээс шууд нислэг үйлдэх агаарын тээврийн зөвшөөрөл авахын тулд хангах ёстой таван үе шат бүхий шаардлагуудыг танилцуулсан юм. Шууд нислэг үйлдэхийн тулд нэн түрүүнд АНУ-ын холбогдох яаманд зөвшөөрөл авах хүсэлтээ хүргүүлж, хүсэлтийн дагуу МИАТ-ийн техник, технологи, үйл ажилгааны аюулгүй байдалд шалгалт, аудит хийгдэх ёстой юм.
 
Одоогоор МИАТ компани нь Аэрофлот, Корэйн Эйр, Катэй Фасифик нисэхийн компаниудтай код хуваах гэрээтэй бөгөөд МИАТ компани нь АНУ руу шууд нислэг үйлдэх хүсэлт гаргахдаа Улаанбаатар хотоос АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелосын нисэх буудал (LAX), Вашингтон хотын нисэх буудал (IAD) руу БНСУ, Япон, Хонгконг улсаар дамжин нисэхээр төлөвлөсөн байдаг. МИАТ компанийн хувьд энэхүү шууд нислэгийг үйлдэхийн өмнө FAA-н үзлэгт тэнцэхийн тулд мэргэжлийн хүний нөөц, техникийн ур чадвар, нислэгийн аюулгүй байдлаа сайжруулах шаардлагатай. МИАТ ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал Н.Ганболд өөрсдийн хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулж хэлэхдээ, "2021 он гэхэд АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой болно. Таван шалгуурын эхнийхийг хангасан ба дараагийн шалгууруудын бэлтгэлийг хангаж байна. МИАТ дээрх бүх шаардлагыг бүрэн хангах зорилготой байгаа” гэж мэдэгдсэн болно.
 
Нисэхийн салбарын мэргэжилтнүүд МИАТ компанийн хувьчлал нь иргэний нисэхийн салбарыг либеральчлахад чухал үүрэгтэй гэдэгтэй санал нэгддэг. Харамсалтай нь МИАТ ТӨҮК-ийг хувьчлах өмнөх оролдлогууд амжилтанд хүрээгүй байна.
 
Монгол Улсын иргэний нисэхийн салбар өргөжин тэлж, хөгжих бүрэн боломжтой боловч Засгийн Газраас явуулж буй одоогийн бодлогын улмаас энэхүү боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Монгол Улс руу үйлдэж буй олон улсын нислэгийн тоо 2012 оноос хойш жилийн 800,000 зорчигчоос хэтрэхгүй байна. Гэсэн хэдий ч иргэний нисэхийн салбарын удирдлагууд Туркиш Эйрлайнз компанийн Истанбулаас Улаанбаатар руу үйлддэг шууд нислэгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэхийг одоогоор зөвшөөрөөгүй байна.
 
АмЧам Монголын гишүүн Туркиш Эйрлайнз компани нь Монгол Улс руу 2012 оноос эхлэн нислэг үйлдэж байгаа боловч нислэгүүдэд нь суудлын хязгаарлалт тавьсны улмаас Истанбулаас Улаанбаатар руу шууд нислэг үйлдэх боломжийг хааж, улмаар хоёр орны хоорондох эдийн засгийн үр өгөөжийг бүрэн хүртэх боломжийг бууруулж байна. Турк – Монголын хооронд шууд нислэг үйлдэх, ачаа тээвэрлэх гарцыг нээхгүйгээр энэ нөхцөл байдлыг өөрчилж, хоёр орны хувьд харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцааг сайжруулах боломжгүй юм. Турк – Монголын хооронд үйлдэх нислэгийн тоог нэмэгдүүлэх нь Европоос Монголыг зорьж ирэх жуулчдыг тоог ихэсгэж, Монгол Улсад ирэх гадаад, дотоодын жуулчид, иргэдийн хувьд нислэгийн тийзний үнийг бууруулах боломжтой гэж бид итгэж байна.
 
Шинэ нисэх буудал үүд хаалгаа нээхтэй зэрэгцэн Засгийн Газрын хувьд Монгол Улсаа далайд гарцгүй орноос далайд гарцтай болгох цаг нь ирлээ. Ингэснээр бид эдийн засгаа төрөлжүүлэх зорилтондоо хүрэхэд чухал хувь нэмэр оруулна. Монгол Улс нээлттэй агаарын зайн бодлогыг хэрэгжүүлэхгүйгээр жилд 1 сая орчим жуулчин хүлээн авах мөрөөдөлдөө хэзээ хүрэх вэ?
 
АмЧам Монголын тухай
 
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.


Нийтэлсэн огноо2019-09-20