"Монос хүнс”, "Талх чихэр"-ийн хувьцааны ханш өсөлттэй байв www.montsame.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р сарын 10-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 89.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 272.349 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монос хүнс” (MFC +5.88%) болон "Талх чихэр" ХК (TCK +4.97%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" (MBW -8.46%) болон "Ариг гал" ХК (EER -8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.14 хувиар буурч 18814.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.482.502.730.962.22 төгрөг боллоо.
Нийтэлсэн огноо2019-10-11