1 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      2 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      3 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      4 MONGOLIA SUSPENDS ROAD TRANSPORT ON KEY COAL CORRIDOR TO CHINA WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2026/10/29      5 E-MART OPENS 7TH STORE IN MONGOLIA, WITH 8TH SET FOR NOVEMBER WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/10/29      6 UN GENERAL ASSEMBLY FIRST COMMITTEE ADOPTS MONGOLIA’S RESOLUTION ON NUCLEAR-WEAPON-FREE STATUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      7 MONGOLIA HARVESTS 88% OF AUTUMN CROPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      8 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      9 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      10 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     БНХАУ-ААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 25,000 ОРЧИМ ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ТАТАЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ОЮУТОЛГОЙН НООГДОЛ АШИГ ₮857 МЯНГЫГ ДАНСАНДАА АВАХЫГ 77,587 ИРГЭН ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Н.УЧРАЛ, С.ТАКАИЧИ НАР НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АСУУДЛААР УТСААР ЯРЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ТАКАИЧИ САНАЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ УТСААР ЯРЬСАН ГЭЖ АНДУУРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ТӨСӨВ 2027: ГАНДАНГИЙН ДЭНЖИД 15 ТЭРБУМ, ХАРХОРУМД 5 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж нээгдсэн" www.ikon.mn

Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Төрийн ордны их танхимд “Хөнгөн аж үйлдвэрийн улсын зөвлөгөөн” болж байна.
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Зөвлөгөөнөөс гарах санал зөвлөмжийг салбарын бодлого, зорилт, эрх зүйн орчныг сайжруулахад тусгана” хэмээн зөвлөгөөнийг нээж үг хэллээ.
 
Зөвлөгөөнд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа уншиж танилцуулав.
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД:
 
“Хөнгөн аж үйлдвэрийн салбарын үе үеийн ажилчид аа,
 
Хүндэт үйлдвэрлэгчид, зочид төлөөлөгчид өө,
 
Та бүхэнд Монгол Улсад Хөнгөн аж үйлдвэр үүсэж хөгжсөний 85 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
 
Хөнгөн үйлдвэр бол бодитоор хамгийн их ажлын байр бий болгодог салбар билээ. Мөнгөн ашгийн хэмжээ бага байж болох ч үүнээс чухал нь нийгмийн болон эдийн засгийн тогтвортой байдал мөн. Уул уурхай ажиллах хүч дорвитой нэмэгдүүлэхгүй ч мөнгөн ашиг өндөртэй байж болно. Гэтэл тогтвортой байдал байхгүй, байнгын үнийн савлагаанд оршдог нь нийгмийн ач холбогдлыг бууруулж байдаг.
 
Эртнээс эдүгээ хүртэл Монгол Улсын хөнгөн аж үйлдвэрийн тулгын галыг асаалцаж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж ирсэн үе үеийн үйлдвэрлэгчид маань уламжлал, шинэчлэлийг хослуулан байж, цөөн тооны ч гэсэн Монголын гэх тодотголтой бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсээр байгаа нь бидэнд дэлхийн дайдад гарч өрсөлдөх боломж байгааг бэлхнээ харуулдаг. Гэхдээ маш их боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Гагцхүү үүнд төрийн бодлого, дэмжлэг, залгамж чанар, хүний нөөц, чадавх, хариуцлага, зохион байгуулалт юу юунаас чухал гэдгийг өнгөрсөн түүх бидэнд харуулсан.
 
Өнөөдөр манай улсын хувьд 85 жилийн хугацаанд аж үйлдвэр хөгжсөн гэж хэлэхэд чамлалттай санагдаж байна. Бидэнд босгосон, бүтээсэн зүйлс нэжгээд байсан, хүрсэн түвшин маань ч дориун байсан үе бий.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие тус салбарт ажиллаж байсан, зовлонг нь мэдэх хүний хувьд Хөнгөн үйлдвэрлэлийн салбар бүрээр үйлдвэр-технологийн парк байгуулах, татварын бодлогоор дэмжих аливаа санал санаачилгыг бүх талаар дэмжихийг хичээн ажиллаж байна.
 
Арьс ширний технологийн парк байгуулж, түүхий эдийн үнэгүйдлийг арилгах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, кластер үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн ажил Дархан-Уул аймагт эхэлж, жишиг үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байгааг энэ ташрамд дуулгая.
 
Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох санал тус улсын Конгресст “Гуравдагч хөршийн худалдааны хууль” нэрээр хэлэлцэгдэж байгаа. Үүнээс гадна Европын холбоо, Япон гээд томоохон зах зээлүүд рүү хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх эрх зүйн үндэс бүрдсэн. Гэвч бодит ажил болгоход Засгийн газар, төрийн агентлагуудын хүчин чармайлт чухлаар шаардагдаж байгааг сануулах байна. Бий болчихсон боломжийг бодит ажил болгох нь сэтгэл зүрх шаардахаас бус эрх ямба, нөхцөл боломж шаардлагагүй юм.
 
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж нээгдсэн. Гэтэл ажил хариуцсан төрийн түшмэд санаачилгагүй, биеэ нөөсөн байдлаар ажиллаж байгаагаас худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах Чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдэхгүй хоёр жил боллоо.
 
Засгийн газраас, хөнгөн үйлдвэр хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ашиг, экспорт нэмэгдсэн, борлуулалт өссөн гэдэг үр дүнг л шаардах ёстойг энэхүү илгээлтээр уламжлан сануулж байна. Үйлдвэрлэгчид, ажилчид зүтгээд хөдөлмөрлөөд байх атал төрийн албан тушаалтнууд тэдний зүтгэлийг үр дүн болгох ажлыг огт хийхгүй байгаа нь улсынхаа хөгжлийн эсрэг, хүн ардынхаа сайн сайхны эсрэг хийж байгаа гэмт үйлдэл мөн. Хэрвээ хөнгөн үйлдвэрлэлийн экспорт өсөөгүй, борлуулалт нь нэмэгдээгүй, ахиухан хөрөнгө оруулалт хийгдээгүй бол чаддаг хүмүүст нь ажлаа шилжүүлэх механизмыг бий болгох хэрэгтэйг онцолъё.
 
Та бүхэн бодитой шийдэл, гаргалгааг салбарынхаа удирдлагуудад өгч, шаардан ажиллах болно гэдэгт итгэж байна.
 
Улсын зөвлөгөөний ажилд амжилт хүсье” гэжээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд гардуулж өглөө.


Нийтэлсэн огноо2019-10-22