1 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      2 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      3 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      4 MONGOLIA SUSPENDS ROAD TRANSPORT ON KEY COAL CORRIDOR TO CHINA WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2026/10/29      5 E-MART OPENS 7TH STORE IN MONGOLIA, WITH 8TH SET FOR NOVEMBER WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/10/29      6 UN GENERAL ASSEMBLY FIRST COMMITTEE ADOPTS MONGOLIA’S RESOLUTION ON NUCLEAR-WEAPON-FREE STATUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      7 MONGOLIA HARVESTS 88% OF AUTUMN CROPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      8 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      9 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      10 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     БНХАУ-ААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 25,000 ОРЧИМ ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ТАТАЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ОЮУТОЛГОЙН НООГДОЛ АШИГ ₮857 МЯНГЫГ ДАНСАНДАА АВАХЫГ 77,587 ИРГЭН ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Н.УЧРАЛ, С.ТАКАИЧИ НАР НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АСУУДЛААР УТСААР ЯРЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ТАКАИЧИ САНАЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ УТСААР ЯРЬСАН ГЭЖ АНДУУРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ТӨСӨВ 2027: ГАНДАНГИЙН ДЭНЖИД 15 ТЭРБУМ, ХАРХОРУМД 5 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Оффшортой хатуу тэмцэхийг FATF зөвлөлөө www.zgm.mn

Оффшортой хатуу тэмцэхийг FATF зөвлөлөө
Саарал жагсаалтд орсон ч валютын ханш огцом сулрахгүй гэж төв банк мэдэгдлээ
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкууд өөрийн хөрөнгөө нэмсэн нь саарал жагсаалттай ямар ч холбоогүй” гэв
Төв банкны гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр дүн
Цаашид мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай болов
ОУВС-гийн хөтөлбөртэй дээрх жагсаалтыг хольж хутгах, өөрсдийн буруутай байдлаа эргэж харах бус хувийн хэвшилд наах сонирхол ч түгээмэл байна
 
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (FATF)-ын саарал жагсаалтад Монгол Улс орсон талаар манай сонин анх мэдээлж байсан. Тэгвэл уг жагсаалтад албан ёсоор орсныг баасан гарагт FATF мэдэгдэж, албажууллаа. Ингэснээр Монгол Улс хоёр дахь удаагаа олон улсын санхүүгийн байгууллагын хяналтад байна. Өмнө нь 2013 онд саарал жагсаалтад орж, 2014 онд гарч байсан эмгэнэлт түүхтэй. Монгол Улс хяналтад орсноор улс хооронд хийх мөнгө гуйвуулга удаашрах, их дүнтэй валютын гүйлгээ буцах, гадаадад олон улсын картаа ашиглахад илүү зардал гарах эрсдэл үүсэж байна. Саарал жагсаалтад манай улсаас гадна Исланд, Зимбабве улс шинээр орсон. Албан мэдэгдэлд “Эдгээр орнууд нь FATF-ын зөвлөмжийг биелүүлж, ноцтой дутагдлаа арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан. Мөн энэхүү төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэнэ” гэжээ. Хэдий тийм боловч саарал жагсаалтаас энэ удаад мултарч чадсангүй. УИХ-ын дарга Г.Занданшатар захидал илгээж, төрийн зүгээс уг асуудалд онцгой анхаарч ажиллахаа хүртэл уламжилсан ч нааштай үр дүнд хүрсэнгүй.Арилжааны банкнаас болж дээрх жагсаалтад орсон мэтээр зарим хүн ярьж, хэлж буй. Гэтэл олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын мэдэгдэл үүнийг үгүйсгэж, төрийн байгууллагын уялдаа холбоо сул, хуулийн хэрэгжилт шат шатанд хангалтгүй байгааг цохон тэмдэглэжээ. Шууд хэлэхэд, саарал жагсаалт руу ороход Засгийн газрын яам, агентлаг, тэдний идэвх санаачилга тааруу байсан нь нөлөөлжээ. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкууд өөрийн хөрөнгөө нэмсэн нь саарал жагсаалттай ямар ч холбоогүй” гэж албан ёсоор мэдэгдсэн билээ.Тэрбээр “Банкууд өөрийн хөрөнгөө олон тэрбум төгрөгөөр нэмсэн. Гэтэл тэрхүү нэмэлт эх үүсвэрийг чухам хаанаас хэрхэн хангасан талаарх шалгалтыг Олон улсын валютын сангаас явуулж, энэ асуудалтай холбогдуулан төв банкнаас хуулийн дүгнэлт тайлбар гаргаж өгөхийг хүссэн. Энэ нь манай улсад хэрэгжүүлж буй ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийж буй ажил. Түүнээс FATF болон мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажиллагаатай ямар ч холбоогүй” хэмээн нэмж тайлбарласан юм. ОУВС-гийн хөтөлбөртэй дээрх жагсаалтыг хольж хутгах, өөрсдийн буруутай байдлаа эргэж харах бус хувийн хэвшилд наах сонирхол түгээмэл байгаа нь эндээс харагдана. Тэр тусмаа уг мэдээллийг ашиглан олны танил болох, сонгуульд нэр дэвших үүднээс нийгмийн дэмжлэг олох, өөрсдийн гаргасан алдаа дутагдлыг өрөөл нэгэнд тохох гэсэн хандлага гаарах боллоо. Мөн саарал жагсаалтаар дамжуулан валютын ханшийн зөрүүнээс богино хугацаанд ашиг олох, бараа, бүтээгдэхүүний үнээ далимдуулан өсгөх, нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгох үзэгдэл ч энэ өдрүүдэд эрчимжлээ. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2679 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг өнгөрсөн долоо хоногт 20 гаруй төгрөгөөр суларч, дээрх түвшинд хүрэв. Валютын захад гарсан ханшийн хөдөлгөөнийг сааруулах үүднээс төв банк дуудлага худалдаа зохион байгуулж, 70 гаруй сая ам.доллар зах зээлд нийлүүллээ. Төв банкны гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр түвшин юм. Үндэсний статистикийн хорооны ээлжит тайлангаар, төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, ашигтай гарч эхэлсэн нь валютын ханшид өмнө нь ирдэг байсан дарамтыг чөлөөлж буй. Мөн төсвийн орлого давж, өнгөрсөн сард гэхэд 484.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан билээ. Саарал жагсаалтад орсон ч валютын ханш огцом сулрахгүй гэж Монголбанкны зүгээс мэдээлсэн. Анхааруулга ирснээс хойш гүйцэтгэл дутуу 20 зөвлөмжөөс 16-г нь, хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс долоог нь манай улс богино хугацаанд ахиулсан байна. Гэсэн хэдий ч дөрвөн үзүүлэлт хоцрогдолтой хэвээр буй. Мөнгө угаахтай холбоотой дорвитой хэрэг шийдэгдээгүй, банк бусын салбарт хяналт шалгалтын хүч дутмаг, нягтлан бодогчдын институт зэрэг мэргэжлийн байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийдэггүй, Хойд Солонгос буюу үй олноор хөнөөх зэвсэгтэй улстай хөдөлмөрийн харилцаатай байгаа, зэвсэг техник наймаалц-сан нь манай улсыг хойш татахад хүргэсэн нь албан ёсоор ил боллоо. Мөнгө угаахтай холбоотой дорвитой хэргүүд дотор төрийн албанд нүүрлэсэн авлигын гэмт хэрэг голлож байгаа юм. Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр, манай улсад 11 их наяд төгрөгийн хохирол учирчээ. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризм той тэмцэх тухай хуулийг манай улс баталсан. Гэвч авлигын хэргүүд шийдэгдэхгүй, хуулийн хариуцлага хүлээхгүй удааш рах, замхрах нь саарал жагсаалт руу улсаараа орох үндсэн шалтгаан болжээ. Цаашид мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, мөнгө угаах мөрдөн шалгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гарахаар ажиллахыг FATF зөвлөсөн байна.


Нийтэлсэн огноо2019-10-22