Нүүрс , газрын тосны тээвэр хугацаандаа эхлэх боломжгүй болжээ www.bloombergtv.mn
Коронавирустэй холбоотойгоор Засгийн газар 6.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт баталсныг Улсын онцгой комисс мэдэгдлээ.
Мөн III сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн хөл хориог үргэлжлүүлэх, улс, хот хоорондын зорчигч тээврээр зорчих хөдөлгөөнийг хаах хугацааг сунгахаар боллоо. Үүнээс гадна Япон болон БНСУ чиглэлийн хоёр талын нислэгийг III сарын 11-ний өдрийг дуустал зогсоохыг даалгасан байна. Ялангуяа БНСУ-аас ирсэн бүх хүнийг тусгаарлаж, ажиглалтад авах ба III сарын 30-ны өдрийг дуустал хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Цаашид Европ, Турк, ОХУ, Казахстаны нислэгт анхаарал хандуулан ажиллах юм байна. Одоогийн байдлаар нүүрс, газрын тосны тээвэрлэлт сэргээх боломж хангагдаагүй байгааг мөн мэдээлсэн юм. Тиймээс тээвэрлэж эхлэх хугацааг III сарын 15 байхаар тогтжээ.
Нийтэлсэн огноо2020-02-28