87.5 мянган ширхэг коронавирусийн оношлуур импортолжээ www.eagle.mn
Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, Монгол Улс оны эхний таван сард нийт 17.5 сая ширхэг амны хаалт импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 дахин өссөн үзүүлэлт юм байна.
Мөн үнийн дүн нь 45 дахин нэмэгдэж, 5.4 сая ам.доллар болжээ. Дээрх хугацаанд нийт 11 сая ам.долларын эмнэлгийн тоног төхөөрөмж импортолсон байна. Энэ нь жилийн өмнөхөөс 16.8 хувиар буурсан ч биет хэмжээгээрээ 51.5 хувиар өссөн дүн юм.
Мөн он гарснаас хойш нийт 87.5 мянган ширхэг коронавирусийн оношлуур оруулж ирсэн статистик мэдээллийг тус газраас гаргажээ.
Нийтэлсэн огноо2020-06-03