1 AS KHURELSUKH STEPS DOWN, CHAIRMAN BYAMBATSOGT WILL EXERCISE PRESIDENTIAL POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      2 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      3 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      4 PRIME MINISTER UCHRAL ORDERS AUDIT OF MPP FINANCES SINCE 2018 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      5 NUMBER OF STATE-OWNED ENTERPRISES TO BE REDUCED TO 85 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      6 MONGOLIA SEEKS UP TO EUR 200 MILLION TO SUPPORT FORESTRY SECTOR DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      7 MONGOLIA HARVESTS 1.4 MILLION TONNES OF CROPS, HIGHEST SINCE 1990 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      8 ADB APPROVES $200 MILLION TO STRENGTHEN MONGOLIA’S ECONOMY BEYOND MINING WWW.ADB.ORG PUBLISHED:2026/11/18      9 RESERVES OF SEMI-COKE BRIQUETTES STAND AT 51,200 TONNES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/18      10 ANCIENT STONE-CIST GRAVE FOUND AT ERDENEBUREN HYDROPOWER PROJECT SITE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/18      МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     БИТҮҮМЖЛЭГДСЭН АВТОМАШИНЫГ ЗАРЖ, 375 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     “FULHAM”-ТЭЙ ХАМТРАХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ, МӨНГИЙГ НЬ САНГИЙН ЯАМ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     "СҮҮЛИЙН 5 ЖИЛД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНААР 22 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДСАН" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКСЭЭР ДАРХАН-УУЛ АЙМАГ ТЭРГҮҮЛЖ, ДОРНОГОВЬ АЙМАГ УДААЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     Н.УЧРАЛ: БАЯЛГИЙН ХУЛГАЙД НЭР ХОЛБОГДСОН ХҮМҮҮС БҮГД ШАЛГУУЛАХ ЁСТОЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     ГАДНЫН ХЭВЛЭЛҮҮД МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ, АВЛИГА, ЭРХ БАРИГЧ НАМЫН ДОТООД ТЭМЦЭЛ ЗЭРГИЙГ ХӨНДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нэг кг төмс 2000, манжин 6000 төгрөг байна www.eagle.mn

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаанд гарахад үнэ буурна
Хүнсний захуудад ногооны үнэ нэмэгдсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг кг төмс 2300 ,манжин 8000 төгрөгт хүрч өсөөд байсан юм. Харин өчигдрийн байдлаар хүнсний ногооны үнэ ямар байгааг, мөн дотоодын хүнсний ногооны хангамж болон үнийн энэхүү өсөлттэй холбоотой бэлтгэсэн сурвалжлагаа хүргэе.
 
Нэг кг төмс 2000, манжин 6000 төгрөг байна
 
Жилийн өмнө зах худалдааны төвүүдэд 1 кг төмс 1000 төгрөг, лууван 1500-1800 төгрөг байсан талаархи судалгаа ҮСХ-ны цахим хуудаснаа тэмдэглэгдсэн байна. Харин одоо төмс хүнсний ногооны үнэ жилийн өмнөхөөс 1000 төгрөгөөр нэмэгджээ.
 
Нэг кг төмс 2000, манжин 6000 төгрөг байна
 
2020 оны 06 дугаар сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.8 хувиар өсч 1099 төгрөгөөр, монгол лууван 0.8 хувиар өсч 2073 төгрөгөөр, монгол хүрэн манжин 5.0 хувиар өсч 3356 төгрөгөөр, харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой худалдаалагдаж байна. гэж НСГ-аас цахим хуудаснаа нийтэлжээ. Үнэ ийнхүү өссөн шалтгааныг худалдаачид зоорины ногоо үнэтэй нийлүүлэгдэж байгаагаас үүдэлтэй гэж тайлбарласан. Харин ххаахүя-НААС энэ талаар тодруулахад:
 
Нэг кг төмс 2000, манжин 6000 төгрөг байна
 
ХХААХҮЯ-ны газрын дарга Ц.Болорчулуун “Илүү тариалагдсан учраас төмсөн дээр ямар нэгэн асуудал гарахгүй. Хүнсний ногоог ч бид илүү тариалсан учраас үнийн хувьд өнгөрсөн жилийн үнийг барих бодлого баримтлан ажиллаж байна. Импортоор орж ирж байгаа ногоон дээр тодорхой хэмжээний тарифын зохицуулалт буюу татварын зохицуулалт хийж байгаа. Энэ хууль наймдугаар сарын 1-нээс хэрэгжихээр батлагдсан байгаа” гэв.
 
Долоодугаар сарын 15-наас шинэ ургацын төмс, байцаа худалдаанд гарна. Тухайн үед хүнсний ногооны үнэ буурна гэж тооцож байгаа юм. Харин импортын ногооны татвар наймдугаар сараас нэмэгдэхтэй холбоотой үнэ өсөх эрсдэл бий эсэхэд дараах хариултыг өглөө.
 
ХХААХҮЯ-ны газрын дарга Ц.Болорчулуун “Өнгөрсөн жилийн ургацын цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой хэмжээнд авсан төсний хэмжээ том биш жижгэвтэр байсан. Энэ жилийн хаврын тариалалтыг нэмэгдүүлэх хэмжээнд нөөцөлж байгаа төмснөөс тодорхой хэмжээг тариалалт руу шилжсэн байх магадлалтай байгаа. Үүнийг бид орон нутгаас тодруулж байна. Төмсний хувьд зоорийн төмс гаран шинэ ургацын төмстэй золгоход хангамж хүрэлцээтэй байх учиртай, тийм тооцоо, судалгаа байгаа” гэлээ.
 
Нэг кг төмс 2000, манжин 6000 төгрөг байна
 
Энэ оын хаврын тариалалтын мэдээ. Нийт 504,5 мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс улаан буудай 361 000 га-д төмс 17,9 мянга га-д хүнсний ногоо 8,7 мянган га-д тариалсан байна. Ковид 19 цар тахлаас үүдэн хүнсний ногоо импортлогч орнууд экспортын хязгаар тогтоосон учраас дотооддоо хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тухайлбал, төмс 2000, хүнсний ногоо 800-1000 га-д нэмж тариалсан учраас дотоодын хүнсний ногооны үнийг өмнөх оны түвшинд барина гэж тооцож байгаа гэсэн юм.


Нийтэлсэн огноо2020-07-01