Гадаад худалдааны эргэлт буурчээ www.eagle.mn
Гадаад худалдааны эргэлт буурч, тэнцэл алдагдалтай гарчээ.
Энэ оны 6 дугаар сарын 15-ны байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1,696.6 сая ам.доллар буюу 28.3 хувиар буурч, худалдааны тэнцэл 178.6 сая ам.долларын алдагдалтай гарсныг Монголбанк мэдээлэв.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 1,331.5 сая ам.доллар буюу 39.3 хувиар, импорт 365.0 сая ам.доллар 14.0 хувиар тус тус буурсан байна.
Нийтэлсэн огноо2020-07-01