Хөрөнгийн зах тогтворжих хандлагатай байна www.eagle.mn
Хөрөнгийн зах тогтворжих хандлагатай байна
Монголын хөрөнгийн бирж дэх үргэлжилсэн уналтын эрч саарч бага зэрэг тогтворжих хандлагатай байна.
Өнгөрсөн долоо хоногийн хаалтын ханшаар I, II, III ангиллын 15 хувьцаат компанийн 26,355,235 төгрөгийн үнийн дүн бүхий 492,994 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 2 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Улмаар ТОП-20 индексийн үзүүлэлт 1,6114.3 болж өнгөрсөн 7 хоногоос 1.3%, оны эхнээс 16.8 хувиар буураад байна.
Монгол Улсын Засгийн газар, аж ахуй нэгжүүдийн гаргасан бондуудын өгөөж КОВИД-19 цар тахлаас шалтгаалж өсөөд байсан нь сүүлийн нэг сард харьцангуй тогтвортой байна. v
Нийтэлсэн огноо2020-07-01