1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Шинээр авсан зээл, өрийн эргэн төлөлтийн харьцаа 133 хувьд хүрнэ www.news.mn

Монголбанк 2020 оны зургадугаар сарын инфляцын тайланг гаргажээ. Тус тайланд дурдсанаар, батлагдсан төсвийн хүрээнд 2020 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оноос 996 тэрбум /+ 9.2%/ төгрөгөөр, зардал 2 их наяд 443 тэрбум /+ 21.4%/төгрөгөөр нэмэгдсэнээр төсвийн бодлого өнгөрсөн оноос сулрах төлөвтэй байгааг дурдсан байна.
 
Мөн 2020 оны эхний таван сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөгөөнөөс 18.9 хувиар бага, төсвийн зардал 22.1 хувийн дутуу гүйцэтгэлтэй байсан бөгөөд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 579 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
 
Тэнцвэржүүлсэн орлого эхний таван сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 608 тэрбум төгрөгөөр /15.4 хувь/ буурч, орлогын 91.4 хувийг татварын орлого бүрдүүлжээ. Үүнд:
 
Орлогын албан татвар 187.1 тэрбум төгрөг
АМНАТ-ын орлого 103.9 тэрбум төгрөг
Импорттой холбоотой татварын орлого 103.8 тэрбум төгрөг,
Татварын бус орлого 75.1 тэрбум төгрөг,
Нийгмийн даатгалын орлого 60.2 тэрбум төгрөг,
Дотоодын бараа, үйлчилгээний НӨАТ-ийн орлого 23.1 тэрбум төгрөг,
Дотоодын архины онцгой албан татварын орлого 21.4 тэрбум төгрөгөөр тус, тус буурсан
Харин НӨАТ-ын буцаан олголт 17.9 тэрбум төгрөгөөр өндөр байв.
 
2020 оны батлагдсан төсвийн зардлын гол бүрэлдэхүүн хэсгүүдийг 2019 оны урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулахад:
 
Хөрөнгө оруулалтын зардал 988 тэрбум төгрөг/35 хувиар/,
Урсгал шилжүүлэг 835 тэрбум төгрөг /25 хувиар/,
Бараа, үйлчилгээний бусад зардал 424.5 тэрбум төгрөг /10.6 хувиар/, үүний дунд цалингийн зардал 371 тэрбум төгрөгөөр /16.4 хувиар/тус, тус нэмэгджээ.
Харин эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн хэмжээ 356 тэрбум төгрөгөөр буурахаар байна.
 
2020 оны эхний таван сарын байдлаар төсвийн зардал 77.9 хувийн гүйцэтгэлтэй, үүнээс хөрөнгийн зардал 56.1 хувийн гүйцэтгэлтэй байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төсвийн нийт зардал 1’116.4 тэрбум төгрөгөөр /29.3 хувь/ нэмэгджээ. Үүнд:
 
Татаас ба шилжүүлгийн зардал 646.5 тэрбум төгрөг
Хөрөнгийн зардал 301.8 тэрбум төгрөг
Бараа, үйлчилгээний зардал 244.1 тэрбум төгрөгөөр тус, тус нэмэгджээ.
Харин зээлийн үйлчилгээний төлбөр 17.3 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 58.1 тэрбум төгрөгөөр буурчээ.
 
Шинээр авсан зээл, өрийн эргэн төлөлтийн харьцаа: Батлагдсан дүнгээр 2020 онд гадаад зээл, дотоод үнэт цаасны үндсэн төлбөр болон зээлийн үйлчилгээний төлбөрт 1.9 их наяд төгрөг төлөхөөр байна.
 
Шинээр арилжаалах дотоод үнэт цаас, гадаадаас авах төсөл болон хөтөлбөрийн зээл нийтдээ 2.6 их наяд төгрөг байх тул шинээр авсан зээл, өрийн эргэн төлөлтийн харьцаа 133 хувьд хүрч нэмэгдэхээр болжээ.
 
Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын нийт өр: Батлагдсан төсвөөр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын нийт өр 2020 онд хуульд заасан хязгаарт багтаж байна.
 
Мөн зээлийн үйлчилгээний төлбөрийн төсвийн тэнцвэржүүлсэн орлогод эзлэх хувь 2016 оноос хойш үргэлжлэн буурч, 2019 онд 8 хувьтай гарсан бол 2020 оны батлагдсан төсвийн төсөөллөөр өмнөх оны түвшинд хадгалагдахаар байна.


Нийтэлсэн огноо2020-07-06