Олон улсын зах зээлд арилжаалж буй бондын үнэ өсжээ www.eagle.mn
Монгол Улсын гадаад бондуудын үнэ өнгөрсөн долоо хоногт 8.6% хүртэл өсч, өгөөж 14 хүртэл суурь нэгжээр буурчээ.
Ам.долларын өгөөж тогтвортой байхад Монгол Улсын үнэт цаасны өгөөж буурч буй нь хөрөнгө оруулалтын орчин сайжирч, зээлийн эрсдэл буурч байгааг илтгэж байгаа хэмээн Глобал эдийн засаг санхүүгийн тоймд дурьджээ. Монгол Улсын Засгийн газраас , Чингис, Гэрэг, Хуралдай, Мазаалай бондыг олон улсын зах зээлд арилжаалж буй билээ.
Нийтэлсэн огноо2020-07-08