Фитч: Дэлхийн эдийн засаг идэвхжиж байна www.eagle.mn
Фитч агентлагийн 6-р сарын “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд дэлхийн эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агших өмнөх сарын төсөөллийг хэвээр үлдээжээ.
Үүнд БНХАУ, ХБНГУ, Өмнөд Солонгос, Австралийн эдийн засгийн өсөлтийн энэ оны төлөвийг өмнөх төсөөллөөс сайжруулсан бол Их Британи, Бразил, ОХУ, Мексик, Туркийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөхөөс бууруулав.
Энэ оны тавдугаар болон зургаадугаар сарын макро үзүүлэлтүүд дэлхийн эдийн засгийн идэвхжил сэргэж байгааг илтгэж байна.
Нийтэлсэн огноо2020-07-08