1 COUNTRY RANKED AMONG TOP PERFORMERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/27      2 EU URGES 'CONSTRUCTIVE' APPROACH AS COP17 TALKS ENTER FINAL PHASE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/27      3 2026 HARVEST EXPECTED TO FULLY MEET WHEAT AND POTATO DEMAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/27      4 PRIME MINISTER N.UCHRAL MEETS LORO PIANA CEO FRÉDÉRIC ARNAULT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/27      5 FOREIGN MINISTER B.BATTSETSEG MEETS IRAN’S MINISTER OF AGRICULTURE JIHAD GHOLAMREZA NOURI WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/27      6 ASIA-PACIFIC COMMUNITY: CHINESE-BUILT WASTEWATER PLANT REVIVES MONGOLIAN CAPITAL'S GREEN LIFELINE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/27      7 TMK ENERGY SECURES DRILLER FOR FRESH MONGOLIAN GAS PILOT WELL WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/08/26      8 CHINESE TECH AIDS MONGOLIA'S GREEN, INDUSTRY GOALS WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/08/26      9 REALITY BEHIND ‘FLOURISHING’ SATELLITE CITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/26      10 COUNTRY TARGETS 53% CLEAN ENERGY BY 2050 WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/26      2027 ОНООС ЭХЛЭН МОСКВА-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27     Л.ОЮУН-ЭРДЭНЭ 150 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН УСНЫ ТӨСЛИЙН ТУСГАЙ ЭЛЧЭЭР ТОМИЛОГДЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27     АМЕРИКИЙН ВИЗ ОЛГОЛТЫГ ДЭЛХИЙ ДАЯАР ЗОГСООЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27     НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ОЛГОСОН 407 НЭГЖ ТАЛБАРЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27     ЦАХИМ ЗАЛИЛАН ҮЙЛДДЭГ БАЙСАН 4 МОНГОЛ, 1 ГАДААД ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27     Н.УРГАМАЛСУВД: ЦАЛИН НЭМЭГДВЭЛ СУУРЬ ИНФЛЯЦ ДУНДЖААР 1.2 ХУВИАР ӨСНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 300 ОЮУТАН ГАДААД УЛСЫГ ЗОРИЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛС, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ЗӨӨВЧ ОВОО” ТӨСЛИЙН ҮНДСЭН ОЛБОРЛОЛТЫН 2028 ОНД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ГАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР”-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ АРАВДУГААР САРД БАГТААН СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улс уул уурхайгаас олсон $1 тутмын 1%-ийг нь л хойч үедээ хуримтлуулж байна www.ikon.mn

Монгол Улсын хөгжил байгалийн баялаг, уул уурхайн салбараас хамаарч байгаа ч энэ салбараас олсон орлогынхоо 99%-ийг зарцуулж ирсний зэрэгцээ ирээдүйн орлогоо барьцаалан зээл авч байгаа тул хойч үедээ өр өвлүүлэх нөхцөл бүрдэж буйг Дэлхийн банк анхааруулж байна.
 
“Уул уурхай ба оюун ухаан” тайланг өнөөдөр Дэлхийн банкнаас танилцуулсан бөгөөд энэхүү судалгааг тухайн улсад 5-6 жилд нэг удаа боловсруулдаг гэдгийг онцолсон юм.
Манай улсын хувьд 2004 оноос хойш байгалийн баялгаасаа өндөр өгөөж хүртэж ирсэн. Гэвч 2017 оныг хүртэл төдийлөн хуримтлуулж чадаагүй ба сүүлийн 20 жилд уул уурхайн салбараас олсон орлогын нэг ам.доллар тутмын нэг центийг нь л хойч үедээ хуримтлуулж байгаа нь ижил төстэй орнуудтай харьцуулахад хэтэрхий бага байгааг Дэлхийн банкны тайланд тодотгожээ. Ялангуяа, 99%-ийг зарцуулахдаа үр ашгаас илүүтэй улс төрийн сонирхлыг илүүд үзсэнийг судалгаагаар нотолсон байна. Уул уурхайн салбараас олсон орлогыг илүү төрөлжсөн, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт болгон хувиргахын оронд Монгол Улс эрдэс баялгаасаа улам хараат болж байгаа ба чадварлаг, мэргэшсэн ажиллах хүчээ дутуу ашиглаж, мөн институтийн чадвар доройтсон болохыг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэв.
 
Иймд эрдэс баялгийн орлогоо ашиглан ХҮН болон ИНСТИТУТийн хөгжилд дорвитой хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас хамаарах хамаарлаа бууруулах шаардлагатайг мөн зөвлөлөө.
 
Үүний тулд дараах бодлогын зөвлөмжийг хүргүүлэв. Үүнд:
 
Олсноороо хэрэглэх бус, харин бизнесийн мөчлөгийн дагуу орлогоо жигд хуваарилан мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ба үүнийг төсвийн ил тод дүрэм, тодорхой шаардлагууд, төсвийн хараат бус зөвлөл, зах зээлийн жамаар тогтох валютын ханш, үр ашигтай ажиллах тогтворжуулалтын сангийн тусламжтайгаар хэрэгжүүлэх
Өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, бүтээмж өндөртэй аж ахуйн нэгж, компаниуд өсөн дэвжих, хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх дорвитой реформуудыг авч хэрэгжүүлэх
Эдийн засгийн төрөлжилтийг зөвхөн бүтээгдэхүүний төрөлжилт гэж харахаасаа илүүтэй өгөгдсөн суурь баялгаа сайн ашиглах, тэлэх тал дээр анхаарах. Тухайлбал, залуу, мэргэшсэн, чадварлаг ажиллах хүчин (ялангуяа эмэгтэй ажиллах хүчин)-ээ бүрэн дүүрэн ашиглах нь энэ чиглэлээрх эхний алхмуудын нэг юм.
Эдийн засагт улс төрийн нөлөөг багасгах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, хяналт зохицуулалтын чанарыг ахиулахын тулд засаглалын реформуудыг хурдасгах (ялангуяа Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, авлигатай тэмцэх асуудлууд гэх мэт хамаарна).
Дэлхийн улс орнууд ногоон хөгжлийг дэмжиж, нүүрсний хэрэглээнээс бүгд татгалзаж байгаа нь энэ үед Монгол Улсын ирээдүйг оюун ухаан тодорхойлох ёстой гэдгийг Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану онцлоод "Өнгөрсөн хугацаанд төсөвтэй холбоотой чухал ач холбогдолтой эерэг өөрчлөлтүүд гарсан нь реформ шинэчлэлийг шинээр нэвтрүүлснээс илүүтэй төсвийн бодлогоо хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлснээс голлон хамарсан. Үүнээс үзвэл, улс төрийн хүсэл зориг, манлайлал байвал энэ мэт эерэг өөрчлөлтүүдийг мөнгө, ханшийн бодлого, санхүүгийн салбарт ч гаргах бүрэн боломжтойг илтгэж байна. Иймд шинэ Засгийн газар бодлогын шинэчлэлүүдээ үргэлжлүүлж, гаргасан ахиц дэвшлээсээ ухрахгүй байх нь чухал юм" гэв.
“Уул уурхай ба оюун ухаан” тайлангийн танилцуулгад оролцсон, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Дэлхийн банкны энэ судалгаа маш цаг үеэ олсон. Монгол Улс хөгжлөө зөв чигт хөтлөхийн тулд уул уурхайгаас илүүтэй оюун ухаанд түшиглэх шаардлагатай гэсэн агуулгаар зөвлөмжөө гаргажээ. Миний өвөө П.Жасрай 16 жилийн өмнө “Монгол Улсын хөгжил Оюутолгойгоос биш монгол толгойгоос хамаарна” гэж хэлж байсан нь өнөөдөр санагдаж байна. Хүний нөөцөө хэт орхигдуулж, мэргэжилтэй, ур чадвартай ажилтан олдохгүй, халамжийн боломж хавтгайрсныг Дэлхийн банкны тайланд дурдсан байна. Ирэх дөрвөн жилд бид халамжаас хөдөлмөр рүү гэсэн хоёр үгээр хийх ажлаа тодорхойлсон. Ур чадвартай ажиллах хүчийг эрэлтэд нийцүүлэх бодлого барина.
 
Дэлхийн улс орнуудад 10 оюутан тутмын 7-8 нь МСҮТ-д мэргэшиж, хоёр нь их, дээд сургуульд сурдаг бол манай улсад эсрэгээрээ байна. Нийгмийн шинжлэх ухаанаар мэргэшсэн, эрэлтээс давсан дипломтой ажилгүй иргэд олноор бий болсон нь үүнтэй холбоотой. Тиймээс Дэлхийн банкны энэ тайлан цаг үеэ олсон, зөвлөмжүүд нь ХНХЯ-ны бодлоготой нийцэж байна” гэв.
Мөн судалгааны боловсруулалтад оролцсон, Монголбанкны ерөнхий эдийн засагч Г.Ган-Очир “Байгалийн арвин баялгаараа бид өнөөгийн хэрэглээгээ хангаж байгаа бол үүнийг тогтвортой урт хугацаанд хадгалахад, цаашдаа дэвжиж хөгжихөд одоогийн Монгол Улсын хөгжлийн загвар хангалтгүй байна. Үүнийг цаашдаа оюун ухаан буюу бүтээмжид тулгуурласан, илүү их баялаг бүтээгдэх капитал руу хөрөнгө оруулахгүй бол болохгүй гэсэн энэ том мессежийг Дэлхийн банкны тайлан анхааруулж байгаа юм. Тиймээс эхлээд эдийн засгийн өндөр савлагааг тогтворжуулах хэрэгтэй ба үүний тулд төсөв, мөнгө, бүтцийн бодлогууд дээр анхаарах олон асуудлыг гаргаж ирсэн. Үүний тулд бүх түвшний бүтээмжийг дээшлүүлэх шаардлагатай. Ялангуяа, уул уурхайн салбарын бүтээмж Монгол Улсад хамгийн өндөр байгаа ч энэ салбартаа түшиглэн хөгжиж байгаа бусад улсын бүтээмжээс бага байгаа нь Монголд бүтээмж хаягдсаныг харуулж байна. Хөрөнгө оруулалт болон бусад нөөцийн үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал хаягдсан. Бүтээмжээ дээшлүүлэхээр үйлдвэрлэлийнхээ бүрэн нөөц чадлыг гүйцэд ашиглах хэрэгтэй. Ингээд бий болсон хөрөнгийг хүний болон институтийн хөгжилд оруулснаар илүү нэмүү өртөг шингээсэн, технологийн дэвшил шингээж авч ашигласан нэмүү өртгийг бий болгооч гэсэн асуудлыг тавьж байна. Монголбанкны тухайд зорилго, зорилтыг тодорхой болгох шаардлага байгааг тайланд дурдсан. Мөн бие даасан хараат бус байдал, хяналт шалгалтын бодлого гээд анхаарах зүйл байна” гэлээ.


Нийтэлсэн огноо2020-09-17