"Сайд Ван И-гийн айлчлалын үеэр 700 сая юанийн буцалтгүй тусламжийн Солилцох захидал байгуулсан" www.ikon.mn
Хятадаас 700 сая юанийн буцалтгүй тусламж авахаар болжээ.
Энэ талаар Гадаад харилцааны яам "Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 онд БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал мэдэгдсэн байдаг.
2018 онд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-д 700 сая юань
2019 онд гаалийн хяналт шалгалтад шаардлагатай тоног төхөөрөмж, гаалийн шинэчлэлд 600 сая юанийг ашиглахаар болсон юм.
Өнгөрсөн өдрүүдэд болсон БНХАУ-ын Гадаад хэргийн Ван И-гийн айлчлалаар үлдсэн 700 сая юанийг авахаар хоёр тал Солилцох захидал байгуулсан" хэмээн мэдээллээ.
Нийтэлсэн огноо2020-09-17