1 NICOLAS CAGE PAID $276,000 FOR A DINOSAUR SKULL AFTER A BIDDING WAR WITH LEONARDO DICAPRIO, BUT IT TURNED OUT TO BE STOLEN WWW.CRONISTA.COM PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      3 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      4 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      8 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      9 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      10 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ГХЯ: X сард хийгдэх 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 иргэнээ татан авна www.bloombergtv.mn

Нэгдүгээр сарын 28-наас есдүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд гадаадын 81 улсаас 22 мянга 191 иргэнийг агаарын болон автозамаар эх орондоо авчраад байна гэж Гадаад харилцааны яамны Консулын газар мэдээллээ.
Лхагва гарагийн өглөө Улаанбаатар-Будапешт-Франкфурт чиглэлд болон Улаанбаатар-Сидней чиглэлийн тусгай үүргийн нислэг хөөрөөд байна. Ингэхдээ Засгийн газрын тэтгэлгээр Унгар улсад суралцдаг 120 гаруй монгол оюутныг Будапешт хотод хүргэж өгөх асуудлыг шийдвэрлэсэн байна.
Энэ нь Монгол-Унгар улсын хооронд хийгдэх зорчигч тээврийн хамгийн анхны нислэг болж байгааг онцоллоо. Мөн энэ сард тусгай үүргийн нислэгийг нэгээр нэмсэн байна. Тухайлбал: есдүгээр сарын 28-нд Казахстан улсын Алматы хот руу “Hunnu Air” компани тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон байна.
 
Үүнээс гадна Монгол Улсад байнга оршин суудаг болон ажилладаг гадаадын иргэд буцан ирэх хүсэлт гаргаж байгаа учраас есдүгээр сарын 29-нд байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын 200 орчим иргэнийг авчрах нэмэлт нэг нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Гадаадын иргэдийг ирсэн даруйд нь “Ramada" болон “Novotel” зочид буудалд тусгай үнээр тусгаарлахаар болсныг Гадаад харилцааны яам тодотголоо.
Үүний зэрэгцээ аравдугаар сарын нислэгийн хуваарийг Шадар сайд, Улсын онцгой комисст танилцуулан батлуулсан байна. Ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 иргэнээ авчрахаар төлөвлөсөн байна. Нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн 5700 орчим иргэн БНСУ-д байгаа учраас Сөүл хот руу долоон удаагийн нислэг үйлдэхээр болжээ. Мөн Нурсултан, Токио, Франкфурт, Сиаттл хот руу нислэг үйлдэх юм байна.
 
Үүнээс гадна нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн 10 мянга 600 орчим иргэн байгаа гэсэн үзүүлэлт гарсан нь бодит тоо биш гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас дүгнэжээ. Иймд тоон үзүүлэлтийг Элчин сайдын яамд болон Консулын газраар дамжуулан дахин нягталж эхэлсэн байна. Учир нь гадаадад байгаа иргэдийн хувьд товлосон нислэгийн сараа хойшлуулах эсвэл буцах хүсэлтээ цуцлах асуудал гарч байгаа юм байна.


Нийтэлсэн огноо2020-09-23