Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 34 хувиар буурсан ч Монголд шатахууны үнэ 11 хувиар буурчээ www.bloombergtv.mn
Олон улсын зах зээлд сүүлийн нэг жилийн хугацаанд газрын тосны үнэ 34 хувиар буурсан ч Монгол Улсад борлуулж буй шатахууны үнэ ердөө 11 орчим хувиар буурсан байна.
Хэдий тийм боловч тээвэрлэлт болон бусад зардал тогтмол тул үнийн өөрчлөлтийн хурд ялгаатай тогтдог гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байв.
Монгол Улс хэрэглээнийхээ шатахууныг ОХУ-ын “Gazprom” компаниас импортолдог. ОХУ-ын зах зээлд шатахууны үнэ сүүлийн нэг жилд дунджаар 20 хувиар буурсан бол БНХАУ-д ч мөн адил 20 гаруй хувиар буурсан байна.
Харин “Bloomberg”-ээс улирал бүр танилцуулдаг дэлхийн шатахууны үнийн индексийг харвал үнэ нь дунджаар 17 хувиар буурчээ. Газрын тосны ханштай холбосон үнэ бусад орноос харьцангуй удаан буурч байгааг харж болохоор байгаа юм.
Нийтэлсэн огноо2020-09-24