1 AZZURO RESOURCES SECURES STRATEGIC A$3.06M INVESTMENT TO ADVANCE MONGOLIAN PROJECTS WWW.THEASSAY.COM PUBLISHED:2026/10/14      2 MONGOLIA'S INFLATION RATE RISES TO 12.9 PCT IN SEPTEMBER WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/14      3 BEAR SIGHTINGS RISE IN MONGOLIA'S RESIDENTIAL AREAS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/14      4 ONE DEAD, TWO INJURED IN 172 FOREST AND STEPPE FIRES THIS YEAR IN MONGOLIA WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/14      5 WORLD WOMEN PARLIAMENTARIANS CALL FOR GREATER INFLUENCE IN DECISION-MAKING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/14      6 HOUSING PRICES UP 7.6 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/14      7 MONGOLIA AND FINLAND TO COOPERATE ON TEACHER TRAINING AND EDUCATION RESEARCH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/14      8 SINGAPORE AND MONGOLIA LAUNCH BILATERAL CARBON CREDIT INITIATIVE WWW.ENERDATA.NET PUBLISHED:2026/10/13      9 MONGOLIAN PRESIDENT KHURELSUKH TO VISIT GERMANY WWW.KAS.DE PUBLISHED:2026/10/13      10 AI-GENERATED BEAR IMAGES AND HOAX EMERGENCY CALLS ON THE RISE IN MONGOLIA WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/13      ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 14 ЖИЛИЙН ДАРАА ГЕРМАНД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     “ОНТРЭ”-ТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙГ САЙД Г.ТЭМҮҮЛЭН АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     Н.НОМТОЙБАЯР: ЭРХҮҮД ГАРСАН ТАХЛЫН ШИНЖ ТЭМДЭГ ӨМӨЗО-Ы ХӨЛӨНБУЙР ХОТОД ИЛЭРСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     УИХ-ЫН ГИШҮҮН У.ОТГОНБАЯР, ХИЛ ЦЭРГИЙН ХАМГААЛАХ ГАЗАР НӨМРӨГТ ГАРСАН ТҮЙМРИЙН БУРУУТНЫГ МОБИКОМ ГЭЖ МЭДЭГДЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БАЙГУУЛЖ, ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     З.МЭНДСАЙХАН: ИРГЭД ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ БЭЛЭН МӨНГӨӨР АВАХ БОЛОМЖГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     НӨМРӨГИЙГ ШАТААСАН БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЖ ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛАХЫГ МАРГААШААС ИРГЭДЭЭС АСУУНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     МОНГОЛЫН НУТГААС ГАРСАН ТҮЙМЭР ХЯТАДЫН ХИЛ РҮҮ ЧИГЛЭЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ФАТФ-ийн төлөөлөл Монголд ирж, даалгавраа шалган, дүнгээ тавина www.news.mn

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ) манай улсыг “саарал жагсаалт”-д оруулсан. Тун удахгүй буюу ирэх аравдугаар сарын эхний өдрүүдэд ФАТФ-ийн Ази, номхон далайн бүсийн байгууллага /АНДББ/-ын ажлын хэсэг Монгол Улсад ирж ажиллахаар болжээ. Тэд ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврыг манай улс үнэхээр биелүүлсэн эсэхийг газар дээрээс нь шалгах, төрийн голлох байгууллагуудын удирдлагууд болон зарим мэдээлэх үүрэгтэй этгээдийн төлөөлөлтэй уулзах, мөнгө угаахтай тэмцэх улс төрийн эрмэлзэл байгаа эсэхийг хянах юм байна. Уг нь тус үйл ажиллагаа ФАТФ-ийн дараагийн хурлаас өмнө хийгдэх учиртай тул аравдугаар сараас өмнө хийгдээд дууссан байх ёстой аж.
 
Дэлхийд цар тахлын улмаас хурал цуглаан, яриа хэлэлцээ цахим хэлбэрээр явагдаж буй энэ үед ФАТФ манай улсыг зорьж байгаа нь анхаарал татаж буй ч бидний хувьд тун чухал.
 
Ирэх онуудын эдийн засгийн нөхцөл байдлаа бодвол ФАТФ-ийн багийнхан Монголд ирж ажиллан, үнэлгээгээ өгч, “саарал жагсаалт”-аас гаргаснаар бидний хувьд бодит боломжууд нээгдэх билээ. Өөрөөр хэлбэл гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэх, аялах зэрэг боломжуудаа бид эргэн олж авах юм.
 
ФАТФ-ийн стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргахаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон Хамтын ажиллагааны зөвлөл идэвхтэй ажиллан, тайлангаа дөрөвдүгээр сарын 13-нд АНДХБ-т хүргүүлсэн. Монгол Улс АНДХБ-т тавдугаар сарын 11-ний өдөр үлдсэн гурван ажлын даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, тайлангаа хамгаалсан билээ. Монголбанкнаас мэдээлснээр, тус хурлын төгсгөлд ФАТФ-аас Монгол Улсын хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын хамгаалалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
 
ФАТФ-аас өгсөн гурван ажлын даалгавар дээр Монголбанк, Тагнуулын Ерөнхий газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, АТГ, УЕПГ, Терроризмтой тэмцэх зөвлөл болон бусад холбоод идэвхтэй хамтран ажиллаж буй юм.
 
ФАТФ-ийн жагсаалт нь эдийн засагт гадаад гуйвуулга, гадаад худалдаа, худалдааны санхүүжилт, санхүүгийн салбарын хөгжил, гадаад зах зээлээс эх үүсвэр татах зардал, хөрөнгө оруулалт гэсэн сувгуудаар нөлөөлдөг. Банкуудын гадаад төлбөр тооцоонд харилцагчийг таньж мэдэхтэй холбоотойгоор нэмэлт мэдээлэл шаардах, илүү мэдээллийг нягтлах тал дээр илүү их цаг хугацаа шаарддаг.
 
ФАТФ-ын жагсаалтад удах нь дээрх асуудлуудыг улам хүндрүүлэх нөхцөл байдлыг үүсгэдэг. Тиймээс бид боломжит хамгийн богино хугацаанд ФАТФ-ийн жагсаалтаас гарах шаардлагатай юм.
 
Монгол Улс хоёр дахь удаагаа олон улсын санхүүгийн хориг арга хэмжээнд өртсөн. Өмнө нь буюу 2013 онд саарал жагсаалтад орсон ч тухайн үед Монгол Улсын эдийн засаг өндөр өсөлттэй, гадаад нэр хүнд сайн байсан зэрэг шалтгаанаас эдийн засагт учруулсан бодит хохирол бага өнгөрчээ.
 
Монгол Улсын их хурал, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, холбогдох журам, зааврыг богино хугацаанд батлуулсаны үр дүнд 2014 оны зургадугаар сард энэ жагсаалтаас хасагдсан байна.
 
АНДББ-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хоёр дахь удаагийн үнэлгээг 2016-2017 онд хийж, 2017 оны долдугаар сард хуралдсан АНДББ-ын жилийн чуулганы үеэр Монгол Улсын харилцан үнэлгээний тайланг хэлэлцсэн. Тухайн үед ФАТФ-ын 40 зөвлөмжөөс биелүүлээгүй 5, хэсэгчлэн биелсэн 15, ихэнхийг нь биелүүлсэн 15, биелүүлсэн 5 байсан тул манай улсыг “эрчимтэй хяналт”-д оруулсан.
 
ФАТФ-ийн зөвлөмж (2013 оноос 40 зөвлөмж, мөн 11 үр дүнтэй байдлын үзүүлэлтээр үнэлдэг болсон)-ийг улс орон бүр биелүүлэх үүрэг хүлээдэг. Хэрэв зөвлөмжийг биелүүлж чадахгүй, эсвэл биелүүлэхээс татгалзвал тухайн улс орныг “өндөр эрсдэлтэй” гэж дүгнэн, хар эсвэл саарал жагсаалтад оруулсан тухай зарладаг.
 
ФАТФ-аас манай улсыг стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулахдаа 2019 онд дөрвөн шалгуур үзүүлэлтийн хүрээнд зургаан үүрэг даалгавар өгсөн. Хэрэв манай улс даалгавраа 100 хувь гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт авч чадвал “саарал жагсаалт”-аас гарах боломжтой болох билээ.


Нийтэлсэн огноо2020-09-24