Төв банк инфляцын зорилтоо бууруулахаар мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлдөө тусгажээ www.bloombergtv.mn
Өнгөрсөн жилүүдэд инфляцын зорилтоо найман хувьд тодорхойлж ирсэн Монголбанк 2021 оноос зургаан хувийн орчимд тогтворжуулахаар болсон байна.
Ингэхдээ "+,-" 2 нэгж хувийн интервалтайгаар инфляцын зорилтоо тодорхойлно. Энэ талаар УИХ-д өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Цар тахлын үед дотоодын эдийн засагт үүссэн хүндрэлээс үүдэж инфляц хоёр орчим хувьд хүрч, эрч нь огцом саараад байна. Цар тахлаас өмнө найм орчим хувьд тогтвортой хадгалагдаж байсан юм.
Мөн Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд банкны салбарын эрсдэл даах чадварыг хадгалах зорилготой үйл ажиллагааны төлөвлөгөө жин дарж байна. Тухайлбал: 10 гаруй хуулийг багтаасан "Банкны салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Нийтэлсэн огноо2020-09-27