1 SINGAPORE AND MONGOLIA LAUNCH BILATERAL CARBON CREDIT INITIATIVE WWW.ENERDATA.NET PUBLISHED:2026/10/13      2 MONGOLIAN PRESIDENT KHURELSUKH TO VISIT GERMANY WWW.KAS.DE PUBLISHED:2026/10/13      3 AI-GENERATED BEAR IMAGES AND HOAX EMERGENCY CALLS ON THE RISE IN MONGOLIA WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/13      4 BANK OF MONGOLIA, IMF COLLABORATE TO IMPROVE MONETARY POLICY FRAMEWORK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/13      5 SAUDI ENERGY MINISTER SIGNS MOUS ON ENERGY COOPERATION WITH MONGOLIA, TANZANIA, CYPRUS, AND MAURITIUS WWW.ENGLISH.AAWSAT.COM PUBLISHED:2026/10/13      6 FIRE IN MONGOLIA APPROACHES CHINA'S BORDER, 2,000 FIREFIGHTERS MOBILIZED WWW.ECNS.CN PUBLISHED:2026/10/13      7 MONGOLIA THANKS INDIA FOR UNWAVERING SUPPORT FOR ITS FIRST-EVER OIL REFINERY WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/10/13      8 IMF WARNS OVER DEBT, DEFICITS IF MONGOLIA SPENDS MINING WINDFALL WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/10/12      9 MONGOLIA’S ANNUAL INFLATION RATE REACHES 12.9% IN SEPTEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      10 PM URGES COPPER SMELTER ACCELERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      ЛОГИСТИКИЙН ТӨВ ЭНЭ ОНД 111 МЯНГАН ЧИНГЭЛЭГ АЧИЖ, БУУЛГАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛАХЫГ МАРГААШААС ИРГЭДЭЭС АСУУНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     МОНГОЛЫН НУТГААС ГАРСАН ТҮЙМЭР ХЯТАДЫН ХИЛ РҮҮ ЧИГЛЭЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     РУСАЛ ГРУПП МОНГОЛД КОМПАНИ БАЙГУУЛЖ, 20 САЯ ДОЛЛАРЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     “УБТЗ” ХНН: ХӨХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 7.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     БААВГАЙН ИДЭШ ТЭЖЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     ГАДААДЫН БАНКНЫ ОРОЛЦООГ ДЭМЖИХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 17.08 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     "ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН ЭХЭН ГЭХЭД ШАТАХУУН БОРЛУУЛЖ БУЙ ШТС-УУД, ГАДААХ ДАРААЛЛЫГ НЬ БОДИТ ЦАГИЙН ГОРИМООР ХАРУУЛДАГ БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

533 ББСБ, 256 ХЗХ харилцагчийнхаа зээлийг хойшлуулах үүрэг хүлээв www.news.mn

Covid-19 цар тахал дотоодод алдагдсанаар бүх нийтийн хатуу хөл хорио тогтоохоос аргагүй болж, нэр заасан 13 байгууллагаас бусад нь ажлаа гэрээсээ хийх шаардлага үүссэнээр өнөөдөр хувийн хэвшлийнхэн 13 хоногтоо 0 зогсолт хийгээд байна.
 
Эдийн засагчид цар тахлыг даван туулахад 1 сая орчим иргэнийг ажлын байраар хангаж, улсын төсвийн 80 шахам хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлээ бодитой дэмжихгүй бол эргэн сэхэл авахад асар их цаг хугацаа зарцуулна гэж үзэж буй.
 
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Улсын төсөв ч өөрөө Covid-19 цар тахалд нэрвэгдэж байгаа тул аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх, зээлийн хүүг нь бууруулах бололцоо байхгүй” гэдэг тайлбарыг хийсэн.
 
Гэхдээ чамлахаар чанга атга гэж Засгийн газраас гаргасан банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод иргэд, аж ахуй нэгжид олгосон зээлээ үндсэн төлбөрийнх нь хамтаар ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулж өгвөл алданги тооцогдохгүй болж, тодорхой дэмжлэг болно гэж үзэх нэгэн бий.
 
Энэ оны хувьд банк бус санхүүгийн байгууллагын үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн сарын хүү 1.8 хувь бол жилийнх нь 21.6 хувь орчим, цалин барьцаалсан зээл сарын 1,2-1.5 хувийн хүүтэй бол жилийнх нь 14.8 хувь аж.
 
Арилжааны банкны цалингийн зээлийн хүү сарын 1.50 – 1.70 хувь бол жилийнх нь 18.00 – 20.40 хувь орчим байгаа юм. Тодруулж хэлбэл, банк бус санхүүгийн байгууллагын цалин барьцаалсан зээл арилжааны банкны цалингийн зээлийн хүүнээс бага тусч буй. Жил ирэх тусам банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах, иргэн, аж ахуй нэгжийн тоо өссөн нь “бүтээгдэхүүнийх” нь хүү буурч байгаа, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг, хэт олон баримт бичиг шаарддаггүй зэрэг нь эерэгээр нөлөөлдөг аж.
 
Гэхдээ банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын хувьд одоогоор Засгийн газрын шийдвэр албажиж ирээгүй байна гэдэг тайлбарыг хийсэн бол Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгч нарт хандан шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлснийг мэдэгдээд байна. Мэдэгдэлд “Covid-19 цар тахлын улмаас Монгол Улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэмийг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс тогтоосон. Энэхүү давагдашгүй хүчин зүйлийн улмаас банк, санхүүгийн байгууллагын зээлдэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бизнесийн хэвийн үйл ажиллагаа, ард иргэдийн орлого тасалдаж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн эргэн төлөлт саатах нөхцөл байдал үүсээд байна.
 
УИХ-аас баталсан Короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр дүгээр сарын 18-ны 183 тоот Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн. Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-дад Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахимаар болон харилцаа холбооны бусад хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэхийг үүрэг болгосон. Иймд зээлдэгч та бүхэн харилцагч ББСБ-д эргэн төлөлтөд хүндрэл үүссэн талаарх холбогдох баримтын хамт зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтээ цахимаар гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийг хамгаалах чиг үүргийн хүрээнд дээрх хууль болон Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт тавьж ажиллаж байна” гэжээ.
 
Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан энэ оны III улирлын статистик мэдээллээр Монголд нийт 533 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар өсчээ.
 
Ингэхдээ банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн бол зээлийн үлдэгдлийн 47.1 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл юм байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.5 хувийг иргэдийн зээл, 14.5 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлжээ.
 
Зээлийг чанараар ангилахад 86.7 хувийг хэвийн зээл, 3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.4 хувийг чанаргүй зээл тус тус эзэлсэн аэж. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж 552.0 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.6 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм байна.
 
Харин 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 256 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа эрхэлж байгаагаас 155 нь Улаанбаатар хотод, 101 орон нутагт харьяалагдаж байгаа юм.
 
Мөн хадгаламж зээлийн хоршооны нийт гишүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өсөж 72,230-д хүрчээ. Салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.4 хувиар өсөж 234.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээлийн багц 165.1 тэрбум төгрөг байгаа нь активын 70.4 хувийг, нийт татан төвлөрүүлсэн хадгаламжийн үлдэгдэл 163.4 тэрбум төгрөг байгаа нь эх үүсвэрийн 69.7 хувийг тус тус бүрдүүлж буй аж. Салбарын нийт чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 4.3 хувийг эзэлж байх бөгөөд нийт татан төвлөрүүлсэн хадгаламжийн 98 хувийг хугацаатай хадгаламж, 2 хувийг хугацаагүй хадгаламж тус тус эзэлсэн байна.
 
Гишүүдийн оруулсан хувь хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.2 хувиар өсөж 18.2 тэрбум төгрөгт, нийт хоршоологчдын өмч 45.8 хувиар өсч 27.1 тэрбум төгрөгт, нийт орлогын хэмжээ 9.5 хувиар өсч 26.7 тэрбум төгрөгт, нийт зардлын хэмжээ 0.2 хувиар буурч 21.6 тэрбум төгрөгт тус тус хүрсэн бол тайлант улирлын байдлаар цэвэр орлого 5.2 тэрбум төгрөгт хүрчээ.
 
Иймээс Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрийг 533 банк бус санхүүгийн байгууллага, 256 хадгаламж зээлийн хоршоо хэрэгжүүлэх үүрэг хүлээгээд байна.


Нийтэлсэн огноо2020-11-23