Гашуунсухайтын боомтоор нүүрсний 112 машин гарчээ www.eagle.mn
Коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор энэ сарын 20-ноос эхлэн Гашуунсухайт, Замын-Үүд, Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа зогсоод байсан юм. Монголын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг нүүрсний эксорт ийнхүү зогссон эдийн засагт таагүй нөхцөл байдал үүсгэнэ гэж эдийн засагчид үзэж байсан.
Харин Засгийн газрын зүгээс шуурхай арга хэмжээ авсан байна. Шадар сайд Я.Содбаатар “Экспортын гол уурхайнуудыг онцгой дэглэмд шилжүүлсэн. Өчигдрөөс Хятадын талтай ярьж, өнөөдрийн 11 цагийн байдлаар Гашуунсухайт боомтоор нүүрсний 112 машин, бараа материалын 27 машин гарсан. Мөн зэсийн баяжмалын 16 машин гарсан. Шивээхүрэн боомтоор өглөө 113 машин гарсан. Аль болох нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна” гэж мэдэгдлээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн нүүрсний экспорт хийж эхэлжээ. Эдийн засгаа дэмжих хэд хэдэн чиглэлд арга хэмжээ авч буйгаа тэрээр мөн мэдэгдсэн юм.
Нийтэлсэн огноо2020-11-24