БНХАУ-ын Хубэй муж болон ӨМӨЗО манай улсад тусламж үзүүлэхээр болжээ www.eagle.mn
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааныг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан байна. Энэ үеэр Монголын ард түмнээс 30 мянган хонь бэлэглэсэн зэргээр Хятадын ард түмний “Ковид 19” цар тахалтай хийж буй тэмцэлд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлсэнд хятадын тал талархал илэрхийлжээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, ард түмний цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд цаашид ч дэмжлэг үзүүлэх үүднээс БНХАУ-ын Хубэй муж болон ӨМӨЗО-ноос дөрвөн сая юанийн үнийн дүн бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хандивлахаар болсныг хятадын тал мэдэгджээ.
Нийтэлсэн огноо2020-11-24