“Хүчит шонхор” захад 23,5 тонн мах нийлүүлжээ www.eagle.mn
"Хүчит шонхор" худалдааны төвд өнөө өглөө 23,5 тонн мах нийлүүлэгдсэн гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. Үүний 8,6 тн-ыг үхрийн мах, 11,3 тн-ыг хонины мах, 1,2 тн-ыг адууны мах, 1,4 тн-ыг ямааны мах, 1 тн-ыг тэмээний мах эзэлж байна. Махны үнэ тогтвортой, цагаан сарын үетэй харьцуулахад буурч байгаа гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээлж байна.
Тус газраас хийсэн судалгаагаар хоёрдугаар сарын 19-ны өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.36 хувиар буюу 144 төгрөгөөр буурсан, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.34 хувиар буюу 250 төгрөгөөр буурсан байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.08 хувиар буюу 133 төгрөгөөр буурсан, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 56 төгрөгөөр буурсан байна. Адууны ястай мах нэг килограмм мах дунджаар 9,375 төгрөг, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 9,375 төгрөг байна гэж мэдээлжээ.
Нийтэлсэн огноо2021-02-25