I сард банкнууд 652 зээлдэгчид 53.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ www.bloombergtv.mn
2021 онд ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн үргэлжилж байгааг Монголбанкнаас мэдээллээ. Тухайлбал: цар тахалтай холбоотойгоор Монголбанк УИХ-аас гаргасан түр хуулийн хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлж байна.
2021 онд ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтэд нийт 700 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолжээ. Үүнээс Монголбанк эхний хоёр сарын байдлаар нийт 100 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн хөтөлбөрт олгоод байна.
Харин банкнууд энэ оны нэгдүгээр сарын байдлаар 652 зээлдэгчдэд 53.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүнээс 59.3 хувь нь хөтөлбөрийнх, 40.7 хувь нь банкнуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна.
Ипотекийн зээлийн үлдэгдлийг харвал хөтөлбөрийнх 74.3 хувь, банкнуудын өөрийн эх үүсвэр нь 22 хувь байна.
Нийтэлсэн огноо2021-02-28