Банкуудаас ирүүлсэн валют худалдах саналыг 2 саяар дутуу нийлүүлэв www.montsame.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас өнөөдөр 43 сая ам.доллар худалдан авах санал ирүүлэв.
Монголбанк дээрх саналын дагуу 42 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлэв. Мөн банкууд 2 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн своп байгуулах санал ирүүлэхэд Монголбанк саналыг биелүүлээгүй байна.
“Ялгаатай ханшаар хийх арилжаа” гэдэг нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг юм.
Нийтэлсэн огноо2021-03-02