FITCH: “MONGOLIAN MINING CORPORATION”-ийн зээлжих зэрэглэлийг "B" ангилалд хэвээр үлдээлээ www.bloombergtv.mn
“Fitch Ratings” агентлаг “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг "B" ангилалд хэвээр үлдээлээ. Цаашдын төлөвийг “Тогтвортой” гэж үнэлсэн байна.
Тус компанийн зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйл нь коксжих нүүрс гэсэн нэг бүтээгдэхүүнд төвлөрдөг. Мөн БНХАУ-ын хойд хэсгээс бусад зах зээлд үнээр өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэж “Fitch Ratings” дүгнэж байна. Нөгөө талаас үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт талаасаа уян хатан боломжууд тус компанид бий гэдэг нь давуу тал юм. Өөрөөр хэлбэл нүүрсний үнэ буурсан үед чөлөөт мөнгөн урсгал хангалттай байх боломжтой гэж дүгнэжээ.
Нийтэлсэн огноо2021-03-04